төрөл: Эх орон | огноо: 2010-10-19,11:28

Би Монгол, манай Монгол, миний Монгол 2

Хотын соёл болон хөдөөнийхөн
Хөдөөнийхөн орж ирээд хотын соёлгүй болгочихлоо гэх мэт балайрч дэмийрдэг хүмүүс их болсон. Үнэхээр хөдөөнийхөн орж ирэнгүүт тэдний нөлөөгөөр уусгаж чадалгүй өөрснөө уусаад адилхан болж байгаа юу? Миний бодоход үгүй байх аа. Угаасаа хөдөөнийхөн орж ирэхээс өмнө бүх зүйл чөлөөтэй болсны дараа хүмүүс ийм болсон гэдгийг хүмүүс ингэж яриад байна. Хөдөөнийхөн орж ирэхээс өмнө ч гэсэн байрныхаа шатны бариулыг хуулаад чарга хийж тоглодог байсан, орцондоо хогоо хаядаг, таазыг нь шүдэнзээр харлуулдаг хүүхэд залуус байсан шүү дээ.
Намайг анх хотод нүүж ирэхэд хотын хүүхдүүд дэндүү бүдүүлэг санагддаг байж билээ. Нэг нэгнээ бүлэглэж зоддог нүддэг, дээрэмддэг, хулгайлдаг. Хараал ерөөл хэлдэг, архи дарс уудаг, тамхи татаж шүлсээ орцондоо хаядаг. 95-96 он хавьцаа даа... Тэр хүмүүс л өнөөдөр том том залуус болоод хотоор машин унаж цонхоороо тамхины иш шүлсээ хаянгаа, явган зорчигчийг дайрчих гээд яваа шүү дээ. Тэд хөдөөнөөс ирээгүй юм шүү дээ.

Угаасаа миний л мэдэх хотын уугуул оршин суугчид өнөөдөр яг л ийм байдалтай байгаа. Заримтай нь найз, хэлэхээр хэнхэг ёнхого, ядаргаатай үглээ авгай шиг гэж өөдөөс хэлдэг л дээ. Гэхдээ ямар бас хараад чимээгүй байж чадах биш. Ямар ч байсан надтай байхдаа тэр бүр тамхи татаад, ишээ энд тэнд хаяад явахаа больсон ч надгүй үедээ бол яг л хэвээрээ л юм билээ... Хэн нь ч хөдөөнөөс ирээгүй хотод төрж өссөн л хүмүүс л дээ уг нь бол... Бас ч үгүй дээд боловсролтой, лаг сурдаг, гадаад дотоод руу ч ирж очиж байсан улсууд ч ихэнх нь л юм уг нь бол...

Энэ нь хотын соёл? эсвэл хөдөөнийхөн ийм болгосон? Үгүй байх аа даа. Ерөөсөө л тэр энэ, хөдөө хот, халх, казак гэлтгүй бид бүгд л ийм байна. Адилхан байна. Гол нь тэр болохгүй, энэ ингээд байна биш бид бүгдээрээ энэ асуудлуудаа яриад, хэлэлцээд нийтээрээ л зах зухаас нь шийдээд явах хэрэгтэй байна. Тэрнээс биш хэн нэг Казакийг нутагтаа хэн нэгнийг гадуурхлаа гээд арга хэмжээ авлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Угаасаа бусад аймагт ч гэсэн отор нүүдэл, бэлчээр ногоо гээд бусдыг гадуурхах, янз бүрийн асуудлууд зөндөө л байдаг гэсэн. Би лав өөрөө хөдөө нэг аймагт очоод залуучуудад нүдүүлж л байсан. Зүгээр л хотоос ирсэн хүн. Хотынхон нь бас хөдөө очиж нүдүүлнэ, хөдөөнийхөн хотод ирээд дээрэмдүүлнэ.
Увс, Ховд, Баяд, Өөлд, Торгууд болоод манайхан ийм сайхан, танайхан ийм муухай гэж хоорондоо ярина. Юу гэсэн үг вэ?

Бид бүгд л Монгол хүмүүс. Америк шиг хөгжие гэж бодож байгаа бол хүн бүр энэ Монголчууд дотроо хуваагддаг үзлээсээ салж би Монгол хүн, Буриад, Дөрвөд, Торгууд, Урианхаа гэлтгүй бүгд манай Монголчууд муу юм хийсэн ч, сайн юм хийсэн ч Монгол хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр ч бүү хэл Өвөр Монголчууд хазгай хэлтэй гэгдэж, Буриадууд байхгүй болсон гэгдэж Хятад, Оросод уусаж байгаа ч тэд бол бас л Монголын нэг хэсэг гэдгийг дотроо бодож явах, үг хэлээрээ, үйл хөдлөлөөрөө ч үүнийгээ илэрхийлж жалга довны үзлээс хүн бүр өөрийгөө чөлөөлж тэмцэж байх учиртай гэж бодох юм...

Тэгээд ч хотын соёл, хөдөөний соёл гэж тусдаа зүйл байхгүй шүү дээ. Хотын соёл гэж нэрлэж ярих нь үнэндээ бол инээдэмтэй хэрэг. Монголчууд уламжлалт маш их соёл, харилцааны, биенээ хүндлэх өргөн соёлтой гэр бүл, ураг удмын харилцаа нийгмийн маш их соёлтой хүмүүс байсан. Түүнийгээ гээж хаячхаад Солонгос, Америкчуудыг дуурайсныгаа соёлжиж байна гэвэл эндүүрэл ч юм шиг...

Хөдөөнийхөн соёлтой гэж хэлэх гээгүй нь мэдээж... Нийтээрээ л ерөөсөө соёлгүй, бүдүүлэг байна. Тэр "Babies" гээд саяхан гарсан кинон дээр гарч байхад хүүхэд хүмүүжүүлэх хамгийн наад захын соёлоо бид гээчихсэн нь томоос том, тодоос тод харагдаж, тэр нь дэлхий дахины нүдэн дээр цацагдаж байх жишээтэй...

(7) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

иргэншил гэж нэгийм байдаг уул нь.. хамтдаа байж бүхний ард гардаг бие биендээ итгэх зүйлдээ итгэж чаддаг байх.. тэрийг гэхдээ хотын соёл гэж гуйвуулж болкуй л дээ.. тархай бутархай улсад иргэнших бусдыгаа хүндлэх хэрэг нээх гарахгүй.. учир нь нээх тааралдаад байдаг байсан ч биш..
dao хэзээ бичсэн: 07:49, 2011-3-17 | |
@Чойрын хүү
Гоё хэлсэн хэхэ. Бүдүүн дуутай, бүрэг царайтай, бүдүүлэг яриатай инээх гоё шүү
Алмас хэзээ бичсэн: 07:39, 2011-3-17 | |
би соёлыг боловсрол гэж л боддог доо, миний бодлоор манайхан боловсролгүй болохоор л ийм байдалтай байгаа шд, бас ёс суртахуунгүй болохоор
upshot_gp хэзээ бичсэн: 02:52, 2010-10-19 | |
Хотын соёл гэхээр брэнд хувцас өмсөж, техникийн шинийг хэрэглэж байгаа цэвэрхэн царайтай хүмүүсийн аяглахыг ойлгох уу. Хөдөөнийхөн гэхээр бүдүүн дуутай, бүрэг царайтай, бүдүүлэг яриатай хүнүүдийн аяглахыг хэлэх үү хэхэхэ. Би тэр соёлуудыг ойлгодоггүйн. Бид чанаржих хэрэгтэй гэдэг Алмасын санаа зөв шүү. Чанаржаад, чадваржаад, бас хийх ёстой зүйлээ яс хийх хэрэгтэй байх өө
Чойрын Хүү хэзээ бичсэн: 02:34, 2010-10-19 | |
Бид зүгээр нэг өт хорхой шиг олшрох нь чухал зүйл биш. Бид чанаржих хэрэгтэй. Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг архичин гэр бүлүүд зөндөө бий. Тэдний тоо л нэмэгдэх болно.
Ерөөсөө л төрийн хангамж гэдэг зүйл, хүмүүст бэлэн мөнгө тарааж өгөх нь угаасаа тэр хүмүүсийн толгойг ажиллахгүй болгож гар хөлийг хүлж байгаа хэрэг.
Түүний оронд Эрүүл мэнд, Боловсролын салбарыг маш зөв бодлоготой, байж болох хамгийн их төсвийг тийш нь хандуулах хэрэгтэй. Ингэж байж л одоо үхэж байгаа хүүхдийн тоо цөөрч, нэмэгдэн өсөж буй соёлгүй бүдүүлэг хүмүүсийн тоо цөөрч, эрүүл чийрэг, мэдлэгтэй, оюуны чадамжтай дэлхийд өрсөлдөх Монгол хүмүүс олшрох болно. Тэрнээс хий дэмий архичид, ухаан мулгуу хүмүүсээр зүгээр тоо нэмэгдээд байх нь хөгжил биш байх.
Алмас хэзээ бичсэн: 01:35, 2010-10-19 | |
Халх, өөлд, буриад гээд байх юм байхгүй бүгд монголчууд. Би бас халимаг, буриадын шилдэгүүдийг нь эх орондоо татан ирэхсэн гэж мөрөөддөг. Бид хурдан олшрох хэрэгтэй. Таас дээш хүүхэдтэй айлд 10000 ногоон өгөх хэрэгтэй. Алмасын санал?
LetMaidar хэзээ бичсэн: 01:12, 2010-10-19 | |
дээд сургуульд хот хөдөөгөөр талцаад нэг бөөн юм болж билээ. Нэг нь "танай туулын ус бохир мохир гээд" нөгөөдөх нь чи тэрнээс уудаггүй юу" гээд л. Амьдралын хэв маяг энэ тэрээний ялгаа бол бий. Гэхдээ тэр нь нэгнийгээ доромжлох гадуурхах үндэс биш. Ялгарал бүлэглэлд оршдоггүй нийгэм гэж угаас үгүй. Тэр олон бүлэглэл энэ тэр нь гэхдээ монгол гэдэг нэг завин дээр байгаа. Тэрийгээ л хөмөрч болохгүй л дээ
Одоо юу ч гэсэн хийх л үлдлээ дээ.
dadido хэзээ бичсэн: 12:27, 2010-10-19 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant