xvv
Алаг толгойн энгэрээр
Адуу нь хучаад гарлаа даа
Амраг бяцхан тэр минь
Араас нь дахаад гарлаа даа

Хоо толгойн энгэрийг
Хонь нь хучаад гарлаа даа
Хонгор хайртай тэр минь
Хойноос нь дахаад гарлаа даа

Тэсэг их газрыг
Тэмээ нь хучаад гарлаа даа
Танхил бяцхан тэр минь
Түүний хойноос гарлаа даа

Өлөн ихтэй газрыг
Үхэр нь хучаад гарлаа даа
Үеийн бяцхан тэр минь
Үхрээ дагаад гарлаа даа

Яргуй ихтэй газрыг
Ямаа нь хучаад гарлаа даа
Янаг хайртай тэр минь
Яруухан дуулаад гарлаа даа

Талын сайхан нутгаа
Таван эрдэнээр чимээд
Тансаг сайхан жаргалаа
Түүнтэй хамт холбоё

(Х.Сам...
xvv
Судгийн ногоо нь хө
rnСугсраад байнаа хө
rnСургий нь дуулахаар хө
rnӨрөвдөөд байнаа хө
rn
rnАрын ногоо нь хө
rnАлаглаад байна даа хө
rnАашийг нь бодохоор хө
rnӨрөвдөөд байна даа хө
rn
rnЗамын ногоо нь
rnЗангираад байна даа хө
rnЗангий нь бодохоор оо
rnӨрөвдөөд байна даа хө
rn
rnЖалгын ногоо хөөрхий
rnЖигдрээд байна хө
rnЗангий нь бодохоор хөөрхий
rnӨрөвдөөд байна даа хө
rn
rnДуу сонсох:rnrn https://youtu.be/meCGeP9fDfU (МУАЖ Гомбожавын Гомбосүрэн)rn https://youtu.be/WnRJqclus-w (МУГЖ Дамбын Хоролсүрэн)rn https://youtu.be/gVEVuBlrdg4 (Д. Одбаясгалан)rnrn
rnМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Дагаад...
xvv
Вандан хээрийг унаад аа
Баруун айлд нь буулаа даа
Балжир бандийг байвал даа
Бас л жаахан ярьмаар байна


Дэлдэн цавидарыг унаад аа
Дэмбэрэл гуайнд буулаа даа
Дэгжин түүнийгээ байвал даа
Дэнчин тавиад мордмоор байна

Улаан буурлыг унаад аа
Уран Чойжилынд буулаа даа
Учралт хонгороо байвал даа
Уулзаж ярьмаар санагдаад байна
 


Монголын радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Төмөрийн дуулсан монгол ардын дуу "Хувирашгүй сэтгэл", АЖ Түмэндэмбэрэлийн дуулсан "Вандан хээр" монгол ардын дууг заана: Mонголын радио

...
xvv
Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн үртэй миний л амраг
Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө

Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө

Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
Хөөрхий төрсөн миний л амрагт
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө

Ар дээр ургасан арвай буудай нь
Амттай болдог нь юуных ч билээ хө
Амраг хонгор чи бидэн хоёр
Сэтгэлтэй болдог нь юуных ч билээ хө

Заагаад хийсэн зандан ширээний
Заадсыг салах...
xvv
"226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулна" гэсэн мэдээ харлаа. https://ikon.mn/n/24s8/

Бас ийм нэг мэдээлэл хайж оллоо:

"2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх  үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон. Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф нь 12.0 ам. цент...

xvv

Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол хүчээр, хомроголон хүний эрхийг зөрчин, дарамтлан, зохион байгуулалтгүй бүү хийгээсэй л гэж хүсэж байгаа.
PCR шинжилгээ, хөл хорио зэргийн хувьд удаа дараа тийм байдал ажиглагдаж байгаа болохоор вакцин дээр бас тэгэх вий гэж болгоомжилж байна.

Түүнээс биш вакциныг эсэргүүцээд, эсвэл хийлгэхгүй байх хэрэгтэй ч юмуу буруу гэж огт бичээгүй шүү. Вакцин муу, буруу гэх яг шинжлэх ухааны тийм батлагдсан мэдээлэл бол байхгүй байгаа байх. Өөр бусад вакцины хувьд аутизм, хорт хавдартай холбоотой байж болзошгүй гэсэн судалгаанууд бий. Зарим нь ч хүчээр батл...