Алмас

Харин энэ талаар ярихгүй байх хэрэгтэй гэсэнтэй санал нийлэхгүй байгаа. "Бусдад хэрэгтэй гэж бодсон бодлоо заавал хуваалцах хэрэгтэй, үгүй бол толгой дотор чинь ялзраад өөртэй чинь хамт үхэх болно" нэг иймэрхүү утгатай үг байдаг санагдана. Бас хэлж ярьсан бүхэн зөв байж, ажил хэрэг болох ч алба үгүй. Ямар ч л гэсэн ярьж хэлж, буруу зөвөө хэлэлцэх нь ам, чихтэй төрсөн утга нь биз. Нэгэн хэлэлцүүлэгт бичсэн сэтгэгдлээсээ блогтоо орууллаа...

Учир нь энд бусдад туслах, зарах, түрээслэх байдлаар ч юм уу бид их "хэрэглэхгүй байгаа их газартай, түүнийгээ заавал зарж үрж, эсвэл өгч, бэлэглэж ашиглах хэрэгтэй" гэсэн ойлголт хүмүүст байгаад байгааг бид хэлж ярьж үгүй хийх хэрэгтэй. Саяхан уг нь явуулсандаа Сонин.мн зэрэг сайтуудаар гарсан байсан. 99 жилээр Солонгосчуудад газар түрээслэх гэж байна гээд л. Ийм зүйлийг ч таслан зогсоох хэрэгтэй. Бүүр өөрсдөө атар эзэмших, хоол хүнсийг экспортолж мөнгө олох санаануудаа ч толгойноосоо авч хаямаар байгаа юм. Эс тэгвэл үрэлгэн хүмүүс нэг л өдөр бид өөрснөө идэх хоолгүй, орох оронгүй болно. Вангагийн зөгнөл дээр ч байсан ер нь л дэлхийн хандлага ийм байгаа. Тасралтгүй өсөн нэмэгдэж буй хүн төрөлхтөн дэлхий дээр одоо идэх хоол нь хүрэлцэхгүй болж байгаа. Энэ нь дэлхийн дулаарал, янз бүрийн эко тэнцвэрт байдлын алдагдлаас болоод улам нэмэгдэж байна. Алт, нүүрснээс илүүтэй энэ хоосон газар шороо, хэдэн мал малчид маань эргээд биднийхээ аминд орох цаг нь ирнэ. Тэр үед дэлхий дээр хамгийн үнэтэй зүйл нь хоол хүнс болж өлсгөлөн, түүнээс болсон дайн дажин ч цөөнгүй гарч магадгүй. Өнөөдөр Хойд Солонгосын асуудал ч сэтгэл түгшээсэн хэвээр л байна. Хятадууд, Энэтхэгчүүд улам л олширсоор. Хуулиараа хориглоод ч энэ өсөлтөө барьж дийлэхгүй байна. Хүний эрх, эрх чөлөө гэж яриад Хятадыг эсэргүүцдэг байсан би саяхнаас "амиа хичээгч өчүүхэн бодолтон" болж хувирсан.

Одоо би "Монгол хүний эрх, эрх чөлөө" гэж л ярина. Магадгүй нано, биотехнологиор өөр хоол хүнс гаргаж авах л байх. Гэхдээ л энэ газар, ширхэг шороо чулуу бүхэн, дусал ус, гол горхи бүхэн одоогийн энэ алт, нүүрс, хүний зурагтай ногоон цаасаар хэмжигдэхгүй, үүнээс хэдэн зуун сая дахин илүү үнээр үнэлэгдэж хэмжигдэж, жуулчид зүгээр ирээд голын уснаас нь нэг балгаад явахын төлөө хэдэн зуугаар нь төлдөг болох цаг уг нь нэг их удахгүй ирнэ. Лав л маниусыг үхэхээс өмнө байх шүү.

Дээх нь үед өвөө эмээ нар ярьдаг байлаа Төвд, Энэтхэгт манай Туул голын уснаас үхэхээсээ өмнө очоод амсаад үхэхсэн гэж ярьдаг, тунгалаг усных нь сайхныг ирж үзээд буцсан нь үлгэр домог мэт ам дамжин яригддаг гэж ярьдаг байж билээ. Шар ногооноор эргэлдэж, хогондоо буцалсан гол мөрөнтэй улсууд арга ч үгүй биз. Бас Монголчуудын үлдэгдэл тасархайнууд ч тэнд үлдсэн байдаг гэсэн. Мэдээж нутаг орноо санагалзан, тунгалаг ус голоо мөрөөдөн ярьдаг хэсэг байдаг л байлгүй. Манайхны хувьд газар зүйн хэт эрсдэлтэй бүсэд байрладаг, дэлхийн цаг уурын өчүүхэн өөрчлөлт ч гэсэн маш хүчтэй хувирал өөрчлөлт үүсдэг ийм өвөрмөц газар зүйн онцлогтой газар оронд амьдарч байгаа хүмүүсийн хувьд газар шороонд хэзээ ч үрэлгэн хандаж би их газартай гэж цээжээ дэлдэж болохгүй юм байгаам даа. Япончууд авах авахгүй нь гол биш. Ерөөсөө л гадаад хүмүүсээс газраа хамгийн байж болох дээд зэргээр харамлаж л байх хэрэгтэй байх. Тэрийгээ ч чимээгүй амандаа хийгээд явбал хэн ч сонсохгүй тул боломж гарвал би харамчаа гээд орилж суух л хэрэгтэй гэж боддог. Магадгүй бид гэгээрээд бурхан болоод өөрсдийнхөө үр хүүхдийн идэх хоолыг хүүхэд чинь өлсөөд үхэх гэж байсан ч өөр хүнд өгөх тийм "нирваан" сэтгэхүйтэй болсон хойноо л юу юм гэхээс... Гэсэн ч бас энэ газар шороон дээр ганцхан бид ч биш дэлхийн онгон хэсгийн үлдэгдэл, ан амьтан, ургамал ногоо хадгалагдаж байгаа гэдгийг ч бас бодолцох хэрэгтэй байх. Эмийн ургамал, ургамал судлаач нар үүнийг бүгд мэдэж байгаа. Манайд дэлхий дээр байдаггүй, өөр газар одоо байхаа больсон хэдэн зуун, мянган төрлийн өвс ногоо байдаг. Одоо улам багасаад байгаа л гэх юм билээ... Хэрэв үүнээс илүү олуулаа болбол бид ч ялгаагүй ан амьтад, байгаль орчноо сүйтгээд дуусах байх. Энэ бол зөвхөн Монголчууд биш Хүн төрөлхтөн, энэ дэлхийн хувьд эргээд төлж чадашгүй их гарз хохирол болно гэж боддог. Яагаад бид ийм их газар нутагтай байж одоог хүртэл өсөж олон болоогүй вэ? Ганцхан дайтаж байлдаад цөөрөөд байсан уу? гээд бодох асуудал маш их л байгаа байх. Ямартай ч байгаль дэлхий, газар шороог бид өөрснөөсөө ч харамлаж байх учиртай. Бид ирээдүй хойч үедээ үлдээж өгөх учиртай. Магадгүй галав юүлсэн ч ухаад олох зүйл ч үлдээх талаар эртнээс бодож байхад гэмгүй л байх.

"Хүн төрөлхтөн бол дэлхийн бөөрөн дээрх хорт хавдар юм" гэж үг байдаг. Монголчууд бусад хүмүүсээс ялгардаг, ялгаатай...

Саяхан бас дэлхийн олон хүмүүсийг цөөлж өгсөн учир дэлхийн хамгийн Эко хүн гээд Чингис хааныг маань тодруулсан гэж сонссон. Өнөөдөр хүн төрөлхтөн НҮБ ДЭМБ бүгд энэ хүн амын өсөлтөнд санаа зовж, тэр ч бүү хэл хүн амыг цөөрүүлэх вакцин үйлдвэрлэн тийм ийм өвчнөөс хамгаалах вакцин гэсэн нэрээр тарааж байна гэсэн яриа ч бий. Магадгүй...

Тиймээс бид хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай хүмүүс юм. Тиймээс үүнийхээ төлөө онгон байгаль, газар шороо, нүүдлийн соёл иргэншил зан заншил олон зүйлсийг хүн төрөлхтний төлөө, өөрсдийнхөө төлөө хамгаалан тэмцэж, ирээдүй үедээ үлдээж өгөх ёстой юм...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)