төрөл: Эх орон | огноо: 2018-1-2,07:18

Популизм ба популистууд

Популист гэхээр л хүмүүс нөгөө л Жавхлан, Уянга, Фэнгшү Ганбаатар мэтийн хүмүүсийг л гэж ойлгодог болжээ. Харин жинхэнэ популистууд бол мөнгө амладаг, тараадаг, бодлогогүй зээл авч цацаад өрөнд ордог, бодлогогүй татвар аваад ёроолгүй сав руу хийгээд байгаа хүмүүс бол популистууд. Гэтэл нөгөө популистаар цоллуулаад бүхнийг зогсоогоод хойш нь татаад байгаа гэсэн хүмүүсийн тэмцэл үнэндээ бараг биелэлээ олсон нь ховор. Ноён уулыг эс тооцвол бүгд л тэр хүмүүсээс хамааралгүйгээр хууль батлагдаад, гэрээ хийгдээд яваад л байгаа.

Та сувгаа бүү солиорой, Эдийн засаг эдийн засаг эдийн засаг гэж байгаад л та бидний ирээдүйг хорлож байгаа тэр хүмүүс л жинхэнэ популистууд юм л даа. Таныг л сайхан амьдруулах гээд мөнгө олох гээд лицензүүд олгоод, уурхай бариад, Монголын төлөө л зүтгээд байна гэж сайхан хошгоруулж байгаад л байгаль орчин, уух усыг маань сүйтгээд байгаа. Тэрний эсрэг тэмцсэн нөхдүүд нь харин нөгөө популист гэдэг нэрийг зүүгээд үлддэг. 

Хүний биеэр бол гараар жишээ авахад тохойн орчимд томхон артерийн судсыг боочихвол тэр хэсгийн судас өргөсөж томорно. Харин түүнээс урагших хэсэг нь үхжиж тайрахаас өөр аргагүй болно. Байгаль ч гэсэн үүнтэй адил уул уурхайн нөхөн сэргээлт гээд гол боож хиймэл нуур үүсгэхэд тэр орчимд ногоорох ч тэр голын олон зуун км явж тэжээдэг байсан газар нутаг цөлжинө. 

Түрүү зун Төв аймгийн сэргэлэн суманд явж байхад уурхайн тэсэлгээ маш өргөн газар нэлээд хүчтэй доргиж мэдрэгдэж байсан. Хөдөө гадаа явдаг хүмүүс бол мэдэж л байгаа байх. Энэ тэсэлгээнд газрын гүний олон зуун гол, горхи дарагдаж, тасарч байгаа. Үнэхээр гол харладаг. Уг нь урт нэртэй гэгдэх хууль нэлээдгүй хамгаалалт болж байсан ч нөхдүүд тэрийг бас л өөрсдийнхөөрөө засаад батлуулчихсан. Яаж одоохондоо тэр Ноён уулыг Бороо гоулдын замаар оруулчихгүй нэг юм байгаад байгаа юм бол...
(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant