AmonRa
Эверестийн оргилд нэг жилийн дотор хоёр удаа гарч дэлхийн дээд амжилт тогтоосон уулчин Г.Өсөхбаярыг эмэгтэй сэтгүүлчид “Пуужин” хэмээн өхөөрдөх болов. Нээрээ л тэр өндөр ууланд, тийм хүйтэн хатуу нөхцөлд ямар амьд амьтан хүрэхэв дээ. Тэгэхээр Өсөхөө бол пуужин л болж таарах нь. Харин Дагваа аварга бол муусайн самуурайнуудыг ёстой л бульдозер шиг түрж, олон дээд амжилтыг сумогийн дэвжээнд үзүүлсэн эгнэшгүй их хүчтэн. Тэгээд одоо энэ хоёр хүний ген нийлэгжэхээр дундаас нь бульдозер маягийн пуужин гарах юмуу хаашаа юм.

Гайхамшигтай. Иймэрхүү маягаар бичсэн мэдээ мэдээлэл асар их таашаал өгч...
xvv
 Доор хүмүүсийн бичсэн Монгол бичгийн талаар уншаад зарим учраа мэдэхгүй хүмүүсийн кирилл бичгийг хамгаалж, латин үсэг рүү үсчиж байгаа, Монгол бичгийг сэргээгээд хэрэглэчихвий гэсэндээ эсэргүүцээд үхчих гээд байгааг хараад ой гутав. Арай ч дээ ийм олон эргүү малнууд, Хятад юм уу Орос юм уу, ямар ч байсан цэвэр Монгол хүмүүс биш байх. Мөн байсан бол хэзээ ч ийм элий балай зүйл ярихгүй байсан!!! Ёстой мэддэг бүх хараалаа хэлээд нулиммаар санагддаг юм иймэрхүү юмнуудыг харахаар.Аймар хийрхүү, бүдүүлэг хачин юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ намайг мэдэх хүмүүс нь арай ч нэг ийм биш гэдгийг нь мэ...
AmonRa
Єнгєрсєн зун Сэлэнгэ аймгаас нэг айл охиндоо 450 мянган тєгрєгєєр дунд сургууль тєгссєн гэрчилгээ худалдан авчээ. Охин нь эмч болох хvсэлтэй тул ЭМШУИС-т элсэлтийн шалгалт єгсєн байна. Хими гэдэг чинь хvнд хичээл тул тэнцэхгvй нь ойлгомжтой. Гэтэл аймгийнх нь эмч 1200 ам.доллар єгєєд эмчилгээний ангид орох санал тавьжээ. Ингээд нэг ёсондоо бараг хоёр сая тєгрєгєєр ЭМШУИС-т орлоо. Цаашид хичээлээ дийлэх болов уу. Улиралд хэдэн тєгрєг тєлж дvнгээ гаргах бол. Тєгсєєд хэдэн хvний аминд хvрэх бол.

Хандив єргєж, дээд сургуульд элссэн балчир оюутан олширсоор

2007 оны бичлэг гэхэд, их сонирхолтой б...
AmonRa
Барууны ертөнцөд бодит байдлын тухай хэд хэдэн сонирхолтой сэтгэл зүйн ба философийн таамаг гаргасан байгаа: ойрд миний хамгийн их сонирхол татаад байгаа нь деконструктивизм ба критисизм юм. Эргэн тойрны байдалд шүүмжлэлтэй ба сонор сэрэмжтэй хандаж, өөрийн дотоод ертөнцөө гадны нөлөөнд (жишээ нь зурагт, радио, сонин сэтгүүлийн нөлөө) автуулалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах гэх мэт, Жоунс Хопкинс гэдэг нөхөр олон сонирхолтой тезис бичсэн байх юм.

Жишээ дурдвал: нэг 17 настай хөвгүүн тамхины лангуу дээрэмдэхээр шийджээ. Тоглоомон гар буу, кинонд харсан шигээ нүүр далдалсан малгай углан бэлджээ...
AmonRa


Англи хэлгүй хүмүүст:
АНУ-ын ерөнхийлэгч Барак Обама төрийн сайтан дээр төрсний гэрчилгээгээ харуулсан. Гэвч тэр гэрчилгээ нь хуурамч гэдгийг баталж буй видео юм. График дизайн, дүрслэх урлагаар оролддог хүмүүс хуурамчийг нь бас батална.
Гэвч яагаад гэрчилгээ нь хуурамч, бас тэр нь надад яагаад сонин байх ёстой гэж уншигч асууна байх. АНУ-ын Үндсэн хуулиар зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн иргэн болох эрхтэй. Харин үнэнч шударгыг сүр дуулиантайгаар тунхаглаад байсан ерөнхийлэгч төрийн сайтан дээр нь хуурамч бичиг баримт гаргасан байна.
...
AmonRa
Нэг сонирхолтой хүнтэй танилцлаа. Сониуч юм болохоороо, тэр хүний хаанаас хаа хүрч явж байгааг сонжив. Мань эр тодорхой зорилго үгүй, харсан зүгтээ явж байгаа юм байх. Бүр сонин санагдаад, яагаад зорилго байдаггүй билээ гэж гайхав. Асуутал, хариу нь бүр сонин санагддаг хэрэг:

Гэр орон байхгүй. Эх орондоо буцна гэхээр, ирээдүйгүй. Чаддаг мэддэг мэргэжил байхгүй. Гэртээ буцлаа гэхэд, хөвөнгийн талбай дээр жилийн 50 еврогийн цалинтай ажиллана. Маш урт удаан зам туулж, тэнгисээр Европт ирсэн. Цоорхой хөлөг онгоц нь ус алдаж, ихэнх хамт явсан хүмүүс нь живсэн. Грек улсын эрэг дээр иртэл, адал явдал...