төрөл: Эх орон | огноо: 2012-11-27,10:02

Цөмийн энергийн газар, Монголын төр засаг ард түмнийг хуурах эрхтэй гэж үү?

Мардайн ураны хаягдсан уурхайн өнөөгийн бодит байдлын талаар үзээрэй (Зөвлөлт Холбоот улсын үед хайгуул хийж олборлолт хийх гэж байгаад орхигдсон гэх):
http://uranium.blogmn.net/95111/uranii-niislel-mardaid-hiisen-catsragiin-hemjilt-2012-on-8-sar.html

Anti Nuclear Movement Mongolia хөдөлгөөний залуусын сайн дураараа хийж байгаа зүйлийг нь зарим хүмүүс улс орны хөгжлөөс хойш чангаах гэсэн нөхдийн хийж буй зүйл гэж хараад, нэр хүндтэй гэгдэх эмч хүн нь тийм юм яриад л сууж байх юм даа. Харамсалтай л байна. Өөр юу ч хэлэх вэ дээ.. Бас нэг зүйл хэлэхэд Болдсайхан эмч маань хүүхдийн өвчний талаар хэр зэрэг мэдлэгтэй хүн юм бол доо? Миний дуулж сонсож байснаар хүүхэд бол жижигрүүлсэн том хүн биш гэдэг. Учир нь өсөж хөгжиж байгаа тэр хөгжил, бодисын солилцоо, эсийн хуваагдлын явцад гадны нөлөөнд илүү их өртөмтгий байдаг, доор дурдсан Японы кинон дээр ч энэ талаар хэлж байгаа (14:20-минутыг үзэж болно)...

台湾・先住民の島に放射性廃棄物 見過ごされた危機 by tvpickup

http://www.dailymotion.com/video/xvcimq_yy-yyyyyyyyyyyy-yyyyyyyy_news

Японы телевизийн энэхүү бичлэг нь цөмийн хог хаягдал хаясан Тайваны арал дээр хийсэн хэмжилт, баримтат кино байна. Манай мардайн хуучин ураны уурхай орчимд ч гэсэн бас адилхан цөмийн аюултай хог хаягдал хаясан энэ газрын зарим хэсэгтэй ойролцоо хордолттой юм байна. Дээрх кинон дээр 11 минутаас эхлээд хэмжилт эхэлж байгаа 13:20 минутаас хойш тайлбар нь гарна.
Японд жилдээ цацраг идэвхтийн хордлого 20msV/year байвал зөвшөөрөгдөх хэмжээ гэж үздэг гэнэ:

Тэгэхээр одоо Дорнод аймгийн нутаг Мардай орчимд 5.7μsV/h орчим хордолттой газрууд байгаа нь (үүнээс илүү их хэмжигдэх хэсэг ч бас байж ч мэдэх юм) бол ойролцоогоор 50msV/year болохоор юм байна. Тэгэхээр хэвийн байх хэмжээнээс бараг 2 дахин их гэсэн үг.

Бас http://www.lbl.gov/abc/wallchart/chapters/15/5.html хуудсанд бичсэнээр бол Америкт 10msV/жил байх нь бага тунтай цацраг хордолт гэж үздэг боловч бага хордолт гэж огт байдаггүй, их ч бай бага ч бай хавдар тусах магадлалыг бага хэмжээгээр ч болов ихэсгэдэг гээд "100,000 people each receive an added dose of 1 mSv, then 5 additional cancer deaths are to be expected." орчуулбал "100,000 хүн 1 mSv хэмжээний цацраг идэвхтийн тунг авахад 5 хүн хорт хавдраар нас барах магадлал нэмэгддэг" гэж зарим судлаачид үздэг байх нь.

Манай төр засгийн тэргүүн маань Улсын Аюулгүй байдалтай ч холбогдох ийм асуудал дээр ийм хариулт иргэндээ өгч байгаа нь хэр зэрэг зөв зүйл юм байгаа юм бүү мэд дээ!?!

Нөхөд нэгийг бодож хоёрыг тунгаагаасай. Итгэхгүй бол өөрсдөө судлаад үзээсэй л гэж хүсэх байна даа. Хэрэв ямар аюултай зүйл болохыг нь ойлгосон бол аль болох олон хүнд цааш тарааж үүнийг хийлгэхийн эсрэг тэмцэх хэрэгтэй байх. (Утгыг нь алдагдуулахгүй бол нэр, хаяг дурдалгүйгээр бүх хэлбэрээр засварлах, хуулах, нийтлэх нь чөлөөтэй шүү.)

Эдийн засгийн алуурчдаар дамжуулан Монголд гадаад улс орнуудын бодлого хэрэгжээд байна гээд байгаа нь үнэн гэж бодож байна. Хэрэв тиймгүй бол Нүүрс, Зэс, Алт гээд олон зүйл олборлоод зүгээр нэг амьдарч болох байтал яагаад онц аюултай энэ ашигт малтмалыг "заавал" олборлох гээд зүтгээд байгаа юм бэ? Бас яагаад аюулгүй гэж ойлгуулах гэж худлаа мэдээлэл цацаад байгаа юм бэ?

Ийм зүйл дээр засаг төр ард түмнээ хуураад сууж байх эрхтэй юу?

Ерөнхий сайдаас ураны асуудлаарх бодлогоо эргэн харахыг хүсэж албан бусаар веб сайтаар дамжуулан хандахад туслах нь хариулахдаа:

 "...Дээр нь нэмээд үнэхээр тийм их хүмүүс энэ байдалд их санаа зовж, эргэлзэж байвал мэргэжлийн байгууллагатай нь хамтарсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж өгч болно. Хэрэв ард иргэдийн өмнө мэргэжлийн байгууллага нь шинжлэх ухааны түвшинд төслөө хамгаалж чадахгүй бол Ерөнхий сайд энэ асуудалд өөрөөр хандаж болно гэдгээ ч өмнөх УИХ дээр хийсэн мэдээлэл дээр хэлсэн..."

гэсэн хариулт өгч байгаа. Тэгвэл мэргэжлийн байгууллага нь биднийгээ ингээд хуураад сууж байхад тэдэнд итгэх ёстой юу? 7 хоног бүр ажлын цагаар бүтэн ажилтай байдаг над шиг хүн үүнийг судлаад, тэр "худалч эрдэмтэдтэй" нь мэтгэлцэх гээд дахин нэг шинжлэх ухааны салбарыг судалж, бас олны өмнө нээлттэй хэлэлцээд сууж байх нь одоо юу ч гэмээр юм бэ дээ...

(1) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Баярлалаа. Алмас аа.
Бид хамтдаа шүү.
Амжилт хүсъе.
Мөнхтөр (зочин) хэзээ бичсэн: 03:58, 2013-4-18 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant