AmonRa
Загвар зохион бүтээгч Б.Соёлмаа өнгөрсөн ням гаригийн 12.20 цагийн үед авто осол гаргаж, хүний аминд хүрэх дөхжээ.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Далай ээж” хүнсний захын урд зам дээр охинтойгоо явж байсан 62 настай эмэгтэйг УБТ 03-93 улсын дугаартай “Nissan X.trail” маркийн автомашинаараа дайрч, хүнд гэмтээжээ.

Зурагтаар гарахдаа их л зарчимч, шударга хүн шиг ярьж харагддаг загвар зохион бүтээгч маань амьдрал дээр харин эсрэгээрээ нэгэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь Б.Соёлмаа 62 настай хөгшнийг дайрчихаад тусламж үзүүлэх нь бүү хэл “Чи бараг л хүн замаар явж байхад урдуур...
AmonRa
Заримдаа мэйлээ шалгахаар сонин гарчигтай захиа ирсэн байдаг- монгол хэлээр бичсэн гэхэд, бас ч биш ч юм шиг. Ойлгоод ч байх шиг, үгүй ч юм шиг. Нээгээд үзвэл, дотор нь баахан сонин юм сараачсан байдаг- юу нь мэдэгдэхгүй, уншихад ойлгогдохгүй. Уур хүрээд арилгаад орхино.  Арилгасны дараа ч хүртэл сонин санагдана, дотор нь юу ч байсан юм бол, гэж бодон бодсоор. Сонин сайхан мэдээ байсан ч юм билүү. Иймэрхүү жишээ хар түмэн бий.

Эрт дээр үеийн цагт эртний нөхөд төрөл бүрийн мэдээ мэдээлэл нууцалдаг байж л. Нууцлах их дуртай байсан юм байх. Мөн тэр мэдээ мэдээллээ дуртайяа хэвлэдэг байж. Иймэрхүү...
Энхмандах

 Тэр нэгэн хувийн дээд сургуульд багшилдаг аж. Социализмын үеийн энэ том дарга “Халх журам' гэж хүулийн сургуулиин ноён нуруу нь бололтой. Түүнтэй хичээлийнх нь завсарлагаар уулзлаа.

-Сайн байна? Жалан-Аажав гуай?

-Сайн.


Ажил төрөл сайн уу?

-Бас сайн.


-Би тантай Лувсанчоймбол гуайн талаар ярилцах гэж ирлээ. Таныг их дотно байсан гэх юм?

-Тиймээ. Би Лувсанчоймболтой 1943 онд анх танилцсан юм. Тэрнээс хойш бид олон жилийн турш сайн анд нөхөр байсан даа. Лувсанчоймбол өөрийнхөө ухамсарт бүх амьдралыг улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулсан хүн. Багадаа лам хүүхэд бай...

Энхмандах

Таныг Лувсанчмоймбол гэдэг хүний талаар ихийг ярих хүн гэх юм. Би түүний тухай бичих гэж байгаа юм л даа?

-Мэднээ, ганц би ч биш тэр үеийн бүх сэхээтнүүд түүнийг мэднэ. Лувсанчоймбол гэж олны дунд домог шиг яригддаг хүн байлаа л даа. Бүгд Хурал дээр Лувсанчоймбол тэрнийг шүүмжилж гэнэ, энэнийг шүүмжилж гэнэ. Цэдэнбалыг ч тэгж хэлж гэнэ. Улс Төрийн Товчоог ч шүүмжилж гэнэ гэцгээнэ. За тэгээд намын Төв Хороонд ажиллаж байгаад аж үйлдвэрийн комбинатад морин тэрэгчнээр хөөгдөж гэнэ. Тэгснээ дараа нь хотын Намын хороонд хэлтсийн даргаар ирсэн гэнэ. Аж үйлдвэрийн яамны сайд болж гэнэ. Энэ мэтээр л т...

Энхмандах

Бид санаандгүй тохиолоор таарч яриа маань түүний эцгийн тухай хэлбийж би сэтгүүлч хүний сониуч зангаар ийн хөөрөлдсен билээ.

Аавыгаа өөд болоход жаахан байсан ч сэтгэл зүрхэндээ хадгалж явдаг дурсамжуудаасаа ийн ярьсан юм.

- Та дарга нарын хүүхдүүдийн жишгээр сурч байв уу?

- Эхлээд 23 дугаар сургуульд орсон. Их ч сахилгагүй хүүхэд байлаа. Байнга л багш нар маань аав ээжийг дуудна. Ингээд болохгүй болохоор нь аав монгол сургууль руу шилжүүлсэн. Ард түмний хүүхдүүдийн сургуульд ирлээ. Тэгэхэд гуравдугаар ангид байлаа. Намайг эрхийн балай, даргын хүүхэд гээд л гоочилно. Өө би зодолдож гарна /инээв/...

Энхмандах

Нэг. Миний бие 1916 онд Улаанбаатар хотын 3-р хороонд Одоогийн Сүхбаатар район төржээ. Би 10 нас хүртлээ эх, эцгийн гар дээр хүмүүжиж, 11-12 нас хүртлээ эх, эцгийн саналаар лам нэр зүүж төвд ном заалгасан. 12-16 нас хүртэл буюу 1928-1933 он хүртэл бага, дунд, багш нарыг бэлтгэх сургуульд тус, тус суралцаж байсан болно. Үүнд:

-     Угаас монгол бичиг заалгасан учир бага сургуулийг нэг жилийн хугацаанд амжилттай суралцсан учир дунд сургуульд шилжин суралцав.

-       Дунд сургуульд 13-15 нас хүртэл 2 жил суралцаж бүх ангиараа багш нарыг бэлтгэх сургуульд шилжин суралцсан болно. Учир нь; Тэр үед баг...