төрөл: | огноо: 2013-10-13,09:42

Алмас ба Алмасын блогийн тухай

Яагаад өөрийгөө Алмас гэж нэрлэдэг юм бэ?
Жинхэнэ нэр маань Монголд их түгээмэл нэр тул интернетэд бусдаас ялгарах зорилгоор Алмас нэрийг хэрэглэдэг. Дунд сургуульд дуудуулдаг байсан хоч бөгөөд учир битүүлэг үслэг, үнэнч, зэрлэг хүн, бас миний жинхэнэ нэрний орчуулга утга буюу Алмас эрдэнийн чулуу гэсэн утгыг давхар илэрхийлдэг.

Товч танилцуулга
Жирийн нэгэн Монгол залуу. Гэр бүлийнхний зөвлөгөөгөөр хүний их эмч мэргэжил эзэмшин, бас багагүй хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байсан ч өөрийн сонирхлын дагуу мэргэжлээ солиод удаагүй байна. Багын дурлаж сонирхдог байсан компьютерын програмчлал, тэр дотроо веб бүтээх чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор нэгэн компанид веб програмистаар ажилладаг.
Дусал самбар, Dusal.net веб сайт, Blogmn.net зэрэг веб сайтуудыг байгуулсан, хөгжүүлж, ажиллуулдаг. Өөрийгөө Стив Жобс, Сергей Брин нартай зүйрлэж, тэдний хүрсэн шиг өндөрлөгт хүрэхийг хүсэж мөрөөддөг, Mark Shuttleworth шиг байхыг хүсдэг, түүн шиг сансарт нисэхийг хүсдэг том зорилготой нэгэн.
Монголынхоо түүхийн агуу хэсгүүдээр бахархдаг, Монгол соёл, нүүдэлчдийн байгальдаа ээлтэй уламжлал, соёлоороо бахархдаг, Монгол бичгээ сэргээн хэрэглэж, дэлхий даяар тархсан Монгол угсаатнуудыг нэгтгэх даяар Монголч үзэлтэй хүмүүсийн нэг.
Хувьдаа Монгол улсынхаа хөгжилд, нийгэмдээ хувь нэмэр оруулах юмсан, эх орноо хөгжүүлэх юмсан гэж бодож явдаг жирийн Монгол залуучуудын нэг. Зөв, шударга байдлыг эрхэмлэдэг. Шударга бус, хар амиа хичээсэн үзэлд дургүй.
Багаасаа шалгалт, шалгаруулалтуудад бусдаас илүү байж ирсэн. Тархины сэтгэх чадварын хувьд аав, ээж хоёртоо баярлаж явдаг. Одоогоор энэ толгойгоо ашиглаж том амжилт гаргаагүй, амьдрал, бизнесийн алинд ч хөлөө олж чадаагүй яваа ч амжилтад хүрнэ гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй.
Зарим талаар өөртөө итгэлтэй, буруу гэж бодсон зүйлээ ил шулуухан, шууд хэлдэг. Энэ байдлаараа заримдаа хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх маргалдах үе тохиолддог. Үзэл бодолдоо үнэнч. Харин өөрийн бурууг ойлгож бол буулт хийж, залруулж чаддаг.
Нээлттэй эхийн програмын философи, энэ чиглэлийг илүүтэйгээр дэмждэг.
Философи, гүн ухаан сонирхдог (сонирхогч төдий, уншиж судлаад сүйд болдоггүй ч), ном унших, байгальд зугаалах, найзуудтайгаа уулзаж ярилцах, спортод, тэгээд мэдээж компьютертаа дуртай.

Блогийн тухай
Энэхүү блогтоо өөрийн олж мэдсэн зүйлс, улс орны талаарх асуудал хөндсөн мэдээлэл, бусдад мэдлэг болж магадгүй зүйлсийг орчуулах, хуулж болон бусад байдлаар оруулах, өөртөө эргээд унших тэмдэглэл, өөрийн амьдралын мөр болгон хөтөлж байх болно. Цаашид менежмент, бизнесийн ёс суртахуун, бизнесийн харилцааны талаар энгийн мэдээлэл цуглуулан илүү их оруулах байх гэж бодож байна. Мэдээж блогийг маань уншаад, харилцаад, зөвлөгөө өгч, нэгнээсээ суралцаж явбал танд талархах болно.

Алмас

(3) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

@хундага
Их үслэг, бас одоо болтол хүмүүс яг олж хараагүй л гэдэг юм байлээшд. Харсан хүмүүс нь бас мартчихдаг бололтой юм аа даа тээ? ирмэх

@Г.Амарсанаа
Баярлалаа. Хичээнэ ээ. Дэмжсэнд баярлалаа. баярлах
Алмас хэзээ бичсэн: 04:53, 2013-10-14 | |
Та их юм хийсэн хүн шүү
хийсэн юмандаа бардаж рекламдаад байдаггүй даруухан сайхан хүн шиг санагддаг

Виндовс ХР ийг Монгол хэлрүү хөрвүүлж анх Дусал.нет байгуулж байхаас чинь эхлээд бага сага мэднээ МОНГОЛ гэсэн зүрхтэй МОНГОЛ гэсэн сэтгэлтэй сайхан МОНГОЛ эр хүн шүү

АМЖИЛТ хүсье! юу ч болж байсан энэ эрчээ битгий алдаарай!
Г.Амарсанаа (зочин) хэзээ бичсэн: 11:58, 2013-10-14 | |
ямар хүн байдым бол..ойроос харж үзэхсэн
хундага хэзээ бичсэн: 08:47, 2013-10-14 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant