Өвөр Монголчуудын бүтээсэн ийм нэг хөрвүүлэгч гарсан байна.
http://trans.mglip.com/ CyrillicC2T.aspx
Миний нэлээн дээрээс бодоод яваа нэг зүйл бол ийм програмыг нээлттэй хөгжүүлэх юмсан гэж бодоод яваа. Хаалттай гэвэл иймэрхүү төсөл хийж байгаа зүйлс байгаа л байх. Харин нээлттэй бол миний мэдэхээр одоогоор ийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Хувийн шалтгаан, завгүй ажил ихтэй г.м олон асуудал байгаа ч гэсэн эхлэхгүй бол толгой дотор байсаар дуусах юм шиг байна. Юу ч гэсэн эхлүүлээд үзье гэж бодож байна.
Монгол бичиг маань юникодод орж дэмжигдээд нэлээд хугацаа өнгөрчихлөө. Үүнийг хийсэн хүмүүс миний мэдэхээр Эрдэнэчимэг эгчдээ баярлалаа. Бас http://toli.query.mn бол нээлттэй хөгжүүлж амжилттай явж буй хамгийн том төсөл. Үүнийг бүтээж авч явж байгаа Очко гээд залууд их талархаж явдаг шүү магадгүй уншвал. Саяхан энэ сайт шинэчлэгдсэн байгаа. Та бас хувь нэмрээ оруулах боломжтой. Энд Монгол бичиг нь бас дутуу байгаа ч гүйцээчихэж болно. Мөн манайхан нэлээн фонт, гарын драйвер, Монгол бичгээр бичдэг програмууд Үнсэн самбараас эхлээд бас хэрэгслүүд бэлэн болсоор байгаа. (Ubuntu дээр гарын драйвер бас удахгүй оруулъя гэж бодож байгаа)
Тэгэхээр нэгэнт нээлттэй үгийн сантай, хэрэглэх багажуудтай болоод явж байгаа тул хөрвүүлэгч бүтээх ажил хийх нь нэлээн боломжтой зүйл болоод байгаа.
Тэгэхээр ярилцаж байгаад хөрвүүлэгч бүтээх Нээлттэй эхийн төсөл эхлүүлье гэж бодож байна. Энэ нь цаашлаад бүх текст материалууд тэр дундаа уран зохиолын номууд, өдөр тутмын сонингуудыг шууд Монгол бичгээр болгож хөрвүүлэх боломж бүрдүүлж өгч чадвал Монгол бичгээ сэргээн хэрэглэх бидний зорилго биелэхэд маш том алхам болох болов уу.
Мөн энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал вэб хөтчүүдийн асуудлыг шийдэх гэх мэт асуудлуудыг шийдэж чадах баг бүрдэж магадгүй гэж бодож байна.
За тэгээд эхлэх гээд хүмүүсээс асууж зөвлөгөө авах хэдэн асуулт байна:
http://trans.mglip.com/

Монгол хэл бичгийн ийм хөрвүүлэлтийн талаар материалууд байдаг уу?
- Хөрвүүлэлтийн бэлэн алгоритмуудыг гаргасан зүйл бий юу? Байдаг бол хаанаас олох вэ?
- Эсвэл шинээр гаргаж хийж эхлэх ёстой юу? Хэрвээ бэлэн зүйл байхгүй бол энэ тал дээр ажиллах Монгол хэлний хүмүүс байна уу?
- Мөн Өвөр Монголчууд ба бусад Монгол бичиг хэрэглэж байгаа Монголчуудын хувьд хөрвүүлэлт хийх үед хэл зүйн зөрүүтэй асуудлууд хэр их гарах бол? Орчин цагийн Монгол хэлэнд зохицуулах г.м баримтлах ёстой ямар ямар асуудлууд байх ёстой вэ?
- Монгол бичиг сайн мэддэг хүмүүс дээрх Өвөр Монголчуудын хөрвүүлэгчийг бас шалгаад түүнээс алдаа оноотой зүйлс байвал энд илгээж байх боломж байна уу?
Төслийг хөгжүүлэхэд спонсор олдох болов уу? Эсвэл үүнийгээ цаашид бизнес болгох санаа байж болох юм тийм үү?
- Хэдийгээр сайн дурын ажил боловч оролцогчдоо идэвхжүүлээд төслөө илүү амжилттай болгох тал дээр ийм зүйлсийг бас давхар бодож явах хэрэгтэй байх гэж бодож байна. Санаа байвал хэлээрэй.
- Мөн ингэхдээ эхнээсээ Лицензийн сонголтын асуудлаа ярилцах нь зүйтэй байх. Ямар лиценз сонгох вэ? Үүнийгээ Монголд оюуны өмчөөр бүртгүүлэх шаардлагатай болов уу? Тийм бол энэ тал дээр туршлага байвал хуваалцаач.
Ямар програмчлалын хэл ашиглах вэ?
- php + mysql ер нь хамгийн эхний сонголт юм болов уу гэж бодож байна. Өргөн хэрэглэгддэг олон хүн оролцох боломж нь илүү болов уу, бас миний хувьд арай хурдан явах байх гээд энэ сонголтыг сонгох уу гэж бодож байна. Эхний ээлжинд фрэймвөрк ашиглалгүй сингл пэйж байдлаар эхлээд цаашид тэр талаар нэмж болох байх гэж бодоод байгаа. Эхнээсээ их нүсэр юм байвал хүмүүсийг бас үргээчих байх.
- python + postgresql дараагийн хувилбар бас байж болж байгаа.
- Үүн дээрээ цаашид фронтэнд талдаа хөгжүүлээд явахад javascript фрэймвөркийн сонголт дээр angularJS ер нь сурангаа ашиглавал бас зүгээр юм уу
- Эсвэл jQuery нь хүмүүс их мэддэг, бэлэн нэмэлт плагинууд элбэг тул ашиглах уу гэсэн бодлууд байна. Үүн дээр санал оруулах хүмүүс байвал бичээрэй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
босуг
Зочин хэзээ бичсэн:
2023-10-13 15:43 | |
Гардаг
Зочин хэзээ бичсэн:
2022-11-07 11:25 | |
Урилга
Зочин хэзээ бичсэн:
2022-07-21 14:46 | |
Тэмэүлүл
Зочин хэзээ бичсэн:
2022-05-04 10:29 | |
Сайн байна уу, Одоогоор ч хэсэг хугацаанд завгүй хаячихсан нэлээн удаж байна дөө. Энэ дээрх Өвөр Монгол сайт нь бол заримдаа унчихдаг юм билээ. Ер нь нэг зав гаргаад хийгээд явах юмсан гэж бодоод л байгаа.
Алмас хэзээ бичсэн:
2021-06-01 23:06 | |
сайн байна уу
энэ нийтлэл уншлаа. монгол бичгийн эргэн тойронд шийдвэрлэх ёстой олон асуудал байгааг дурдах илүүц байх кк.
холбоо тогтоож санал бодлоо хуваалцах хүсэлтэй байна. боломжтой бол farcek(a)gmail.com (at temdeg oruulj bolohgui bna) хаягаар хариу бичээрэй.
холбоо тогтоож санал бодлоо хуваалцах хүсэлтэй байна. боломжтой бол farcek(a)gmail.com (at temdeg oruulj bolohgui bna) хаягаар хариу бичээрэй.
farcek хэзээ бичсэн:
2021-05-30 04:09 | |
Удахгүй эхэлнэ гэж явсаар хэдэн ч жил өнгөрчихөв дөө Алмас мээнь! Өөртөө сануулав.
Алмас хэзээ бичсэн:
2021-03-04 01:46 | |
Эрүүл биед саруул ухаан оршино
эд
Enkhtuya Otgontsetse (зочин) хэзээ бичсэн:
2020-11-23 19:58 | |
Hezee ajillaj ehleh boloo ih goy program bsn yumsan
Зочин хэзээ бичсэн:
2017-10-12 22:26 | |
Тийм байна. Ажиллахгүй болсон бололтой. Эсвэл сервер нь түр унасан байж магадгүй.
Зочин хэзээ бичсэн:
2017-10-09 20:43 | |
Сайн байна уу? Гэхдээ устчихсан юм уу уншаад гарч ирэхгүй юм
Зочин хэзээ бичсэн:
2017-10-09 18:48 | |
Энэ хийгдээгүй байгаа. Удахгүй хийж эхэлье гэж төлөвлөж байгаа.
Үүнийг бичсэнээсээ хойш тэр чигт нь мартжээ. Сая саналаа. Сануулсанд баярлалаа.
Үүнийг бичсэнээсээ хойш тэр чигт нь мартжээ. Сая саналаа. Сануулсанд баярлалаа.
Алмас хэзээ бичсэн:
2017-04-08 18:32 | |
Sn bna uu yaj tatah we
Зочин хэзээ бичсэн:
2017-04-08 16:59 | |
яаж утсан дээрээ татаж авах вэ
Зочин хэзээ бичсэн:
2016-05-17 16:59 | |
Билгүүн
Хөдөлмөрч байна гэдэг амжилтын эхлэл юмдаа. Урагшаа
Зочин хэзээ бичсэн:
2016-04-06 16:49 | |