төрөл: Эх орон | огноо: 2009-11-29,02:12

Чадна

Өнөөдөр "Би чадна" хүүхдийн төв дээр очиж үзлээ. Урьд нь очно гэж бодоод л яваад байдаг байсан боловч "завгүй" гэсэн шалтгаанаар очдоггүй байсан. Харин өнөөдөр очоод маш их зүйлийг бодлоо, бас олж харлаа. Дарь-Эх хол гэж л бодоод байдаг байсан чинь автобусаар хэдхэн минут л явчихдаг юм байна. хэхэ

Ямар нэгэн төрийн бус байгууллага биш, цэвэр хүмүүсийн хандив, сэтгэлийн хүчинд боссон жижигхэн дулаахан өрөө.
Гэр хорооллын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх маягийн жижиг төв. Гэр орондоо хичээлээ давтах боломж муутай, хүүхдүүдийг дэмжих төв юм. Анх очиж үзээд үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө.

Одоо энэ төв маань санхүүгийн хувьд асуудалтай тулгараад, анх эхлүүлж байсан зарим залуус нь байхгүй, хаагдах дээрээ тулчихаад байгаа юм байна. Угаасаа анхнаасаа зохион байгуулалттай санхүүгийн эх үүсвэргүй бараг өөрсдөө л авч явж ирсэн юм байна л даа. Ямартай ч эндээс ороод зургийг нь үзээрэй. Үнэхээр хөөрхөн юм аа:
Багшийн цалин 150,000 төгрөг, байрны түрээс 200,000 төгрөг сардаа цуглуулаад байхад л болох юм байна. Тэгээд та бүхнээс хүсэхэд нэг удаа уудаг пивоныхоо мөнгийг ийм зүйлд өгөөч гэж хүсэх гэсэн юм.
Өнөөдөр найзуудтайгаа суугаад гишүүнчлэл маягийн зүйл үүсгээд сар бүр хүн бүр хандив өгөөд явдаг бол ямар вэ? Гишүүдийн нэрс блог дээр байдаг, тэр хүмүүс нь сар бүр дэмжлэгээ хийгээд явдаг байя гэж ярилцлаа. Тэгээд данс нээгээд дансанд интернетээр нэвтрэх нууц үгийг ил тавиад хүн бүр дансны үлдэгдлийг хянах боломжтой, бас зарцуулалтаа блогт ил тавиад явъя гэж ярилцлаа. Маргааш данс нээгээд дансны дугаарыг, шалгаж нэвтрэх хаяг, кодыг http://mongolhuuhed.wordpress.com/ дээр тавина.
1 өвчтэй хүүхдэд нэг удаа туслаад өнгөрснөөс 70-80 хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт, сэтгэл зүйн дулаан уур амьсгал бэлгэлэхэд, эрүүл мэндийн зөвлөгөө, урьдчилан сэргийлэх сургалт хийвэл илүү үр дүнтэй байх гэж боддог.

Мөн залуус маань ээлжээр очиж хүүхдүүдэд зав гарган хичээл заадаг юм байна. Оёдол, цаасан урлал гээд сонирхол хобби, заах хүн байвал ирээдүй хойч үедээ мэддэг чаддагаасаа та ч бас зав гарган очиж туслаарай. Үүнд та ч, би ч оролцоод явах боломжтой.
Бас хүссэн нэг нь очоод хүүхдүүдтэйгээ хамт суугаад нэгнээсээ заасан зүйлийг сурсан ч болох байх.

Өмнө нь асуулт самбарт нэгэн санал гаргаж олон хүний дэмжлэг авсан ч хэрхэн хийх учраа сайн ололгүй замхруулж байсан. Харин энэ удаад бид тэр ажлаа энэ төв дээрээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой санагдлаа.
Хэрвээ танд хуучин, илүү болон янз бүрийн компьютерын сэлбэг, хэрэглэгддэггүй компьютер байгаад хандивлах боломжтой бол надтай almas@dusal.net хаягаар холбогдохыг хүсье. Хэдэн хуучин компьютер угсарч тавиад тэр хүүхдүүдэд компьютерын хичээл заая гэсэн бодолтой байна. Бас энэ чиглэлээр мэргэжлийн залуус байвал хамтарч хүүхдүүддээ хичээл заая гэсэн сэтгэлтэй, оюутан залуус ч бас байгаа.
Мөн танд илүү дутуу ном байвал бариад очоорой. Өөрөө очиж чадахгүй бол хэн нэгэнтэй блогт сэтгэгдэл үлдээгээд ч юм уу, Обод руу яриад өгчихсөн ч болно.

За тэгээд та бүхэн өөр өөрсдийн чадах зүйлээр тус дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэх байна. Хамгийн гол зүйл бол богино хугацаанд мөнгө цуглуулах. Тэгэхээр 2500х2 пиавны мөнгөө ийм зүйлд хандив болгоосой, бас ирж танилцаад, гар бие оролцоод явахыг залуусдаа уриалж байна. Би чадна, та чадна, Бид чадна баярлах

Гадаадаас хандивыг дансаар авах нь хир байх бол, энэ тал дээр харин сая сууж байгаад бодлоо. Гаднаас хандив авах аль болох хямд арга байвал. Гэхдээ авч байгаа хандивыг бүрэн зарлаж явахад бас жаахан төвөгтэй байх юм болов уу?
(13) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Харин тийм ээ. Ойрд уулзаж ярилцаж амжихгүй л байцгаагаад байна. Удахгүй ярилцаад шийдэлд хүрээд ажиллаж эхэлнэ дээ...
Алмас хэзээ бичсэн: 12:48, 2010-3-26 | |
Аанхан сайтыг үзэж танилцлаа. ойлголоо. Тэгээд 1 сараас хойш ямар нэг мэдээ сэлт, тайлан байхгүй байх шиг байхын. Би эсвэл дутуу харсну. УБ-т байгаа. Холбоотой байнаа.
zurai (зочин) хэзээ бичсэн: 09:43, 2010-3-26 | |
Харин одоогоор жаахан асуудалтай, бас манай яг гардан оролцдог залуус маань жаахан зав муутай байх шиг байна. Мөнгө бол дансанд цугларч л байхад хэрэгтэй. Ямар ч байсан хаяхгүй цаашдаа энэ ажлаа үргэлжлүүлэн хийх болно оо. Хуучин блогоо http://mongol.huuhed.com гээд сайт болгож байгаа юм. Яваандаа эндээ мэдээ оруулаад, үйл ажиллагаагаа тайлагнаад явна гэж бодож байгаа. Бас УБ-д байдаг бол гар бие оролцоорой. Ямартай ч холбоотой байцгаая.
Алмас хэзээ бичсэн: 12:59, 2010-3-26 | |
Алмас аа, Энэ үйл ажиллагаа чинь одоо явагдаж байгаа юу? Ямар ч байсан өөрийнхөө хэмжээгээр хэдэн төгрөг хандивлана аа.
Zurai хэзээ бичсэн: 12:46, 2010-3-24 | |
За гаднаас картнаас хямд тусламж авах боломж олдож магадгүй болсон. Жагдаг ах тусалъя гэсэн. Удахгүй энэ талаар сайн ярилцаж байгаад бичлэг оруулна даа. Ер нь хүмүүс нэлээн дэмжиж байгаа. Урамтай байна шүү баярлах

Бас хэдэн жилийн өмнө Сакура гээд Жайкагийн төсөл явж байсан юм байна. Энэ талаар мэдэх хүмүүс байвал сайн муу талуудаас нь бэрхшээл юу байсан талаас нь мэдээлэл байвал төстэй зүйл хийгдэж байсан тухай сонслоо. Туршлага судалбал зүгээр юм байна даа..

Алмас хэзээ бичсэн: 09:37, 2009-12-4 | |
neereen ireerei nuhudu minee ai
ireed yzeerei
obod (зочин) хэзээ бичсэн: 07:37, 2009-12-3 | |
За Обод маань боломжгүй байгаа тул би нэр дээрээ данс нээлгэчихлээ. Удахгүй Ободтой хамтран эзэмшигч болгочихъё гэж ярилцлаа.

Нэгэнт ямар нэгэн байгууллага биш болохоор байгууллагын нэрээр данс нээх боломжгүй байсан. Би чадна хүүхдийн төв гэсэн нэмэлт тэмдэглэгээтэйгээр хувийн харилцах данс нээлгэчихлээ.

Хаан банк
Дансны дугаар: 5003526386
Хүлээн авагч: Би чадна хүүхдийн төвд

гээд хандив өгөөрэй. Бас Улаабаатарт байгаа хүмүүс зав гаргаад Бямба гаригт ирээрэй: http://mongolhuuhed.wordpress.com/2009/11/27/%D0%B1%D0%B8-%D1%87%D0%B0%D0%B4%D0%BD%D0%B0-2/
Алмас хэзээ бичсэн: 06:41, 2009-12-3 | |
haana yamar dansand uguh ve
dadido хэзээ бичсэн: 09:43, 2009-11-30 | |
Энэ хүүхдүүдэд хөдөлмөрч ухамсар, бүтээлч чанар, бас хатуужил өвлүүлчих юмсан... Тэр байгуулагтаа чадалтай хүүхдүүдийг шүүж, авьяас билгийг нь ажиглаж хардаг хүн байгаа болвуу?
Зураг хүүхдүүд байгаа юу- тэр талдээр маш их дэмжлэг тусламж уул нь авч болдымдаа, гадаадаас? Гадныхан туслахдаа ихэвчэн холын санаатай юманд хөрөнгө оруулах их дуртай шд...
AmonRa хэзээ бичсэн: 10:50, 2009-11-29 | |
Харин тийм ээ. Дансанд орж гарч байгаа мөнгө ил харагдаж байвал л бараг болох байх.
Багш гэдэг нь юм заагаад байх олон хүн биш ердөө ажиллуулах хүүхдүүдээ удирдаж байх нэг л хүн байх юм. Хүүхдүүд томчууд нь өөрсдөө жижигүүдийгээ удирдаад, хичээл номоо хийх, зураг зурж, баримлаар шавраар юм хийж, ном уншиж байдаг юм байна. Бас хүмүүсийн хандиваар хөөрхөн номын сантай болсон юм байна лээ.

Харин хүүхдүүдэд дугуйлан маягаар зарим нэгэн залуус өөрсдөө очиж мэргэжлээрээ, хоббигоороо янз бүрийн зүйлс цаг гарган үнэгүй зүгээр л зааж өгч тусалдаг юм байна гэж ойлгосон. Тэд нар нь цалин энэ тэр гэж авахгүй. Тэгээд ч байнга биш 1-2 удаа хагас бүтэн сайнд ч юм уу. баярлах

Харин тэгээд гадныхны тусламж энэ тэр олох боломжтой болчихвол өөрснөө санаачлаад илүү өргөтгөөд явж болох байх гэж бодож байна баярлах
Алмас хэзээ бичсэн: 09:34, 2009-11-29 | |
Олон нийтийн байгуулга учраас хэдэн төгрөг хэнээс авсан, яаж зарцуулагдсан гэдгээ маш тодорхой танилцуулж байгаарай- би гадны хүн амьтан татаж, улам их сонирхлыг нь шовойлгох талдээр анхаарнаа. Хүүхдүүдийн мөнгөнөөс завшаад гял цал болсон авгайчуулыг хүүхдийн зовлондээр баяжуулмааргуй байгааг ойлгоорой.
Бас хүүхдийн сургалтын ямар программ явуулж байна, ямар мэргэжил олгох, ирээдүйн амьдралд нь бэлтгэж, ямар багш, ямар чиг зорилго барьж байгааг тодорхой бичиж байгаарай. Багш нарын танилцуулга гм мэдээ мэдээлэл,
Юм дутвал шууд бичээрэй, хамтын хүчээр дийлэхгүй гэх юм байхгуй.
AmonRa хэзээ бичсэн: 05:48, 2009-11-29 | |
Харин нэг нь л нэр дээрээ данс нээчихье гэж ярилцсан. Ободын нэр дээр нээгээд явчихъя гэж бодож байна. Угаасаа нэг дор ихээр нь биш хүн бүр бага багаар нь өгөөд босгоод байвал болох байх аа.
Ямартай ч эхний ээлжинд Монгол дахь данс нээгээд зөвхөн тэр дансаараа хандив аваад, харин банкны данс шалгадаг нэр нууц үгээ ил тавиад тэр рүү нь хүмүүс орж хир мөнгө цуглаж байгааг харж болдог байя гэж ярьсан юм. Зардлын хувьд багшийн цалин сарын байрны түрээс ганц нэг байхуу цай цэвэрлэгээний бодис энэ тэр гээд л болчих байх. Зурагт, ус буцалгагч, номнууд энэ тэр бол урьд нь хүмүүсийн хандиваар цуглачихсан, ширээ сандал нь ямар ч байсан хүн суугаад байхаар боломжийн тохилог юм билээ. Өнөөдөр зураг авсан байх. Байрны зургийг тавина аа. баярлах
Мань өөрөө лав дэмжиж 5 цаас хандивлъя л гэж бодож байна. Одоогоор ийм л санаа байна. Илүү санаа байвал хэлбэл хэрэгжүүлээд явсан ч болно. Угаасаа ямар нэг байгууллага бол биш, хувиараа. Хоорондоо ярилцаж байгаад л тэгж ингэж хандиваа өгч, хянаж байвал зүгээр байна гэвэл боломжтой бол хэрэгжүүлээд л явчихна.
Харин гадаадаас яаж тусламж авахаа хоорондоо ярилцаж байгаад шийдье.

Алмас хэзээ бичсэн: 05:24, 2009-11-29 | |
Би туслахад бэлэн байна. Гэхдээ мэдээж хэд хэдэн асуулт байна- мөнгө тооцоонд дуртай гэдэг. Өнөөх мөнгө яг зорилгых нь дагуу хэрэглэгдэх эсэхийг яаж харуулхуу?
Бас мөнгөн гуйвуулгын данс, дансны эзэмшигч гм, зохион байгуулалтаа танилцууларай.
Би өөрөө ийм нийгмийн байгуулагт өмнө нь ажиллаж байсан болхоор, элдвийн буруу хүмүүст цаг энэрги зарцуулж хульхидулмааргуй бна, ойлгорой.
AmonRa хэзээ бичсэн: 04:35, 2009-11-29 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant