Ярилцагч 1
Хүмүүсээ хөгжүүлээд тэрүүгээрээ мөнгө олох нь угаасаа ойлгомжтой зөв. Гэхдээ тэр болтол уул уурхайгаараа мөнгөө олоод боловсролдоо хөрөнгө зарцуулж хүмүүсээ боловсролтой болгохоос өөр арга байхгүй.
Эдийн засгаа төрөлжүүлье гэвэл мөн адил уул уурхайгаараа мөнгө олоод тэрүүгээрээ R&D хийж байж бусад ХАА, үйлдвэрлэлээ хөгжүүлнэ.
Тэрнээс боловсролдоо хөрөнгө оруулалт хийхгүйгээр хүмүүсээ боловсролтой болгоод оюуны хөдөлмөр хийнэ гэж байхгүй.
Өнөөгийн Монголын төсвийн 20 орчим хувийг боловсролын яам зарцуулдаг энэ нь бусад улстай харьцуулахад өндөр байдаг боловч энэ мөнгөний ихэнхи нь урсгал зардал болон байнга өсөн нэмэгдэж байгаа хүн амаа сургууль, цэцэрлэгээр хангахаас хэтэрдэггүй.
Ер нь тэгээд эхлээд мөнгө олох боломжтой зүйлээрээ мөнгөө олчоод эдийн засгаа төрөлжүүлэх бусад салбараа хөгжүүлээд ирсэн олон орны туршлага байдгийн байна лээ.
Уул уурхайгаа болоод хүнээрээ мөнгө олы гээд олон хүн яриад байхаар бичлээ
Ярилцагч 2
Өндөг тахианы логик шиг л юмуу даа. Хичнээн ухаж сэндийлээд тэр нь боловсролд чиглэгдэхгүй л байх шиг байгаа, цаашид ч мөдгүй биз дээ. Тэр хооронд боловсролгүйгээс болоод байгаль орчин ч үгүй, ашигт малтмал ч үгүй болох боломж ч бас энүүхэнд л байх шиг байна. Социализмын үетэй харьцуулаад үзвэл ухсанаар боловсролын салбар хөгжиж, төсөвт мөнгө орж тэр нь боловсролд зарцуулагдана гэдэг сүүлийн 20 жилд лав худлаа гэдэг нь батлагдсан мэт. Эсрэгээр ухахгүй байвал байгалиа хамгаалж, уул уурхайгаас бусад салбарт боловсрол өндөртэй хүмүүс нь ажиллаж Монгол улс толгойгоо арай өөр зүйлд ашиглах байх даа... Арай цалин өндөртэй салбар болохоор арай толгойтой хэсэг нь уул уурхай, уул уурхайтай холбоотой салбаруудад илүүтэй ажиллаад байгаа байх гэж боддог.
Ярилцагч 1
Tiimch bishildee. Bichih geheer ih boloh geed bnaa kkk
Ярилцагч 2
http://raise.suiri.tsukuba.ac.jp/.../youshi_sugita9.pdf
Ерөнхийдөө далайгүй дээр нь уул уурхайн нөлөөнд иймэрхүү хурдацтайгаар усны нөөц багасаж гол горхи, нуурууд ширгэж байгаа. Тэгэхээр ухаад боловсролд зарцуулаад г.м нь ер нь бол худлаа л болов уу. Уг нь социализмын үе шиг, одоогийн Хятад шиг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөв ашиглавал илүү үр дүнтэй байж ч магадгүй юм.
Ярилцагч 1
uul uurhaigaaraa hugjsun ulsuud zondoo l bna shde chili, australia ntr geel miarsanch uls bna. Zaaval miarsan ulsiin araas orno gj yagaad tgj bodood bna, joohon oodrog baildaa kk
Ярилцагч 2
20 жил явж байгааг нь харьцуулаад дүгнээд үзвэл хөгжсөн биш алдсан улсуудын замналаар яваад байх шиг байгаа. Гол нь менежмент хийх ёстой төр, хувь аль аль нь итгэл төрүүлэхгүй болохоор. Би уг нь харьцангуй өөдрөг гэж өөрийгөө боддог. Гэхдээ өөдрөг байх гээд бодит баримтуудыг нүдээ аньж өнгөрөх буруу байх. https://www.mrpam.gov.mn/.../pages/83/A5%20-%209sar%201.pdf Эндээс ерөнхийдөө харвал уул уурхай нэмэгдсэн үү гэхээс буураагүй тоо баримтууд, мөн нөхөн сэргээлтэд зарцуулсан дүн зэргийг харж болно. Инфляци гэх мэттэй харьцуулаад өнөөгийн сэтгэхүйн доройтол, амьжиргааны түвшин, эрүүл мэндийн салбарын бас бусад салбарын уналт, бүрхэг ирээдүй гээд харахад өөдрөг байх хэцүү л байна. Энэ уурхайн тоо ашиглалтыг нэмээд энэ байдлыг засна гэвэл эсрэгээрээ усгүй, боловсон хүчингүй болоод олон салбар унана байх л даа. Мөн гадаад руу явах ажилчид, мэргэжилтнүүдийн тоо нэмэгдэж байгаа гэх мэтийг нэгтгээд тооцоолбол уул уурхайг нэмэгдүүлэх боломжгүй. Бууруулах, одоо байгаа хэмжээнд нь бариад өөр арга зам хайх нь бодит шийдэл болов уу гэж бодож байна.
Ярилцагч 1
asuudal bga gehdee haaj booj bish oor argaar shiideed yavah yostoi. Jishee ni ehleed zasaglalaa saijruulah geel yariul ih bolkeed bnaa kkk
Ярилцагч 2
Анх ямар ярианаас эхлээд энэ пост бичигдсэнийг мэдэхгүй юм аа хэхэ. Засаглал сайжруулах гэхээр буцаад боловсрол руугаа ороод эргээд өндгийг анхдагчаар төрүүлэх үү, тахиаг өндөгнөөс төрүүлэх үү гэдэг шиг юм болох гээд байх юм. Ямар ч байсан шийдлийн хамгийн чухал нь уул уурхай биш хамгийн чухал нь ЗАСАГЛАЛ төрийн болоод хувийн байгууллагын засаглалын асуудлыг л хамгийн эхэнд шийдэх хэрэгтэй гэдэгтэй түмэнтэй санал нийлж байна. Засаглал сайжирвал бүх нийтийн нийгэмшил, соёлжилт, нийгмийн боловсролыг бага хөрөнгөөр илүү үр дүнтэй шийдвэрлэх боломж, оновчтой хууль, хууль хэрэгжилтээр шийдвэрлэх боломжтой байх л даа. Яаж вэ гэдэг нь л хамгийн гол асуудал болчхоод байх шиг байна хэхэ. Уул уурхайг байгаль орчинтой нь холбоод шаардлагатай бол шаардлагатай хэсгээс нь танаад, хөгжүүлэх хэсэгт нь хөгжүүлээд үргэлжлүүлээд явах нь зөв байх. Жишээлбэл урт нэртэй хуульд оруулсан нэмэлтийг цуцалж гол мөрний эх, усны эх үүсвэрийг судалгаагаар тогтоож заримыг хаах, цуцлах, өр тавиад ч болсон байгалиа хамгаалах нь хамгийн чухал байх. Түүнээс биш бүх гол адилхан 200м гэсэн юм яаж ч бодсон байж болохгүй санагддаг. Мэдээж тэгтэл нь уул уурхайг багасгаж бол чадахгүй л болов уу. Харин нэмэгдүүлмээргүй л байна. Оюу Толгойгоос эхлээд олон уурхайн бодит ашиг нь дор хаяж 10 гаран жилийн дараагаас орж ирж эхэлнэ гэхээр яараад байх хэрэггүй болов уу. Түүнээс өмнө усгүй болоод баларчихгүй байх тал дээрээ анхаарч, орж ирэх мөнгийг зохистой зарцуулж, боловсрол ба хэрэгтэй салбартаа зөв хөрөнгө оруулах бэлтгэл суурийг базааж, засаглалыг сайжруулж бэлдэх нь уул уурхайгаасаа өмнөх асуудал гэдэгтэй санал нэг .
Санал зөрж байгаа нь уул уурхайгаас, боловсролоос илүү байгаль орчин бүх зүйлээс нэгдүгээрт байх хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэр дундаа нэрээд уух далайгүй улс болохоор, дэлхийн цаг уурын асуудал, усны асуудал, дээр нь ойрын хэдэн жилдээ мал аж ахуй, газар тариалан гол үйлдвэрлэлийн салбар, цаашид ч хамгаалаад бүдүүлэг, боловсролгүй, мөнгөгүй ядуу байсан ч ядаж уух ус, идэх хүнсээ хамгаалаад үлдээгээд байлгаж байвал бусдыг нь ирээдүй үе маань хийчих байх, тэгэхээр одоогоор бидний хийх ёстой зүйл нь байгалиа л хамгаалах гэж бодож явдаг.