төрөл: Эх орон | огноо: 2011-11-16,10:20

Халдварт шар өвчин ба бас бус

Халдварт шар өвчний вирус нь А, В, С гэж үндсэн 3 ангилагддаг. А вирүсыг бохир гарын гэж нэрлэдэг. Энд Цахим Өртөө сүлжээнд илгээсэн нэгэн захиагаа жаахан эмхэтгэж орууллаа.

Мэдээж Гепатит А ундны усаар дамжиж байгаа нь муу хэрэг. Энэ вирусээс гадна өөр ч бохирдол ундны усанд байж байгааг харуулж буй хэрэг. Тиймээс ундны усаа "заавал" буцалгаж хэрэглэж байх хэрэгтэй гэсэн үг. Мөн гараа заавал "савандаж" угааж байх хэрэгтэй юм.

За ташрамд хэлэхэд Гепатит А вирус нь нэг л тусвал насан туршдаа өвчтэй болдог өвчин биш болов уу. Харин бэлгийн зам болон цусаар халдварладаг В, С вирусуудын халдвар нь л архаг өвчин болж элэгний хатуурал, хавдрын үндэс болдог. Эдгээр вирус нь бол бохир гараар ингэж халдварладаггүй.
Харин А вирус бол ийм архагших аюул байхгүй. Туссан хүүхдийн 90%-д нь бараг шинж тэмдэг илрэлгүй явагдаад насан туршийн дархлаа тогтдог тул тэр бүр вакцин шаардлагагүй гэж би хувьдаа ойлгодог. Гол нь хүүхдээ хоол унд сайтай, дулаан байлгаад, ариун цэвэр ахуйн дэглэм баримтлахад л болно.

Бохир гарын шар буюу А гепатитын талаар доорх хаягаар орж Англи хэлээр уншиж танилцаж болно:

http://en.wikipedia.org/wiki/Hepatitis_A

Цэцэрлэгийн хүүхдүүдэд заавал хийлгэ гэж цэцэрлэгээс нь шаардлага тавиад "Сайн дурын" гэж нэрлэгдэх янз бүрийн дархлаажуулалтад нэлээдгүй үнэтэйгээр хамруулаад байдаг юм билээ. Би лав үүнд эсрэг байр суурьтай байдаг. Энд ЭМЯ, ХӨСҮТ-өөс холбогдох хүмүүс нь уншиж суугаа бол үүнд анхаарах хэрэгтэй байх.

Бас энгийн хүмүүст ч гэсэн сануулж хэлэхэд тэр хүүхдэд ээ хийлгээд байгаа Хятад, Энэтхэгт үйлдвэрлэсэн янз бүрийн ханиад, А гепатит зэрэг бараг шаардлагагүй вакцинуудыг хийлгэхдээ эхлээд сайн судалж үзэж, бодож байгаарай...

Зарим талаар энд зүгээр бизнес явж байх вий гэсэн хардлага төрдөг. Тэртэй тэргүй хоол унд сайтай, дэглэмээр эдгээд дархлаа тогтох ийм өвчнүүдийн эсрэг тэр бүр урьдчилан сэргийлэх тарилга хийж хүүхдээ цаана нь ямар хор хамт агуулагдаж байгааг нь мэдэхгүй зүйлээр хатгаж тариулах нь зөв үү буруу юу гэдэг талаар судалж байж сонголт хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

(0) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

idiomatic-dormant
idiomatic-dormant