Алмас
Дэлбэрэхгүй бол ийм болохгүй гэж бодох ярих хүмүүс олон. Гэхдээ хүн өөдрөг байх нь зөв ч ТЭНЭГ байх нь утгагүй. Юу болж болох вэ? Ямар аюултай вэ гэдгийг уг нь бодож үзэх ёстой. Гэвч Монголд ч, Хятадад ч, Америк, Францад ч амиа хичээсэн, өөр зүйл бодох чадваргүй зөвхөн нэг зүйл дээр төвлөрсөн сэтгэлгээтэй хүмүүс дэндүү олон болохоор, ирээдүйд юу болох бол, магадгүй болж болзошгүй аюулын талаар гэнэн тэнэгээр найддаг. Япончууд ч Фукушимаг дэлбэрчихнэ гэж бодоод барьсан, бас ажиллуулж байсан хэрэг биш.

Одоо Монголчууд уран олборлоод эхэллээ. Сайхан хувинд хийгээд л хоргүй шар юм зөөж аваачиж зараад л мөнгөтэй болчихно гэж бодоцгоож байна. Үнэндээ энэ бол аюултай зүйл.

Хүн ч, улс төр ч алдаа гаргаж болно. Гэвч засаж болох алдаа гарах эрсдэлтэй бол хийж болно. Харин энэ бол 5% эрсдэлтэй байсан ч гэсэн хамгийн аюултай хамгийн гол зүйл нь энэ бол засах боломжгүй алдаа. Хэрэв тэр 5% аюул нүүрлэвэл бараг засах боломжгүй тийм л алдаа юм.
Энэ төрд уран олборлох гэрээнд гарын үсэг зурсан хүмүүст энэ уран олборлож байгаа газраас ирсэн малын мах, тэнд тарьсан ногоог байнга идүүлмээр байна. Тийм хууль гаргачих юмсан тээ... sad

Манай бүхэл бүтэн нэг аймгийн нутгийн ирээдүй, дамжаад Монгол улсын байгаль орчин, мал аж ахуй, тэрийгээ дамжаад бидний хоол унд ирээдүйд маш том хар толбо зурагдсан. Даа тэр гарын үсэг зүгээр нэг сайхан мөнгөний яриа биш л дээ... Бид юу ч хийж чадахгүй л байна. Гэхдээ л аль болох олон хүн үүнийг ойлгоосой, надад итгэхгүй байгаа бол судлаад үзээсэй. Чадах чинээгээрээ хүмүүст түгээж, чадах чинээгээрээ эсэргүүцэж бичиж ярьж байгаасай, битгий бууж өгөөсэй, ярьж хэлж байгаад хэзээ нэгэн өдөр энэ бүх тэнэг үйлдлийг засаасай гэж хүсэх юм...

Японд үнэн хэрэгтээ аюулгүй мэт мэдээллийг нуун дарагдуулж байгаа ч бодит байдал дээрээ ямар байгааг та бүхэн Японы засгийн газар ба Фукушимагийн малчид, тариачидтай хийсэн хурлын хэсгээс харж болно. Энд ямар ч сонин, медиагаар тараахгүй байгаа мэдээллүүд, баримт байна.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)