Алмас
За доорх бичлэгийг үзээд, О.Чулуунбат гэгч энэ нөхрийн хэлж ярьж буйг нь сонсоод би лав энэ хүнийг үзэн ядав. Та өөрөө үзээд хэлж ярьж буй зүйлийг нь тунгаана буй заа. Монгол орны байгаль, газар шороог үнс нурамтай хутгаж байгаа хүмүүс ингээд л ярьж сууна. Ард түмэн ямар ямар гэнэ вэ? Биднийг дэндүү доромжилж байгаа хэрэг биш үү? Хэрэв таныг нохой гэж бодож байгаа хүн төрийн толгойд гарвал таныг "жов, жов" л гэх болно гэдгийг санаарай.
"Ард түмэн ажилгүй, соёлгүй, өвчтэй..." юу юу гэнэ вэ? Ийм юм ярьж байгаа бол энэ мундаг "соёлтой хүн" маань таньтай яаж харилцах вэ?

Цаашдаа бид сонгуульд бэлдэж өөрсдийн сонгох болон сонгохгүй хүмүүсийг яагаад сонгох гэж байгаагаа, яагаад сонгохгүй гэж байгаа болохыгоо иймэрхүү ТВ-ын яриа болон бодит зүйл дээр үндэслэж хоорондоо мэдээлэл солилцож байя. Дараагийн сонгуулиар чадвал жаахан ч гэсэн өөрчлөлтийг авч ирэх юмсан...

Бид буцаагаад худалдаад л авчихна гэнэ үү? гайхалтай баян нөхөр юм тийм үү?




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Санал нэг байна
О.Чулуунбат Баабар хоёр ихэр юм шиг байдаг хүмүүс дээ. Царай зүс нь ч ,ярьж хэлж байгаа нь ч төстэй.
Цөмийн хаягдлын тухай сэдвээр бол маш буруу ярьдаг хүн дээ.
Зах зээлийн эдийн засаг мэддэг ганц хүн нь чи шүү гээд хэн нэг нь тэр нөхөрт хэлчихсэн юм шиг байгаа юм.
Өөр газар таарч тохирсон юм болгон Монголд таарах албагүй л дээ. Тэрийг л ойлгохгүй муйхарлаад байгаа хүн дээ.
bodon хэзээ бичсэн: 2011-08-08 09:15 | |
жүжиглэж л байхгүй юу. Гол нь бүх юм шударга явагдаж байна гэдэгт хүмүүс итгэж байвал болооск. Ард түмэн талх наадгай хоёр харж явдаг даа.
Бодоод байвал, гоё л доо сонгууль гэж. Өөрсдийг нь боолын чинээ гэж үздэг хүмүүсийг өөрсдөө сонгоод, дээрээ залаад тавьчихдаг.
Өөрсдөө сонгосон юм бол, юунд тэгтэл их дургүйцэх уу. Зуурсан бантангаа дуустал нь л иднэ дээ.
AmonRa хэзээ бичсэн: 2011-06-06 02:04 | |
Ядаж л тэр сэтгүүлчдийн чинь эсрэг нь өөртөө байгаа сувгаа ашиглаж байгаа маань ганц чадах зүйл маань.

Харин санал өгсөн ч өгөөгүй ч адил гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тийм л байсан бол тэд сонгуулийн үеэр тэгж үхэн хатан тэмцэхгүй байлгүй дээ. Ямар нэгэн байдлаар тэр саналууд чухал болоод л янз бүр болоод байдаг биз л гэж бодож байна даа. Сэтгэгдэл бичиж ярилцаж буйд баярлалаа.
Алмас хэзээ бичсэн: 2011-06-06 01:38 | |
найзаа, янз үзлээ гэж битгий ойлгоорой.
Хүүхэлдэйн засаглалтай орнуудаар ийм л хүмүүс гарч ирдэг юм. Сонгуульд хэн ялах нь биднээс өмнө тооцоолоод бэлдчихсэн байгаа. Саналаа өгсөн ч, өгөөгүй ч их юм өөрчлөгдөхгүй. Яг адилхан өөр нэгэн гараад ирнэ.
Мэдээж өмнө нь хэвлэл мэдээллээр баахан тархи угаалт өрнөж, энэ мэтийн хүмүүсийг сайхан гоогоо ард түмний аврагч болгоод харагдуулаад өгнө. Сэтгүүлчид ийм юманд сайн.

Олонх дуртай дургүй итгэнэ. За тэгээд түрүүлээд бодоод байгаарай- залуучууд бид энэ тоглоомыг 8 нүүдлийн цаанаас түрүүлж бодсон, бэлдсэн байх хэрэгтэй. Бодоод л байж дээ.
AmonRa хэзээ бичсэн: 2011-06-06 01:30 | |



:-)