Алмас

"Надаас юу ч шалтгаалахгүй, би ганцаараа яаж ч чадахгүй учир амин хувиа л хичээх минь" гэдэг үзэл бодол бол "жижиг хүний синдром" гэдэг нэртэй зориудын тархи угаалтын үр дүн бөгөөд үнэндээ бол жинхэнэ боолын бодол, сэтгэхүй юм. Улс үндэстэн тархай бутархай, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалж нэгдэж нягтрахгүй байх нь гаднын колоничлогчдод хамгийн тааламжтай, хамгийн амар хялбар байдгийг мэдэж авцгаах ёстой...

Орчин үед хүмүүсийг далдуур боолчлох арга нь юуны өмнө тухайн хүний оюун бодлыг нь төөрөгдөлд оруулж хүмүүжүүлж түгжих, мөн хэзээ ч төлж баршгүй хүүтэй өрийн дөнгөнд унагах аргууд болсон байгаа. Ийм аргуудын жишээ нь, элдэв стандартын боловсрол; орон сууцны барьцаат зээл гэх мэт...

Нэгэн туршилт: эхлээд нэг шилэн саванд хэсэг шавьж бөөснүүдийг хийдэг. Шилэн саванд хийсэн бөөснүүд үсчиж хэрэв таглахгүй бол гадагш гарахаар тэмүүлнэ. Харин энэ шилэн савыг таглаад 3 хонуулсны дараа /хэсэг хугацааны туршид сургаж хүмүүжүүлсний дараа гэсэн үг/ тагийг нь онгойлгож бүүр авсан ч гэсэн, нэг ч бөөс 3 хоногийн турш энэ тагаар тогтоосон байсан тэр хязгаараас цааш үсрэхээ больсон, энэхүү түгжигдмэл байдалдаа "дассан", энэ бүхэнд "зохицсон" байдаг байна!
Бүр дараа дараачийн үе удмууд нь хүртэл ялгаагүй энэхүү тогтоосон, үл үзэгдэх хязгаарт баригдсан түгжигдмэл байдлыг эцэг эхээсээ, орчин тойрноосоо суралцан өвлөж авч тэрхүү тогтоосон хязгааруудаас цааш үсэрч гарч чадахаа больсон байдгийг энэ туршилт харуулж байна! Энэхүү туршилт нь хэдийгээр шавьж бөөсөн дээр хийж байгаа туршилт хэдий ч бусад олон туршилтуудын үр дүнд ер нь аливаа амьд амьтдыг /хүнийг ч бас ялгаагүй гэсэн үг/ ямар нэг зохиомол хязгаарлалтанд хийж үүнд сургаж дасгачих юм бол тэд цаашид зөвхөн тэр хүрээндээ л амь зууж нэг насыг "шилэн саван" дотроо өнгөрөөдөг гэдгийг тогтоосон байдаг!

Хүний нийгмийн хувьд энэхүү зохиомол хязгаарууд бол өнөөгийн элдэв шашнууд, ардчилалын онол, "үл үзэгдэх гар"-тай чөлөөт зах зээл, ялангуяа Барууны гаралтай нийгэм эдийн засгийн элдэв хулхи онолууд, элдэв стандартууд гэх мэт... санаатай зориудын, цаад чивэлт зорилготой зохиомол хязгаарлалтууд юм.

Монгол Хүн таны бодол төсөөлөл дотор чинь яг энэ "таглаа" шиг зориудаар бий болгож тогтоосон байгаа тэр хоосон хязгаарлалтуудыг эвдэн гарч жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй улс Эх орноо өөрсдийнхөө эрхээр хөгжүүлж амьдарцгаая!

21-р зууны эхэнд, одоо бидний амьдарч байгаа энэ цаг үед боолчлол байхгүй болсон, бүүр 1950-1960-аад онд дэлхийн колонийн систем задран унаж устсан, одоо бүр алга болсон, өнөөгийн орчин үед байх боломжгүй гэж бодож төсөөлж байгаа тэр хүн бол туйлын гэнэн итгэмтгий, тун ойрын бодол хараатай - харалган нэгэн юм.

Өнөөгийн, орчин үеийн боолчлол нь урьд өмнөх шиг хүнийг төмөр гинжээр гавлаж дөнгөлж хүчээр албадан хөдөлмөрлүүлж шимэгчлэх хэрэггүй болсоон! Одоо хүний оюун санаа, бодол ухамсрыг нь өөрсдийн "хулхи" онолууд, хөлсний эрдэмтдийнхээ "мундаг сургаалууд", мөн орчин үеийн дэлхий нийтийн гэгч стандартуудаараа хүлж баглан, тодорхой нэг харийн улсын! загварт хийж барих болсны зэрэгцээ хүмүүсийн өнөөгийн сувьдаг, материаллаг шунал тачаалыг нь ашиглаж эсвэл ихэнх хүмүүсийг өөрсдөөр нь зөвшөөрүүлсэн өрийн дөнгөнд зориуд хийж мөнгөний хүүгээрээ дамжуулан үнэгүй "албадан" ажиллуулж мөлждөг болсон байгаа!

Ер нь одоо үнэмлэхүй дийлэнх хүмүүс бие бялдрын хувьд эрх чөлөөтэй мэт байгаа боловч харин оюун санааны хувьд, хэрэгцээний хувьд боолчлолд орсон гэж баталж болно оо....

Одоо энэ тухай Та мэдэж ойлгож авсан бол чухам ямар сонголт хийхээ өөрөө мэдэхтүн!

Ийм оюун санааны боолууд болгосон зомби хүмүүс одоогийн байгаа бүрэн хараат, хөөрхийлөлтэй аж байдалдаа сэтгэл "хангалуун" байдаг ба тархиа угаалгасан тэд ертөнцийг үзэх үзэл, ахуй соёл аж байдлын түвшинд аль эрт боолууд болсон байдаг гэдгийг санаж явцгаа..."

Х.Болорболд

эх сурвалж:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)