Жүжигчин Сосорбарам мэдэгдэж байх юм гэнэ:
"Манай нэг гадаад найз ирсэн юм. Би дагуулаад явж байхад яагаад энэ талбайд энэ цэргийн хөшөө байгаа юм бэ? гэж асуусныг орчуулагч нь хэлж өгсөн. Үнэндээ надад хариулт олдоогүй. Коммунист дарга гэлтэй нь биш.Тиймээс яаралтай энэ бүхнийг засах хэрэгтэй.Сүхбаатарын хөшөөг нэгмөсөн зайлуулж, талбайг нь Эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэж нэрлэе. Бид энэ талаар өргөн хэмжээний санал асуулга явуулахад Тусгаар тогтнолын талбай, Эрх Чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэсэн нэрс хамгийн олон санал авсан юм” хэмээв.
ЭНД
Сосорбарам гуай гадаад найздаа хэлэх ү...
Дээхэн найруулагч Ридли Скоттын гурилдуулсан Робин Хууд гэдэг нэртэй кино сонжлоо. Ер нь нөхөр Ридли Скотт их тогтворгүй хүн, найруулагчийн хувьд. Маш тогтворгүй. Төрөл бүрийн жанраар ажилдаг- түүхэн сэдвээс зөгнөлт, зөгнөлт зохиолоос донгиорол уруу. Яаж эхэлж байсан нь их гоё: маш сайн хийгдсэн "Duellists", дараа нь шууд зөгнөлт киноны сонгодог бүтээл болсон "Харийнх", маш сайн зохиолтой "Хар Бороо", дараа нь бас нэг сонгодог "Тэльма Лойс хоёр". Бас мэдээж "Ирэн дээр гүйгч"
Дараа нь гэнэт "Байлдагч Жэйн" хийж мангартаж эхэлсэн. Жэйны дараа шинэлэг сэдэв өөртөө нээж гэнэ: түүхэн сэдэвтэй дэмий...
Хүнд Таван мэдрэхүй байдаг- зарим хүмүүс харь гаригихантай холбоо бариад, байгаа таван ширхгээ ч хөгжүүлэх сэхээгүй явдаг. Нэг талаас бодоод үзвэл, байх л явдал- хүн бүр байгаа мэдрэхүйнхээ эзэн болоод, байгаа хэдээ хурцатгаад яваад байж чадахгүй. Чанар тоо хоёрын ялгаа гэдэг байх аа. Эргэлдэх мээм бөгс сармагчны анхаарал татаад, чанарт хэрхэвч ойртуулдаггүй.
Нөгөө талаас харамсалтай. Хөгжим гэдэг, юмыг ойлгох, хэмнэлийг мэдрэхэд маш их тустай. Чанартай сонсохоос гадна, чанартай мэдэрнэ гэдэг, өөрийгөө хөгжүүлэхийн эхний шат. Өрнөдийн соёлд уг таван мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд, мянган жилийн...
өөрчлөлтийг өөрөөсөө. өөрийнхөө төлөө бүхнийг таг мартаад урагшаа алхахсан. амьдрахаас урагшлахаас ухрахаас... өнгөрсөн бүхэн тэндээ үлдэг. өнөөдөр л бас маргааш л надад чухал байгаасай. мэдэгдэхгүй маргаашын төлөө мартагдахгүй өчигдөрийг мартахсан. зүгээр л чив чимээгүй. ямар ч хариу үйлдэл реакц байхгүй.
Хуучны плакат гэж гоё- бүхэл бүтэн үеийн итгэж найдвар шингэсэн, бүтээн байгуулалтыг уриалсан сайхан утга агуулсан байдаг. Эндээс заримыг нь харж болно.
Линкээр ороод зочдын сэтгэгдэл уншвал, их өхөөрдөм санагдана байх:
Яг хойд Солонгос шиг байж дээ. Социализм байгуулж байна гэж олон жил тэнэгтэж, олон мянган гэмгүй сор болсон иргэдээ алж, хүн алдаг, хянадаг, хавчиж мөрддөг систем тэжээж байгаагүй бол үүнээс илүү хөгжилтэй байх байсан юм. Хойд Солонгос социализм коммунизмын замаар яваад одоо ямар байна? Гэтэл өмнөд нь ямар байна? Хэний ч нүдний өмнө ил байна шүү дээ.
Өхөөрдөм гэнэн. Ийм байвал,...
Өөрийгөө таних сонирхол тэмүүлэлтэй иргэд олон байдаг. Гэвч ихэнх нь замын тал дээр ажлаа орхидог. Харамсалтай гэмээр, нөгөө талаас байх л зүйл. Мэддэг хүн олон боловч, хүрдэг хүн ховор. Тэр тусмаа замыг дагадаг хүн бүр ховор.
Өөрийгөө танина гэдэг, өөрийгөө чагнахыг хэлдэг. Зөн совингоо чагнахаас гадна, орчин тойрныг хэрхэн хүлээж авч байна вэ гэдгийг бас бодолцож байх хэрэгтэй- ертөнц яаж чамд хандаж байна гэдэг, зөвхөн чамаас өөрөөс чинь л шалтгаална. You see what you are гэж нэг сайхан үг байдаг.
Яг зөв утгаар өөрийгөө чагнахын тулд, дээшээ харж хэвтэхэд хангалттай. Аль болгон бага гэрэлтэ...