Алмас

Ажил хийх гэсэн чинь бодогдоод болдоггүй ээ, гялс тархин доторхоо жоохон цэгцэлж биччихээд хийхээс 😅

Ойрын үед үзэж харж бодоод яваад байгаа. Зарим хэсгээс нь ФБ дээрээ бичсэн... Хүний тархи, бодол санаа шууд амьдралд нөлөөлдөг талаар... (Амны билгээс ашдын билиг...)

Айсан хүүхэд ширгэлэх гээд бидний ихэнх нь амьдрал дээр хэрэгжүүлээд "ажилладаг" гэдгийг нь баталсан нэг "дом", "зан үйл" Монголд байдаг. Гайхалтай нь уйлж байсан хүүхдийн айсан зүйлийн дүрс нь яг гардаг, бас ширгэлэнгүүт хүүхэд тайвшраад унтчихдаг. Тэгвэл усан дээр халуун шингэн асгах үед тэр н...

Алмас

Ойрд автобусаар яваагүй... 😉 Өчигдөр автобусанд явах зуур бас боломжийн бизнес санаа орж ирэв. Уг нь электроник ашиглаад ч юмуу маш сайн үнэр дарах чадвартай, удаан хэрэглэх боломжтой чанартай маск хийгээд зарвал бас хөөрхөн борлуулж болохоор, бас хамрын өндөр мэдрэмжтэй хүмүүст хэрэг болж мэдэхээр юм...

Би ч уг нь тийм ч өндөр мэдрэмжтэй хүн биш гэхдээ л бас нийтийн тээвэр бол хэцүүхэн л юм...

Монголчууд маань хэзээ нэг ... болно доо гэсэн бодол тэгээд байнга л бодогдох, улам л тэр нь холдоод байгаа юм шиг ч мэдрэмж сүүлийн үед төрөх...
Гэхдээ л нүүдэлчин зангаараа ядаж тухайн нөхцөл б...

Алмас

Энэ дайн сайн, муу, ашигтай ашиггүй гэдгийг хэлж мэдэхгүй юм. Миний хувьд амиа бодсон муу хүн тул Монгол хүмүүсийг аль ч тохиолдолд хэн нэгэн өөр улсын талаас, энх тайван гэх мэт юм ярихаасаа өмнө "Монголд ямар ашигтай" вэ гэдгийг л хараасай гэж бодож байна.

Би хувьдаа ашигтай ашиггүй гэдгийг хэлж мэдэхгүй байна... Гэхдээ хэн нэгэн уншаад нэгийг бодож магадгүй өөрийн бодлыг бичих хүсэл төрлөө.

Орос манай ах дүү гэхээс илүү хөрш гэж харах нь зөв байх. Дээр нь өнгөрсөнд бас манайх руу чиглэсэн геноцид бодлого явуулж байсан (мэдээж өнгөрсөн бол өнгөрсөн тул үзэн ядах биш болгоомжи...

Алмас

МОНГОЛ УЛС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН БОЛСОН НЬ. ТҮҮНИЙ ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ
 
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал,
НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэгийн тэргүүн,
ШУ-ны доктор, профессор Лувсангийн Хайсандай

Эрхэм номын андууд аа !
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!


Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлгая. Нэгэн ухаантан өгүүлсэн нь: “Өчигдрийг мартаж болохгүй, яагаад гэвэл тэр нь өнөөдрийн ч маргаашийн ч багш! ” гэсэн байдаг. Түүн лүгээ адил өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван их цагийн эргэлт, тэдгээрийн хоорондын нягт уялдаа холбоо, харилцан шүтэлцээнд нь алив нэгэ...

Алмас

Гоймонтой шөл гэхээр амттай раменгаас эхлээд, бэлэн гоймон, мартагдашгүй намар киноны хутгаж байхад халбага хугарам заваан зүйл хүртэл орно.

1. Хэрэв зааврын дагуу зөв л хийхгүй бол гоймонтой шөл гоё амттай хийх хэцүү. Үүнээс ямарваа зүйлийн зааврыг сайтар уншин, зааврыг сайн баримтлах нь чухал гэдгийг суралцаж болно. 7 минут буцалсан усанд хийж чана гэсэн бол Яг л 7 минут л болгох хэрэгтэй. Тиймээс юу ч хийсэн зааврыг урьдчилан уншиж танилцсан нь дээр.

2. Гоймон зарж байгаа хүн гоймондоо ойлгомжтой сайн заавар хавсаргахгүй бол авсан хүн бантан болгож идээд таалагдахгүй дахиж авахгүй. Ти...

Алмас

Эргэн тойрондоо зарим хүмүүсийг харж байхад гадаад явахыг амьдралынхаа зорилго, мөрөөдөл болгон зуучлагч хайсан, арга чарга судалсан хүмүүс бас цөөнгүй байх юм.

Тэгээд бас ч гэж бусадтай харьцуулахад гадаад дотоодоор явж бас галуу шувууны мах Бээжингийн гуанзанд, ганбиртай шөл Сайгоны гуанзанд, шарсан банш Шанхайн гуанзанд, сөжү бибимбаб Сөүлийн гуанзанд, тонкоцү рамэн Токиогийн гуанзанд идэж ууж явахад ч чанасан мах, өрөмтэй талхыг гүйцэх амттан ховорхон байдгийг мэдэрснийхээ хувьд тав гурван мөр сийрүүлье юү гэж бодлоо.

Өндөр цалин мөнгөтэй, эрүүл цэвэр орчинтой, маргаашийн ажил харьца...