төрөл: Сэтгэлийн үгс | огноо: 2013-11-26,12:37

Баян

Нар таных,
Тэнгэр таных,
Агаар таных.
Яагаад гэвэл тэд үгүй бол та байхгүй байх байсан.
Та үхэхэд таны хувь тэд ч бас байхгүй болно.
Дэлхий таных,
Монгол таных,
Уулс таных,
Голууд таных,
Далай таных бүх оршихуй таных.
Яагаад гэвэл та тэдний нэг хэсэг нь.
Та байхгүй бол тэд ч бас оршихгүй.
Та байгаа болохоор л таны хувьд тэд оршиж байгаа юм.
Ийм олон зүйлс таных байхад та яагаад тэд минийх биш ээ хашаан доторх л минийх, хашаанаас гаднах надад хамаагүй гэж өөрийгөө тусгаарлаж ядуу болгоно вэ?
Баянаа мэдэр та аз жаргалтай байх болно. Танд дутуу зүйл үгүй. Тэгээд тэр бүгдэд байнга талархаж бай. Та баян.


Нэгэн анд маань өнөөдөр ингэж бичжээ. Үнэхээр би чинь асар баян хүн юм байна баярлах

Тийм ээ би үнэхээр их баян ярзайтал инээх

(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant