төрөл: Эх орон | огноо: 2011-5-8,11:05

Монгол Улсын Эрүүгийн Хууль ХОРТОЙ ХУУЛЬ

Монгол улсын ард иргэдийг хамгаалж байх ёстой Эрүүгийн хууль маань өнөөдөр бидний ЭРҮҮЛ МЭНДИЙГ хордуулж байна гэхээр анх сонсоход сонин сонсогдож байна уу?
Учир юу вэ гэхээр ийм байна аа. Аан гээд уун гэж бай ирмэх 
Монгол улсын эрүүгийн хуульд буй халаасны хулгайн тухай заалтууд өнөөдөр Улаанбаатар хотын маань утааг нэмж, хар тугалга, хүхэр хүчлийн хийг нэмэгдүүлж бидний тархийг угаартуулж, толгойг өвтгөж, хүүхэд залуусыг маань тархинд нөлөөлж мунхагруулахад маш том хувь нэмэр оруулаад байх шиг. Заримдаа бүүр цагдаа нар маань өөрснөө хулгайч нартайгаа сайхан нийлж байгаад "Халаасны хулгай" гэгдэх хамгийн том бизнесийг эрхлээд байгаа юм биш биз дээ? гэж хардахад ч хүрэх. Хүний халааснаас 139000 төгрөг хулгайлчхаад цагдаад баригдтал торгууль төлөөд л өнгөрдөг... Энд дараад дэлгэрэнгүй уншиж болно.

За тэгвэл энэ хууль заалт маань юм хумаа автобусанд суйлуулж үзсэн болоод үзээгүй (бараг алдаж үзээгүй хүн байдаг болов уу?) дахин эд зүйлээ алдахаас айж нийтийн тээвэр гээчийг үзэн ядаж, такси, унааг эрхэмлэдэг болсон хотын иргэдийн маань хувийн машин унах шалтгааны нэг том төлөөлөгч болоод байдаг. Гэтэл нэг автобусаар 30 хүн явчих байсан бол 15 хүн бүр нь нэг нэг машинаар явж харин тэр 15 машины тоогоор илүү утаа агаарт цацагдаж байна. Тэр 15 машины тоогоор илүү нефть гаднаас импортолж тэр хэмжээний мөнгийг өөрсдийгөө бохирдуулахын тулд гадаадуудад бид төлж Монгол улсын дотоодын нийт валютаас багагүй нь гадаад улс руу алдагдаж, нөгөө бензин нь зүгээр л агаарт шатаж уусаад хорт утаа болоод эргээгээд биднийг хордуулаад байна. Дээр нь зам засвар, өргөтгөл, түгжрээ гээд дурдаад байвал дагаад л асуудал хөвөрч түүнийг дагаад хувь хүний стресс үүсэж байдаг. Стрессээс үүдэлтэй маш олон өвчин үүнийг дагалдана гээд л яриад байвал явж өгнө. Нөгөө үйлийн үр гэгчээр л нэг хуулийн буруу заалтын гайгаар л энэ...

Далимд нь өнөөдөр хувьдаа машинтай, ойрхон газар такси барьчихдаг хүн бүрийг өнөөдөр жаахан тансаг зүйлийн төлөө өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ, хүүхдийнхээ, Монголынхоо ирээдүйн тархийг хорт утаагаар утан хордуулж буйгаа хүн бүр ойлгоосой гэсэн зурвасыг дамжуулахыг хүсэв. Өнөөдрийн өчүүхэн зүйлийн төлөө маргаашийн илүү үнэтэй зүйлээ бид төлөөд байгаа юм биш үү? Хэрэв ганцхан би машин унахаа болиод юу ч өөрчлөгдөхгүй гэж бодвол юу ч өөрчлөгдөхгүй. Хүн бүр дотроо ийм бодлыг агуулаасай, хувьдаа машинтай болох гэж хүсэж байгаа хүмүүст ч гэж хэлэхэд дахин нэг удаа бодож үзээрэй гэж хүсмээр байна. Уг нь бид нийтийн тээврийг хөгжүүлээд хэрэглэцгээе гэсэн бодолтой болбол...

Нийтийн тээврээр явахгүй гэх хүмүүсийн нэг том шалтгаан нь энэ хуулийн заалт байгаа. Зүгээр алхаж яваад хажуугаар зөрөхдөө л цахилгаантай халааснаас нь хүмүүсийн юмыг хулгайлж чаддаг болсон гэх. Энэ талаар хатуухан хууль тогтоож, хулгайч нарыг албадан хөдөлмөр эрхлүүлж гэмт хэргийн хохирогчийг заавал хохиролгүй болгодог байх хуультай болмоор байна. Хулгайч нь баригдсан ч хулгайд эд зүйлээ алдсан хүн хохироод, хулгайч хожоод өнгөрдөг гажиг тогтолцоо хэдий болтол байх юм бол доо?
(19) Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

улаанбаатар шиг жижигхэн газар явган явцгаавал таарна, тэгвэл.
хундага хэзээ бичсэн: 10:09, 2011-5-18 | |
@хундага
Хэн нэгэн халаас руу чинь гараа шургуулаад байх нь бас л тав тухын нэгэн хэлбэр биш үү? Заавал баян тарган хүмүүсийн хувьд энэ асуудлыг бодоод байх хэрэггүй байх. 20000 цаас халааслаад явж байжээ тэгж алдсанаас 2000-аар нь таксинд суух нь дээр гэж үздэг байж болохын. Дагаварт нь арай илүү тухлаг байдлыг авна. Гэхдээ тэр таксины утаа нь эргээд өөрийг нь эргэн тойрныг нь хордуулж байгаа талаар бодох чадавхигүй толгойтой байгаад бас нэг учир нь байгаа байх л даа..
Алмас хэзээ бичсэн: 06:54, 2011-5-17 | |
Хүн хэлэхээс нааш ухаарахгүй
Цааш чичхээс нааш цоорохгүй гэж
Zurai хэзээ бичсэн: 02:37, 2011-5-17 | |
автобусанд суудаггүйм гэхэд тэр нь маний хувьд тав тухгүй байдгаас л болно.
хулгайтай гээд автобусанд суухгүй байгаагаар шалтаглаж машин, такси унажийдаг.. асар ойлгомжгүй. хэдэн төгрөг кармаалж явдаг улсав?

дээрх ойролцоо сэтгэгдлүүдийг уншаагүй шүү кк cool
хундага хэзээ бичсэн: 07:45, 2011-5-17 | |
@dadido
Өмчлөх эрхийн талаар би ер яриагүйшд. Буруу ойлголцоод байх шиг байна. Ер нь бол хотын төвийн зогсоолын талбайнуудын үнийг нэмээд, шороо, хашлага давуулж зогсдогийг цэгцлээд, машинаас утааны татвар аваад эрүүл мэндийн салбарт зарцуулах гэх мэтээр зохицуулах боломжууд бий. Яагаад нэг хүн бүтэн машинаар утаа гаргаад байхад автобусаар, явган явж байгаа хүмүүс нь хохирч байх ёстой гэж? Зохицуулах л хэрэгтэй ер нь бол.
Энд ганц мөнгө төгрөг, өмчлөх эрхийн асуудал биш. Эрх тэгш байдлын тухай, шударга ёсны тухай асуудал...
Оюутнууд хотод пижигнэлээ гээд тэднийг эндээс гаргаад ч утааны асуудал бол шийдэгдэхгүй. Яагаад гэвэл машинтай оюутан их цөөхөн байгаа.

@Zurai
Тэр хүслийг хаяулж болно. Үүнийг төр засгаас зориглоод зохицуулалт хийчихвэл ядаад байх юмгүй зүйл. Хамгийн гол зүйл Монгол хүний ЭРҮҮЛ МЭНД-ийн тухай асуудал. Хэрэв эрүүл биш бол хэчнээн баян, царайлаг, ухаантай, ажилсаг Монгол байгаад аль нь ч хэрэг байхгүй.
Бас энэ хуулийн заалт ч гэсэн чухал. Яагаад гэвэл өвчнийг анагаахын тулд жижиг гэлтгүй хүчин зүйл нөлөө бүгдийг нь эмчилж байж эдгэдэг. Далайд дусал нэмэр гэж хэлдэг бас. Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан ч гэдэг. Нөлөөлж л байгаа бол шийдэх л хэрэгтэй.
Алмас хэзээ бичсэн: 09:38, 2011-5-16 | |
Миний хувьд халаасандаа ахиухан мөнгөтэй бол таксидаад, дундхан болохоор нь автусдаал байдын.

Ер нь бол алива хууль, дүрэм чангарах тусам түүний зэрэгцээ алива гэмтэй, гэмгүй хэргүүдийн хэрэгжих арга улам нарийсдаг даа.

Олонх машинтай болох хүсэлээ хаяна ч гэж юу байхав.
Харин дор бүрнээ гэр бүлээ, үр хүүхдээ хайрлах халамжаа машинд суулгаж илэрхийлэхээс илүүтэйгээр тэдний амьдрах орчин нтрыг тунгаадаг болчвол.

Үүний тулд Бичигчийн НЭГИЙГ БОДОГДУУЛАХ ГЭСЭН САНАА яалт ч гүй.
Тэрнээс биш тэр 1 хуулийн зүйл заалт дээр мэтгэлзэх нтр бол сонин биш санагдах.
Zurai хэзээ бичсэн: 07:59, 2011-5-16 | |
машин тэрэг хүний хувийн өмч учраас өмчлөх эрхийг хэдийд хэрхэн хязгаарлах асуудал гарч ирнэ. Яг үнэндээ хотын түгжрэлийн асуудал өвөл их болдог. Оюутнууд цуглахаар хот пижигнэдэг.Сансар, МУИС 26 гээд ихэнх автобусны зорчигчид оюутнууд байдаг. Тэгэхээр налайхад хурдхан шиг нэг хэдэн хотхон бий болоосой билээ.
dadido хэзээ бичсэн: 07:25, 2011-5-16 | |
Харин ч ажил хэрэгч хүнд түгжрээн дунд такситай зогсоод байх хэрэг байхгүйшд. Нийтээрээ автобус хэрэглэдэг болчихвол хотын түгжрэл багасаж олон хүний алдаж байгаа цаг хэрэгтэй юманд зарцуулагдаж, улс орны хөгжил ч бас тэр хэмжээгээр бага боловч хурдсах л болно.
Алмас хэзээ бичсэн: 03:05, 2011-5-15 | |
манай ЭРүүгийн хууль Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох Засгийн газрын тогтоолыг дагаж өөрчлөгдөх болчоод байгаан. Нөгөө талаар төр иргэдийн өмч хөрөнгийг хамгаалахгүй байгаагын илрэл яалт ч үгүй мөн.  Төрийн хөрөнгийг хусаагүй бол иргэдийн хөрөнгийг хусч л байг хөөрхий муу хулгайч нар/100 айлын автобусны буудал дээр бол язагнаж байгаамаа/.
Унаа тэргийн хувьд яг ажил хэрэгч хүнд автобус хэрэггүй.  Манайд чадварлаг жолоочтой таксины албан ёсны үйлчилгээ хэрэгтэй  санагддаг.  Хөдөө орон нутаг хөгжвөл энэ бүхэн үгүй болно л доо   
dadido хэзээ бичсэн: 12:27, 2011-5-15 | |
Аа тийм бас өөрөө хуулиас ишлэхдээ жаахан андуурч байх шиг байна. БАГА БУС хэмжээний хохирол учирсан бол гэж заасан байгааг уншаарай. Хулгайч 139000 төгрөг буюу БАГА хохирол учруулчихвал эрүүгийн хуулиар шийтгэгдэхгүй зөвхөн торгууль төлнө. Харин торгууль төлөх мөнгө нь өөрт нь байхгүй бол байгааг нь аваад л цагдаа нар явуулна. Өөр хариуцлага хүлээлгэх хууль байхгүй. Би бол ингэж ойлгоод байгаа?

2 хүүхэдтэй 150000 төгрөгийн цалинтай өрх толгойлсон эмэгтэйн 50000 төгрөгтэй хэтэвчийг хулгайч хулгайлаад гарч яваад хүмүүстэй баранд ороод мөнгөгүй болоод цагдаад баригджээ. Нөгөө эмэгтэй хөөрхий ажлаа хийж мөнгө олохгүй бол хүүхдүүд нь яах вэ? Эсвэл 50000 төгрөгөө олох гээд байцаагчийн үүд сахиад хэдэн өдөр явах уу? Нөгөө хулгайчийг хорих, эргээж тэр 50000 төгрөгийг төлүүлэх хууль байна уу? Амьдрал дээрээ яг ямар байдаг юм болоо? Орхоо та энэ бүхэнд судлаад хариулбал баярлах байна. Хэрэв тийм боломж байвал тэр цагдаа нарт очоод заагаад өгчихье л дөө.
Алмас хэзээ бичсэн: 08:40, 2011-5-14 | |
хэхэхэ
Би хэд хэдэн машинтай найзтайгаа ярилцаж байгаад "хотын утаа гэж худлаа үглэж байхаар өөрөөсөө эхлээд алхаачээ" гэж хэлэхэд "хулгайч автобусанд их байдаг болохоор машин унадаг" гэдэг хариулт бараг бүгдийнх нь амнаас гардаг болохоор миний бодлоор энэ бол хүмүүсийг нийтийн тээврийн хэрэгслээс татгалзаж байгаа, бас агаарыг маань бохирдуулж байгаа шалтгаан нөхцлүүдийн жижиг боловч нэг нь болж байгаа гэж бодож байна. Хүн ханиад хүрэхэд шууд вирус, нян ороод л өвчилчих нь маш ховор. Өвчин үүсэхийн тулд тухайн хүн ядарсан байх, хоол нойр муутай байх, даарсан, эсвэл өөр ямар нэгэн байдлаар дархлал сулрах, тэгээд нян орох нөхцөл бүрдэх хэмжээний агаарын бохирдол, чийглэг байдал гээд олон нөхцөл бүрэлдээд, нян тэр нөхцлийн дагуу яваад хүний биед ороод, орсон хойноо тохиромжтой газрыг олж сууж чадаад өсөж үржин өвчин үүсгэх хүртэл тодорхой хугацаа зарцуулагдаад үүний дараа хүний биеийн дархлалын эсүүдийг ялаад хүнийг өвчлүүлж ханиад хүрдэг.
Үүнтэй адилхан ихэнх зүйлд ийм олон шалтгаан нөхцлүүд бүрдэж байж үр дүн нь гардаг.

За тэгэхээр энэ халаасны хулгайг нөхцөлдүүлж байгаа зүйл нь халаасны хулгайг зохицуулж чадахгүй байгаа эрүүгийн хууль МӨН гэж бодож байна. Бид энэрэнгүй хүнлэг байж болно. Гэхдээ ийм зүйл зүйл дээр биш. Тэр хулгайч хэнийг хайрлаж энэрээд мөнгийг нь авч байгаа юм бэ? Тийм хүнийг энэрээд байх уу? Бас хулгайд эд зүйлээ алдчихаад хулгайчийг нь барьж өгчихөөд ингээд хохирлоо барагдуулсан хүнийг олоод өгч чадах уу? Бодит байдал дээр ийм зүйл байдаггүй юм даа. Би бас бүгдийг хорих хэрэгтэй ч гэж бодохгүй байна. Тэгээд энэ хууль заалт яагаад амьдралд нийцэхгүй байгааг ч бас сайн ойлгохгүй байна. Гэхдээ нэг зүйлийг л ойлгоод байна. Миний зурагтаар үзэж байснаар Улаанбаатар хотод 8000 гаран байнга халаасны хулгай хийдэг хүмүүс, бүлгүүд байдаг, тэд баригдаад очиж торгуулчихаад гарч яваад л хулгай хийдэг гээд зурагтаар гарч байхыг үзсэн юм л даа. Сурвалжлагч нарыг очоод асуухаар лав тэр байцаагч цагдаа нар нь тэгж л хариулдаг юм гэсэн. Хэрэв энэ хууль зөв бол яагаад өнөөдөр ийм их хулгайчтай, ийм байдалд хүрчхээд байгаа юм бэ? Лав л Монголд ирж байгаа жуулчдын ихэнх нь юмаа алддаг. Бид болохоор бүгд л хэзээ хаанаас ямар гар гарч ирээд халаас ухах бол гэж айгаад, машингүй гэдгээрээ айж бэмбэгнэж явах ёстой вэ? Эсвэл би заавал машин авч унах ёстой юм уу?

За эрүүгийн хууль шууд хүнд машин аваад унуулчихна ч гэж юу байхав дээ. Тэрийгээ ойлгохтойгоо. хэлээ гаргах
Алмас хэзээ бичсэн: 08:31, 2011-5-14 | |
hariu heliy
зиа таны бичсэн зүйлийг чинь уншиж үзлээ .....тэгээд жоохон юм хэлье гэж бодлоо..... өнөөдөр монгол орон ядуу улсийн тоонд орж бгаа гэгдэх боловч бид баян юм билээ.... та монголчуудыг хулгайч нараас болж автобусанд суухгүй бна гэв үү ... энэ чинь инээдтэй бна.... өнөөдөр бид нар хулгайч нараас болоод хувиараа машин авч унаад бгаа юм уу? үгүй бид өөрийн гэсэн унах унаатай аав ээжийгээ өөрийн унаагаар тухтайхан шг явуулах гж ... аль эсвэл өөрийн хүүхдийг цаг алдуулалгүй сургууль цэцэрлэгт хүргэх гж..... өөрсдийн тав тухтай байдлыг бий болгох гж хувиараа машин авч унадаг ... бусад хүмүүс ч бас надтай санал нийлж бгаа зиа 2 -рт өнөөдөр үйлчилж бгаа эрүүгийн хуульд
145 дугаар зүйл.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. гэж хуулчилсан байдаг.Та мэдэх байх танб хэлж байгаагаар бол хулгай хийсэх л бол хохирол нь ямарч байсан хорь шууд шорон явуул гээд байгаа юм уу ......тэгвэл энэ эрүүгийн хуулийн зарчим гээч зүйл яах болж байна энрэнгүй ёсний зарчим шударга ёсний зарчим яаж үйлчлэх болж байнааа хэлээд өг дөө өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 108000 байж байгаад саяхан өөрчлөлт орж 140400 төгрөг болсон энэ таньд тийм бага санагдаад байгаа юм уу хуулинд хулгай хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлэнэ гэсэн байгааг харахгүй байна уу энэ таньд их санагдахгүй байна уу ? үүгээр бол хохирогч хангалттай хохиролоо барагдуулж чадна вв харин хорих юм бол хохирогч нь хулгай хийсэн этгээд бус иргэн та байх болно. Та түүнээс юу ч олж долоохгүй ширүүхэн хэлхэд зиа ийм л байна........
BaD_woman хэзээ бичсэн: 03:27, 2011-5-14 | |
хэ хэ.. яаж ийгээл холбоос олчих чадвартай л юм..
dao хэзээ бичсэн: 03:44, 2011-5-13 | |
medeej avtobusan dahi hulgaigaas bolj humuus taxi barij, huviin unaa avch baigaa bish bolov uu? zugeer l hereglee. zarim humuust...zah zeel l yum daa. Amerikt hichneen hun ter hort utaag zalgij, bas agaart haldaaj baina daa. bas oor ulsuudad... гуниглах
Gishuut хэзээ бичсэн: 01:35, 2011-5-13 | |
кк биш ээ, хүмс нийтийн тээврээр зорчихгүй болсон нь наад хуулиас чинь нэг их хамааралгүй гэж боджийнаа гэсийн
хундага хэзээ бичсэн: 05:12, 2011-5-11 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant