Алмас
http://biznetwork.mn/topic/show/8397/4#comment_172020 бичсэн сэтгэгдлээ энд хуулчихъя.

1. Гадаадад боловсон хүчин бэлдэхэд энэ мөнгийг зарцуулахыг дэмжихгүй байна. Учир нь одоо хангалттай сайн мэргэжилтнүүд гадаадад сураад, төгсөөд гэр бүлээрээ ажилласаар л байгаа. Дахиж нэмж явуулж яах гэж? Тэгээд бүр улсын мөнгөөр. Дэмий. Тэртэй тэргүй чадвартай хүмүүс нь тэтгэлгээ олоод сурах л болно. Бас нөгөө танил талаараа, чихээсний залуус нь л ихэнх нь явах байх.

2. Нефтийн үйлдвэр барьж болж л байна. Гэхдээ дэлхий нийтийг хараад байхад эко, ногоон машин бүтээхээр ажиллаад урд хөршийнхөн маань цахилгаанаар явдаг хямд үнэтэй, жижиг машинууд үйлдвэрлээд хэрэглээд байна цаана чинь... Энэ тал дээр бас бодож байж, судалж байж хөдлөх хэрэгтэй байх.

3. Сэргээгдэх эрчим хүчний салбарт харин зарцуулбал ямар вэ? Судалгаа шинжилгээний тал дээр энэ талаар гадаадад ажиллаж байгаа манай залуус байгаа байх, тэднийгээ дэмжээд энэ салбарт хямд боломж олох арга байхгүй л байх даа? Мэдээж маш том асуудал хотын утааны асуудал байна. Шийдэж чадвал цахилгаан машин, бензин хөдөлгүүрийг цахилгаан болгож хувиргах, бага үнээр халаах боломжтой гэр хорооллын цахилгаан халаалт г.м зүйл хийж болдог бол утаагүй болно. Дээр хэлсэн дулаалгын санаа ч бас их зүгээр санагдсан. Утаагүй болчихвол эрүүл болно, эрүүл мэнддээ зарцуулж байгаа мөнгөө хүмүүс боловсрол болоод өөр хэрэгтэй зүйлсэд зарцуулж эхэлнэ.

4. Бас нэгэнт төвлөрчихсөн болохоор хөдөө рүү цацаж үрж байснаас хотынхоо дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ, тасраад байдаг ток цахилгаан, ус хоолой, үйлдвэрийн хаягдал цэвэршүүлэх системүүдээ сайжруулбал, орчин үеийн түвшинд чинэчилбэл цаашид үйлдвэрүүд баригдах нөхцөл болох байх.

5. Дэд бүтцийн хөгжилд зарцуулж байна гээд хөдөө тийш зам бариад, шугам татаад байх хэрэг яг одоохондоо байна уу?. Баахан зам бариад л байдаг нөгөөх нь урагшаа түүхий эд зөөгөөд буцаагаад тэндээс нөгөөхөө хэд нугалсан үнээр, хамгийн доод ангиллын эцсийн бүтээгдэхүүн, хорт хавдар, элдэв өвчин зөөхөд зарцуулагдсаар л байвал хайран...

6. Нэгэнт хүн ам төвлөрчихсөн болохоор нийслэл хотдоо илүү анхаарал хандуулмаар байна. Нийслэлд амьдрал сайжраад, юмны үнэ буугаад, түүхий эд худалдан авах үнэ нэмэгдвэл дагаад хөдөөнийхний маань амьдрал дээшилнэ.

7. Хөдөө тийш бол одоогийн нүүдлийн МАА-г фирм хэлбэрт шилжүүлэх тал дээр ажиллавал зүгээр байх. Бүх нийтээр нь гэж дайралгүй Төв аймгаас л эхлэх хэрэгтэй. Хотод хамгийн ойр байгаа сумуудын малчдыг нэгдсэн хэлбэрт оруулаад фирмүүд байгуулаад мах сүү, түүхий эдийг нэгдсэн байдлаар ченжээр дамжуулахгүй шууд үйлдвэр, хэрэглэгчдийн гарт хүргэдэг болгох, хотод ойр тул зардал ч бага гарна. Цаашлаад биотехнологи, бусад автомат технологиудыг нэвтрүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй нь тодорхой. Тэгээд яваандаа туршлагажаад, фирмийн МАА загвар болсон системээ тэлж бусад аймгуудаар тараах хэрэгтэй байх.
Наад зах нь фирмүүдэд хуримтлагдсан малын ялгадаснаас метан гаргаж аваад шатдаг хий ашиглаад байна гэсэн цаад Америкууд чинь ирмэх Иймэрхүү зүйлсийг ч бас судлаад үзвэл...

Дагаад төвлөрөл ихсэх боловч нэг хэсэгтээ ингэж байгаад эдийн засаг дээшлээд дотоодоо тодорхой хэмжээнд бүтээгдэхүүнээр хангаад, гадагш гарах валютын эргэлтийг бууруулаад эхлэхээр улс маань эдийн засгийн хувьд боломжтой болж эхэлнэ бүсийн төвүүдээ хөгжүүлэхэд дараа нь мөнгөө зарцуулж болно.
Дагаад хүнсний аюулгүй байдал дээшилснээр элдэв өвчлөл буурна, эм тарианд зарцуулдаг мөнгө ч багасна.

8. Нийгмийн болоод нийтийн эрүүл мэндийн боловсролд тодорхой хувийг зарцуулбал зүгээр байна. ТВ-ээр элдэв савангийн дуурь Солонгос кинонууд гаргаж байхын оронд нийгэмдээ чиглэсэн боловсролын нэвтрүүлгүүд бэлдэж улсын бодлоготойгоор "тархи угаах" хэлбэрээр хүмүүст массаар нь эрүүл мэндийн болоод ёс суртахууны боловсрол олгох тал дээр ажиллавал зүгээр байх. 1000 давтахаар үнэн болдог гэдэг. Шударгаар, сайн ажиллавал бидний амьдрал дээшилнэ г.м байдлаар, мөн хүмүүсийг идэвхижүүлэх ухуулга, урамшуулсан, хөөргөсөн нэвтрүүлгүүд зүгээр. Японы ТВ-үүдийг дуурайсан сургалт боловсролын нэвтрүүлгүүдийг ихээр хийдэг болгоход тодорхой хувийг зарцуулж болох.
Хавдар туссан нэг хүүхдийг эмчлэх гэж, хараа нь муудсан нэг хүн эмчлүүлэх гэж хичнээнийг гадагш цацаад байгаа билээ. Тодорхой хэмжээгээр тэр өвчнөөс урьдчилан сэргийлээд, хүмүүс маань өөртөө эрүүл мэнддээ анхаардаг, урьдчилан сэргийлдэг болчихвол...

9. За одоо хамгийн гол зүйл. Жижиг дунд үйлдвэрлэл, гадаад зах зээл рүү чиглэсэн Мэдээллийн болон бусад технологийн бизнесүүдийг дэмжээд татварын хуулийг шинэчлээд дотоодын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, Аутсоорсинг болон бусад хэлбэрээр гадаад зах зээл рүү гарахаар оролдож байгаа МТ, болон бусад технологийн салбарын жижиг компаниудыг татвараас 100% чөлөөлөх, эсвэл энэ 50000, гэр бүл болоход 500000 тараадаг шигээ нийгмийн халамж үзүүлж нялх хүүхэд хөхүүлж байгаа мэт "насанд хүртэл" нь бойжуулж томруулж аваад дараа нь татвар авдаг болох тал дээр нэг тийм ухаалаг зөв бодлоготой болж болдог бол уг нь зүгээр байна. Ингэвэл энэ чиглэл рүү хүмүүс анхаарал хандуулж, гаднаас юм зөөдөг наймаачид маань энэ салбарууд тэмүүлж ажиллах болно. Эдгээр салбарууд л хөгжвөл дотоодын валют, эдийн засгийн байдал дээшилнэ. Эдийн засаг дээшилж, улс орон, ард иргэд гар дээрээ мөнгөтэй болж байж цаашид судалгаа, ш/у-ы хөгжил явагдаж "улс хөгжих" болно. Хоосон суугаад, сураад л, гаднаас бэлэн юм аваад суугаад л байвал бид хөгжихгүй ээ.

Дотооддоо хүнс, өргөн хэрэглээний бараагаа үйлдвэрлэхгүй л бол хичнээн мөнгө орж ирлээ ч оймс бандааш, байцаа төмс, меланинтай сүү болоод буцаад гараад л явчихна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Би хувьдаа одооны Монголын дотоод байдлын тэнцвэрийг санаатайгаар алдагдуулах бодлого явагддаг гэж дүгнэдэг. Тэр мөнгө сайн юм болохгуй, хорвоод амархан олдсон болгон хортой байдаг.
Залж, зүг чиг барьхын оронд хоорондоо хэрүүл хийгээд явдаг нь Төрд алсын хараатай хүн байхгуйн л дохио. Уул учир нь ардчилалдаа байгаа гэж боддог. Өмнө нь коммунистүүд хүнд суртал гаргаж моодонд оруулсан- одоо балгыг нь амсаж байгаа хэрэг.
Миний л хувийн бодол. Өөр байж болох юм- гэвч тэр гэр хорооллын тэлэлт, ядуурал, цөлжилт гм бол зөвхөн айсбергын орой юмуу даа. Тэр бол зөвхөн УБ. Xөдөө орон нутгаар бүр ч аймар болсон байгаа. Чи бид хоёрын хүүхдүүдийн хүүхдүүд идэх өмсөх малын буян үгүй болж байна, наад зах нь бүр уух ус, хэвэх өвс нь энэ маягаар 10 жилийн дараа үгүй болно. Тэгхэд яахуу, хөгжил сайтай хот дотроо бүгээд, солонгос канугаа үзээд суухуу?

Миний харж байгаагаар, моралын ялзрал л харагддаг- морал байхгуй бол хөгжил байхгуй даа. Нэг нэгэнтэйгээ хамтран ажиллах, өгч авахын ухааныг мэддэггүй- тэлэх бодлого биш улам хураагдмал байдалдаа орохоо тэмүүлэхийн... Хөгжил гэдэг чинь олон арван жилийн процесс биз? Гэвч манайхан ямар ч ажил, хөдөмлөр гаргалгуй бүгдийг нэгэн дор бэлнээр нь хүсдэг. Тэр олон зээл? Бидний ачийн ач хүртэл төлөх болно шдэ.
Эсвэл дарга байхыг- гол нь гүзээгээ л дүүргэж байвал... Ямарч хөдөлмөр гаргалгуйгээр? Тэгхэд 2,5 хан сая хүний хөдөлмөр зохион байгуулж чадахгуй байгаа бол, тэр даргын хэрэг юу байна... Бүр гайхаад байдын. Эрхийн тэнэг юмуу гэхээр, биш ч юм шиг. Зовж үзээгүй юм болвуу гэж боддын, хаяа. Евреичүүд юмуу орос германууд шиг дээрэлхүүлж байгаагуй болхоор.

Битгий буруугаар ойлгоорой- чиний сэтгэлийг ойлголгуй яахав. Надад ч бөөн гомдол хорсол төрөөд байдын. Энэ яавал болчих бэ, гэж бодоод - бодоод толгой гашилхын. Яадаг ч байсан европд байгаагаараа монголруу дусал ч болов нэмэр гэж мөнгө л явуулна, хүн дэмжинэ. Монголд бол чадахгуй шд. Тэр нь тэгээд нэмэр болдог л байгаа даа л гэж найдаж хүлээхээс өөр аргаггуй.
Хөдөлмөр л биднийг аврана. Гол нь тэр хөдөлмөр нь чиг зорилготой байх ёстой.
AmonRa хэзээ бичсэн: 2009-11-29 22:41 | |
Оюу толгойн мөнгийг хүмүүст 1сая, 1.5сая гээд тараачих уу? эсвэл ямар нэгэн зүйл хийх үү гэж ярилцаж байгаад үүнийг бичсэн юм аа. Санхүү бол уул уурхайгаас орж ирэх мөнгийг л дэмий юманд хийсгэж үрснээс энэ зүйлүүдийг хийвэл л гэж...
Малчдыг одоогийн систем ч угаасаа л сүйтгээд байгаа гэж боддог. Тэртэй тэргүй л гэр хороолол нь тэлж хот утаанд багширч л байна. Хөдөөний чиглэсэн бодлого нь угаасаа буруу, бэлнээр нь тараадаг, малчдыг хадлангаа ч бэлдэхгүй улсын гар хардаг болгож байна гэж зарим ярьдагтай ерөнхийдөө санал нийлээд байдаг юм.
Ямааг дэмжээд, малын бүтцийн харьцааг нь алдагдуулаад, бэлчээрээ эвдээд цөлжүүлчихсэн, ган, зуд болдог угаасаа л хот руугаа орсоор л байна. Харин тийм болохоор төвлөрүүлээд хагас фирмжсэн болгоод, гол нь ганц нэгээрээ биш малчид өөрснөө нэгдэж нийлээд амьдарвал хаа хаанаа дээр юм уу гэж л...

Тэртээ тэргүй л хөдөө рүү зам тавиад л байгаа шүү дээ. Уг нь хотоосоо эхэлж хөгжүүлээд гол эндээ дотооддоо хэдэн үйлдвэртэй болж аваад дараа нь хөдөө рүүгээ замаа тавиад, фирмээ, аймаг, бүсийн төвүүдээ хөгжүүлбэл илүү юм уу л гэж бодогдоод байгаа юм?

За тэгээд ер нь бол бүгд л миний хийсвэр бодол л доо. Нөгөө Итгэлтийн юм мэддэг хүн харвал ичмээр дамшиг гэдэг шиг ямар нэгэн судалгаа энэ тэрд тулгуурласан зүйл байхгүй л дээ, зүгээр л өөрийн бодож явдаг зүйлээ л бичсэн санаатай.
Алмас хэзээ бичсэн: 2009-11-29 21:30 | |
Сэрэхгүй бол сайхан л зүүд байна.
Наад бүгдээ хэрэгжүүлэх санхүү мөнгөө хаанаас босгох бэ? Зээлэх үү, зээл авбал тэрийгээ яаж төлөх бэ, хэдийн хугацаанд? Хэн хариуцлага үүрэх бэ? Бүгд хотод бугиад эхлэвэл хэн нь мал хонио хариулж, ямар түүхий эдээ хаанаас нийлүүлэх бэ? Юугээ зарж, юугээ худалдан авах бэ? Наад систем чинь малчдыг сүйтгэж, хотыхныг баяжуулхаас өөр давуу тал алга.
Мэргэжилтэнгүүдээ юугээр татах бэ? Наад захын дулаан, сантехникын сүлжээ үсгэхэд хүртэл ажлаа мэддэг хүн хэрэгтэй- хогоороо болсон эдийн засагчид зам нүх ухаад байхгуй нь лавтай.
Битгий гомдоорой, гэхдээ наад бичсэн чинь үнхэр түүхий байна.
AmonRa хэзээ бичсэн: 2009-11-29 17:33 | |
хөл гараа зэрэг өргөж байна.
dadido хэзээ бичсэн: 2009-10-25 16:31 | |
Санаа нэг байнааа...Их олон сонирхолтой саналууд бас байна..
Тэр Жавхлангийн оронд чи сая УИХ-д нэр дэвшихгүй.... Герман шиг online-p сонгууль өгч болдогсон бол чамайг шууд дэмжих байлааа..

Blessing Tara хэзээ бичсэн: 2009-10-25 02:23 | |



:-)