AmonRa
Вашингтон хот–Обамагийн ажлын албаныхан Монгол улстай нэгэн албан бус яриа хэлэлцээр хийж, Төв Азид орших энэ улсад ойролцоох бүс нутгийн улсуудын цөмийн түлшний хаягдлыг хадгалах газар байгуулах талаар ярилцсан хэмээн дээгүүр тушаал хашдаг АНУ-ын дипломатч өчигдөр мэдэгджээ.

Аймар гоё: бид тэд нараас снийкирс бохь паав мэтийн бонусаас гадна өөр тарган сайхан бонустай болох нь.

Энд

...
AmonRa
Ливийн ГХЯ-ны сайд Муса Куса Их Британид очиж, улс төрийн орогнох эрх хүссэн байна. Энэ тухай Ливийн сайдын төлөөлөгч мэдээлжээ. Түүний хэлснээр, жирийн иргэдэд хүч хэрэглэж байгаа учир Муамар Каддафийн Засгийн газраас харилцаагаа тасалснаа Куса мэдэгдсэн байна.

Харх живж буй онгоцоо орхиж эхэлж байна.
Энд

AmonRa
Нэгэн шавь:
-Би саяхан танай сүмд шавь орсон ч, гэгээрэлд хүрэхийг маш их хүсэж байна. Та надад зөвлөгөө өгөөч? гэж багшаасаа асууж гэнэ.
Багш нь:
-Чи өнөөдөр хоол идсэн үү?
-Идсэн.
-Тэгвэл тавгаа угаачих! гэж хэлж багш нь хариулахад, шавь гэгээрч гэнэ.
Энхмандах
             

                    

                                 

Хүн төрөлхтөнийг гамшгийн хэмжээнд очсон цаг агаарын өөрчлөлтөд анхаарлыг нь хандуулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд санаачлан “Эх Дэлхийн цаг” хэмээх арга хэмжээг зохион явуулж эхэлсэн юм. Энэ арга хэмжээний гол онцлог нь гэрлээ унтраах. Нэг цагийн турш гэрлээ унтрааснаар цахилгаан хэмнэж дэлхийн дулааралд нөлөөлөх нь “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго биш. Харин иргэн та гэрлээ нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т оролцсоноор юуны түрүүнд эх дэлхийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаагаа харуулах юм.Та бүхн...