Австриас хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөх хүсэлтийг манай улс 1991 оноос хойш тавьж ирсэн байна. Австрийн тал өнгөрсөн онд энэхүү хүсэлтийг авч үзэн, хоёр жилийн хугацаатай 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл үзүүлэхээр болжээ. Зээлийн хүү 0.4 хувь. Хоёр талын эхний хэлэлцээрээр зээлийг эхний ээлжинд эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн салбарт зарцуулах зээлийн хэлэлцээр нэлээд нааштай байгаа аж.
Энд
Мөнгө зээлэх тусам, амьдрал улам сайжирдаг жамтай. Харин xэний амьдрал харин сайжрах бол, хэн энэ зээлийг буцааж төлөх бол....
Далай лам сүсэгтэн түмэнд зориулан концерт барив. Гайхамшигт төвд орны гийчинд манайхан ямар бэлэг бэлдсэн бол. Концертны тасалбар хэдэн төгрөг байсан бол, манайхнаас хэдийг салгаад явж байгаа бол.
Бурхан байдаг
Будда бол яг тэнгэрт байдаг бурханы талаар сургаагүй байх. Гэхдээ шарын шашины лам өвөө маань тэнгэрт буй бурханд залбирдаг байсан. Яг ямар урсгал нь юм гэхээс. Чингис хаан маань бас Мөнх хөх тэнгэрт залбирч, мөргөж, гуйдаг байсан. Христэд бол Ертөнцийн эзэн гээч, Мусулман шашинд Аллах гээд байдаг. Ер нь л бүх шашинд дээр байдаг тэр нэг БУРХАН гээч нөхрийн талаар бий. Олны үг ортой гэжүгаа Ямар ч байсан эцсийн эцэст бурхан гэж үнэхээр байдаг юм байна гэдгийг ойлгосон... Бид ямар ч шашин шүтлэгтэй байсан адилхан юм байна...
Монголчуудын хөх толбо
Монголчууд тэнгэрийн хүмүүс ...
УБ-д Хэллөүйн гээч монгол ёсонд байраа олсон, бүтэн жил тэсэн ядан хүлээсэн, буурлуудын магнай тэнийлгэсэн, багачуудын цолгин дуу цуурайтсан монголын сайхан Хэллөүйн наадам тэнүүн сайхан болж өнгөрсөн гэнэ. Харин чи яаж бидний сайхан уламжлалт Хэллөүйн баярыг тэмдэглэсэн бэ.
COOL байсан уу?
FUN авсан уу?
Соёл ба хэл
Дуртай дургуй, нийгмийн судалгааны ажил явуулж, энд тэндэс нийгмийн сэдэвтэй холбоотой ном эргүүлэх шаардлага гардаг. Эргүүлэх явцад Эльдер Камара гэх хүний хэлсэн үг нүдэнд тусав:
"Өлсөж зүдэрсэн хүмүүст хоол өгвөл намайг гэгээнтэн гэдэг. Гэвч чухам яагаад энэ хүмүүс өлсөж зүдэрч байна уу гэж асуусан тохиолдолд намайг коммунист гэж дууддаг".
...
Нүүрний номыг би уул нь ашиглах дургүй. Маш дургуй. Тэр нь олон учир шалтгаантай. Гэтэл нэг мэдсэн чинь, либералуудын эгнээнд намайг элсүүлчихсэн байхыг өнөөдөр хараад их гайхав. Тэр дороо группээс гарав. Гэвч бүр зэвүү хүрээд, бүр гараа угаамаар санагдав. Тэгс хийж, нүүрний номноос гардаг юм билүү.