Алмас

Нар таных,
Тэнгэр таных,
Агаар таных.
Яагаад гэвэл тэд үгүй бол та байхгүй байх байсан.
Та үхэхэд таны хувь тэд ч бас байхгүй болно.
Дэлхий таных,
Монгол таных,
Уулс таных,
Голууд таных,
Далай таных бүх оршихуй таных.
Яагаад гэвэл та тэдний нэг хэсэг нь.
Та байхгүй бол тэд ч бас оршихгүй.
Та байгаа болохоор л таны хувьд тэд оршиж байгаа юм.
Ийм олон зүйлс таных байхад та яагаад тэд минийх биш ээ хашаан доторх л минийх, хашаанаас гаднах надад хамаагүй гэж өөрийгөө тусгаарлаж ядуу болгоно вэ?
Баянаа мэдэр та аз жаргалтай байх болно. Танд дутуу зүйл үгүй. Тэгээд тэр бүгдэд байнга талархаж бай. Т...

Алмас

-Хайр, дурлал гэдэг үгс нэг утгыг илэрхийлсэн хоёр өөр үгийн тэмдэглэгээ юу, эсвэл агуулгын хувьд ялгаагүй зүйлс үү?

Дурлал хайр хоёрыг бол арай өөр зүйлс гэж ойлгоод явдаг. Дурлал гэдэг чинь нөгөө юу шүү дээ. ;-) Нөгөө алимнаас шал ондоо. :-p Дурлал нь жишээ нь алимыг хараад идмээр санагдах үзэгдэл. Харин хайр болохоороо алимыг хараад хайрлаад модноос таслахгүй байх үзэгдэл юм уу даа :p

гэж нэг удаа бичиж байсан байх юм. Тэгэхээр жинхэнэ бие биедээ дурласан хайр гэдэг яг юу байх юм бол? Хоёулаа хайрлаад орхичихвол хичнээн сайхан хайр байгаад бас харамсалтай ч юм шиг? Хэн нэгэнд яг зэрэг дурла...

Алмас

Өргөстэй ишийг нь харвал л сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь ондоог санаарай...