төрөл: Хувийн менежмент | огноо: 2015-10-15,12:33

Пивоны гүзээ, унтах, таргалалт

1444881491Пиво уухаар гүзээ суудаг гэж ярьдаг. Нэг их тоодоггүй л байлаа. Харин сүүлийн 2, 3 сар орчим янз бүрийн уулзалт, зугаалга гээд л  архи, пиво нэлээн уучихлаа. Энэ хугацаанд 3кг жин нэмж, хэвлийн урд талын өөх багагүй нэмэгдэж тааралдсан найз нөхөд уулзахаараа таргалсан байна гэх боллоо.

Тэгээд энэ нийтлэлийг уншаад бас нэтээр сонирхож хайж үзлээ.  Ер нь спирт орсон ундаанууд тэр дотроо шар айраг нь хүнийг их таргалуулдаг юм байна. Спирт хүний биед ороод хэр уусан хэмжээнээс хамаарч цусанд багагүй хугацаанд байдаг, цусанд багахан хэмжээтэй байх үедээ ч өөх хайлуулах үйл явцыг зогсоодог юм байна. Ингэснээр ямар ч дасгал хөдөлгөөн хийсэн турахгүй гэсэн үг байх нь.
Учир нь элэг өөх хайлуулах үүргээ зогсоож спиртийг биеэс гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг байна.
Мөн спиртлэг зүйл хэрэглэсэн хүн хоолны дуршил нэмэгддэг, ба мөн пиво, вино, коктэйл зэрэг нь өөрөө илчлэг өндөртэй, шингэц хурдан байдаг тул уусан хүн илчлэг ихээр авдаг байх нь ээ.
Энэ нь хүний нас, хүйс, хувийн онцлогоос хамааран биеийн аль нэг хэсэгт өөх болон хуримтлагддаг. Эмэгтэйчүүдийн хувьд арьсан доорх өөхөн эд жигд буюу гар, хөл, нүүр хэвлийн хэсгээрээ жигд таргалдаг бол арьсан доорх өөхөн эд багатай эрчүүдийн хувьд хэвлийд хуримтлагдан "Пивоны гүзээ"-г үүсгэдэг байна. Гэхдээ дан ганц пиво биш бүх төрлийн спиртийн төрлийн ундаанууд таргалуулах үйлдэлтэй байх нь ээ. Энэ нь мөн хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн давхар хийхгүй бол тийм ч амар арилахгүй үлддэг байх нь байна.

За тэгээд дэлгэрэнгүй сонирхвол энэ нэлээд базсан шинжлэх ухааны тайлбартай нийтлэл байна:
http://www.webmd.com/diet/the-truth-about-beer-and-your-belly

Мөн нойр дутуу явах үед хүн илүү таргалдаг юм байна.
9000 хүн дээр хийсэн судалгаагаар дунджаар шөнөдөө 5 цаг унтдаг хүмүүсийн 73% нь, 6 цаг унтдаг хүмүүсийн 27% нь шөнөдөө 7-9 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад илүүтэй илүүдэл жинтэй байжээ. 

Таргалалт, тэр дундаа хэвлийн таргалалт нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, судасны хатуурал, зүрх судасны өвчин гээд олон өвчний суурь болдог.


Мөн нойр муутай явах нь ч хүнд элдэв өвчний эрсдэл үүсгэж байдаг гэнэ. Эрдэмтдийн судалгаа зөвлөгөөгөөр хүн шөнөдөө багадаа 7 цаг унтаж байх хэрэгтэй байдаг юм байна:
http://science.howstuffworks.com/life/sleep-obesity.htm

Мөн амжилтад хүрсэн хүмүүс цөөхөн цаг унтаж амжилтад хүрсэн мэтээр би лав буруу ойлголттой явдаг юм байна. Бидний мэдэх амжилтад хүрсэн хүмүүс ихэнх нь 7-9 цаг унтаж амардаг юм байна. Бас заавал эрт унтаж, эрт босох нь ч тэр бүр чухал биш гэнэ. Тиймээс их унтлаа гээд өөртөө зэмлэлтэй хандах хэрэггүй байх нь ээ.
http://www.entrepreneur.com/article/251543

Бид бизнес уулзалт хийгээд ойр дотно ярилцахын тулд согтууруулах төрлийн ундаа хамт ууж, илүү ойртож ярилцах нь элбэг. Дан ганц Монголчууд биш л дээ. Түгээмэл хандлага байх. Энэ нь харилцагч, түнштэйгээ ойртож, итгэлцэж хамтран ажиллахад тус дэм болдог ч гэлээ нөгөөтэйгүүр бас согтуудаа буруу шийдвэр гаргах, бизнесийн нууцаа алдах болон бусад эрсдлийг ч дагуулдаг, мөн эрүүл мэндэд ч хортой зүйл байх нь ээ.


(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant