AmonRa
Сая Хэнтий аймагт Монгол хатадын онгон өргөө гэж 400 сая цаасны цогц өргөө байгуулагдсан гэнэ. Энд тэндхийн ийм элдэв дэмий хөшөө дурсгал босгож мөнгө зарах Монголын эрх баригч нар ямар баян улс вэ ? өөр хийх ажил алга уу?

Ард түмэн нь эсэргүүцдэггүй юм уу? Хэдхэн жилийн дараа нураад унаж балгас болох тавилантай олон хөшөө бунхан дурсгалд зориулсан бүх мөнгийг тооцоод үзвэл арай ч дээ гэсэн астрономид л баймаар асар их хөрөнгө харагдана.

Гэвч сүүлийн 3 жил улаанаараа урсаж буй Орхон гол, олон мянган га газарт сүйдсэн Монголын ой мод, олон газар ширгэсэн хүн ардын ундаа болсон горхи булаг шандууд...
AmonRa
Барууны орнууд тусламж үзүүлэхдээ тун хурдан байдаг. Үүнийг хүн бүр мэддэг. Баруунд байгаа манай хэдэн нөхөд мэднэ байх: зурагтаар хаа сайгүй сонирхолтой бийжив харуулж байгаа: хөлөө хөдөлгөж ядсан, шумуул ялаанд бариулсан хүүхдүүд. Мэдээ явах үед доор нь утасны дугаар заасан байдаг. Энэ үед яахад туслахгүй байх билээ. Энэ дугаарт ганц смс шидээд, 5 еврогийн тусламж үзүүлнэ. Үүнээс цаашихыг энгийн иргэн маань төсөөлдөггүй. Эсвэл төсөөлөхийг хүсдэггүй.

Өгсөн мөнгө чинь хаашаа явдаг бэ гэж танил нөхдөөсөө асуухад, ерөнхийдөө хариулт нь адилхан байдаг. Мөнгөн тусламжийг нь цаанаа эрүүл саруул уха...
xvv
 Зарим нэгэн нийтлэлүүд уншиж, зурагт үзэж, нийтийн сүлжээ сайтуудаас сэтгэгдэл уншиж, найз нөхөдтэйгөө ярилцаж байхад: Зарим хүн "Ураны уурхай байгуулаад гадаадад худалдаж мөнгө олох" хүсэлтэй, хүний хөгжлийн сангийн мөнгөө нэмэгдүүлж авахыг мөрөөдөж байх шиг. Зарим залуус "Атом цөмийн энергийг ашиглах нь маш их ашигтай, эдийн засгийн хувьд Монголыг олон улсын түвшинд гаргана" гэж ярьж мөрөөдөж дэмжиж байна. Зарим боловсролтой гэгдэх залуус "Монголыг дэлхий нийтийн хамгийн аюултай хогийн сав болгоё" гэж байгааг дэмжээд, "ураныг олборлоно ч, хог хаягдлыг нь буцааж авна ч" гэж ярьж...
AmonRa
Ларс фон Триер гэж нэг сайн найруулагч бий. Харанхуйд бүжиглэгч, Догвилль мэтийн кинонууд нь яах аргаггүй суут бүтээлүүд. Өөр өөр утга агуулгын чанартай л болохоос. Энэ удаад Меланхоли гэж кино хийсэн байх юм гэнэ. Энэ киногоо найруулагч маань Канны кино наадамд харуулахдаа, өөрийгөө нацист гэж хэлснээс болж найруулагчийнхаа карьерээ үгүй хийсэн. Мань эр уул ёсондоо тоглоом болгож хэлтэл, хошигнолыг ойлгох хүн гарсангүй. Энэ нь надад инээдтэй санагдсан.

Меланхоли уран сайхны кино нь хоёр хэсгээс бүрдэж байх юм гэнэ. Эхний хэсэг нь эмэгтэй жүжигчин Кирстэн Данстын бүтээсэн дүрийн амьдралын туха...