Алмас
Өөдрөгөөр төсөөлж
Гутрангиар төлөвлөж
Өөдрөгөөр хэрэгжүүл

Ямар нэгэн бизнес, ер нь амьдралд бүх зүйлд өөдрөгөөр ханд гэж хүмүүс сургадаг, номноос уншиж өөрөө ч тэгж л боддог байсан. Миний хувьд ч ихэвчлэн хэт өөдрөгөөр ямарваа зүйлд хандаж ирсэн. Одоог хүртэл хугацаанд бас тэр өөдрөг байдал маань ихэнх тохиолдолд онож, бараг алдаж байгаагүй. Харин бизнес эхэлж байгаагийн хувьд нэг том зүйл нь ТӨЛӨВЛӨГӨӨ. Ямар зүйлийг хэдий хугацаанд, яаж, хамгийн гол нь АМЖИЛТТАЙ хэрэгжүүлэх вэ гэдэг төлөвлөлт их чухал юм. Анх төсөөлсөн зүйл, шинэ санаа маань маш гоё, 100% амархан бүтэх мэт санагддаг. Үүнийг хийж үзэх явцад хоцрох, хийж чадахгүй байх, хамгийн гол нь АМЛАСАНДАА ХҮРЭХГҮЙ байх гэдэг үнэхээр ичгэвтэр зүйл эндээс гардаг юм байна. Ер нь Монголчууд маань нэг их тоодоггүй нэг нэгнийхээ итгэлийг алдах нь их ч, үнэхээр хүний итгэл алдах гэдэг зүйл Бизнесийн ирээдүйг ч нураадаг, хүний амьдралыг ч халтартуулж орхидог зүйл юм байна. Аливаа Бизнесийн хувьд харилцагчид, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олж авах, бас хадгалж явах гэдэг бол амжилтын бас нэгэн түлхүүр гэж үздэг юм байна. Энэ талаар бас дараа дэлгэрэнгүй бичнэ.

Тэгэхээр төлөвлөхдөө хэзээ ч Өөдрөг байж болохгүй. Одоогоор хамгийн сайн ойлгож эхэлж буй зүйл гэвэл ГУТРАНГИАР ТӨЛӨВЛӨ!!!

Өөдрөг ирээдүй харагдаж байгаа, бас бүх муу талууд, цаг хугацааг бүрэн төлөвлөсөн бол түүний дараа өөдрөгөөр хэрэгжүүл. Огтхон ч бууж өгч болохгүй. Амжилтанд хүрсэн хүмүүсийн номонд бүгд энэ үгийг давтан давтан давтан бичсэн байдаг. Тиймээс нэг, хоёр, магадгүй 10 удаа оролдож үзээд болоогүй, бизнес чинь, хүссэн зүйл чинь унасан байж болно. Гэвч амжилт хэзээ ч амархан байдаггүй. Хэрэв тийм л амархан байсан бол бүх хүн л амжилтанд хүрч, бүх хүн л Билл Гэйтс, Стив Жобс шиг агуу зүйлсийг бүтээчих л байсан. Өдөр тутмын нэгэн хэвийн, ялгарч товойх юмгүй байлаа ч тавьсан зорилго, мөрөөдөл чинь том бол тэр өдөр тутмын хичээл зүтгэл маань биднийг амжилтад хөтлөн хүргэх л болно. Түүнд бүрэн итгэх "Өөдрөг үзэлтэн" байх хэрэгтэй.

Дуслыг хураагаад далай болгоно л гэж бод. Магадгүй таны толгойд тийм их дуслыг яаж хураах вэ гэж орж магадгүй. Хэрэв мөрөөдлөө биелүүлж амжилтад хүрэхийг хүсэж байгаа л бол Далай дуслаас л бүтэж бий болдог.

Зүрх сэтгэлдээ хатуу итгэл үнэмшилтэй бай. Эхэлсэн ажил нурах нь бүтэлгүйтэл биш. Эхлүүлсэн хирнээ өөрөө үргэлжлүүлэхээс шантарч, бууж өгөх нь бүтэлгүйтэл мөн
(Инамори Казүо "Амжилтад хүрэх гал эрмэлзэл" номоос)

Энэ номыг уншиж эдгээр ба өөр олон зүйлийг ойлгож авч байна. Бас зарим зүйл дээр өөрийгөө засаж, өөрчлөхийг хичээж байгаа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)