төрөл: Эх орон | огноо: 2011-1-24,08:30

Монгол бичгийг яагаад бүх нийтээр албан ёсоор буцаан хэрэглэх ёстой тухай

За нэг зүйл уншиж байгаад бичсэн сэтгэгдлээ бас энд хуулчихъя. Нэг ч гэсэн хүний бодлыг өөрчилж чадвал...


Програмчлал, технологийн хувьд залуус маань хийгээд, хийгдээд явж байгаа зүйл нэлээн их бий шүү. Бас тэр хэвтээ босоо байхын хувьд бол чухал биш гэж би хувьдаа боддог. Хэвтээгээр тооцоолуур дээр шивээд явахад болохгүй зүйлгүй. Хэвлэж аваад л цаасаа эргүүлээд уншихад болно. Гэхдээ энэ бол жаахан хугацааны л асуудал. Нэг их удахгүй бүх системүүд зүүнээс баруун дээрээс доош босоо бичлэгийг дэмждэг болчихно. Тэр үед хэвтээ байсан нь бүгд босоод л ирэх болно. :wd:

Эсэргүүцсэн, бас тэр Монгол бичгийг шинэчилнэ гээд байгаа залуусыг http://dusal.blogmn.net/14865/ үүнийг нэг уншаад тэгээд эргээд нэг бодоод үзээрэй гэж хэлмээр байна.

Бас Өвөр Монголчууд бол хужаа болсон, эрлийз болсон гэж ярьдаг хүмүүст гэж хэлэхэд Чингисийн алтан ургийнхны, ген C3 гээд Y хромосомд байдаг ген Өвөр Монголчуудад маш өндөр хувьтай байдаг юм билээ шүү. Бид нар Өвөр, ар баруун зүүнд байгаа дэлхийн бүх Монголчуудыгаа дахин нэгтгэхэд энэ бичиг маань л тэр түлхүүр нь болох юм. Үүнийг ч мэдэж байсан учраас Монголчуудыг дарж байх гэж улс төрийн зорилгоор биднийг ийм үсэгтэй болгосон байх. Тиймээс бид кириллээр хүчээр (бараг колони улс шиг) ингэж бичиж дарлуулж бусдын эрхшээлд яваадаа харин ч харамсаж өөрийн зүйлийг сэргээхийн төлөө тэмцэх хэрэгтэй байх аа...

Бас Монголчууд цөөхөн болохоор хөгждөггүй, 5саяаас дээш гарвал гэх зэргээр ярьдаг хүн их байдаг. Энэ ч бас үнэний ортой. Уг нь бид чинь асар олуулаа, бас асар олон газар мах цусны маань тасархай явдаг улс үндэстэн шүү дээ. Бид тэднийгээ нэгтгэж чадвал хөгжилд асар их түлхэц өгөхийг үгүйсгэхгүй. Монгол улс сэргэжээ, өөрийн бичиг үсгээ эргээн сэргээж төрийн бичиг болгосон байна, бусад Монголчуудыгаа өөрийн бичиг үсгийг сурч, Монголчуудтайгаа холбогдохыг уриалсан мэссэж дэлхийд тарвал яах бол? Асуулт самбар Монгол бичгээр болоод тэнд Халимаг, Өвөр Монгол, Буриад, Тува гээд өөрийгөө Монгол гаралтай гэж боддог залуус Монгол бичгээ мэдэхгүй нь сураад хоорондоо холбогдоод харилцаад мэдээлэл солилцоод, хамтран ажиллаад эхэлбэл яах бол?

Жишээ нь би Хятадын талаар Өвөр Монгол залуутай холбогдоод бизнесийн орчин бусад мэдээллийг самбараар асуугаад судлаад мэдээд авдаг болбол яах вэ? Олон талаас харвал энэ бичиг үсэг Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулна л гэж боддог...

(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant