төрөл: Хувийн менежмент | огноо: 2017-4-6,12:43

Бүх зүйлийн суурь

Манайхан ихэнх нь их амархнаар ямар нэг зүйлийг төсөөлөөд, хийж эхлээд удалгүй залхаад, эсвэл шантраад хаячихдаг юм шиг.

Ер нь ямарваа зүйл эхэндээ хэцүү байдаг ч ард нь гарсан хойно амархан санагддаг.
Битгий бууж өгөөрэй.

Бидний судсаар өөр хаана ч байхгүй, дэлхийн талыг морин дэл дээр эзэлсэн хаад, хатад, баатруудын цус гүйж байгаа гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Ген гэдэг маш хүчтэй зүйл шүү. Гэвч хичнээн хүч чадалтай байсан бууж, өгөөд сэтгэлдээ л ялагдвал үр дүнгүй. Тиймээс хийж буй зүйлээ тултал, дуустал, халтуурдалгүйгээр хийж сурцгаая. Ажил, хичээл ном г.м дургүй ч байсан хийж л байгаа бол дуустал нь хийгээрэй.

Монгол улс маань хөгжихийн тулд ч гэсэн хүмүүс нь тууштай, "бууж өгдөггүй" л бол хөгжих боломжтой.

Монгол гэж цээжээ дэлдлээ гэж магадгүй. Хүн өөрт байгаа өгөгдлөө, бусдаас илүү гэдгээ мэдэж байж бусдаас илүү хүч гаргадаг нь шинжлэх ухаанд батлагдсан зүйл. Олонх Монголчууд дэлхийн дунджаас өндөр IQ-тэй байдаг. Гэвч улс орон хөгжилгүй, бусдаас муу сургалтын системтэй гээд бодчихвол нөгөө оюуны чадамж хэрэггүй болж хувирдаг. Харин "хавтгай дэлхий" дээр байна, бусдаас илүү хөгжих, хийх боломжтой гэдгээ ойлгочихвол өөр болно гэжугаа. Гадаадад очсон Монголчуудын ихэнх нь сургууль, ажил аль алин дээрээ оргилд нь биш юмаа гэхэд овоо дээгүүр нь явдаг. Тэгэхээр боломжоо хүн бүр ашигламаар байна даа. Монгол улс г.м том ярьж бодохгүй юм гэхэд дэлхийн хаана ч амьдрах хэмжээнд зөвхөн өөрийгөө бүх боломжоороо хөгжүүлээд яваасай залуус. Хичээл дээрээ ширээн доороо гар утсаараа тоглож байгаа залуусыг хараад жоохон харамсах юм...

(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant