AmonRa
Бенжамин Франклины тухай

Бенжамин Франклин гэж нэг агаа байлаа. Олон залуучууд харсан байх, нүүр нь зуун долларын цаасан дээр байдаг. Мөн санаж байгаа байх: Франклин өвөөгийн хэлсэн алдартай үг байдаг- Цаг бол мөнгө гэж.
Угаасаа цаг гэдэг хамгийн том нөөц баялаг. Цагийн нөөц баялаг даанч юугаар ч нөхөгддөггүй. Алдагдлыг нөхөхийн тулд мөнгөөр солих хэрэгтэй, учир нь олсон мөнгөөрөө дараа нь цаг хэмнэж болдог.
Гэвч мань эр ерөнхийлөгч байгаагүй боловч, мөн энэ үгийг хэлсэнд 100 доллар дээр үлдээгүй байх юм. Энэ хүний тухай тодорхой энд уншиж болно.

Энэ хүн яаж нийгмийн эмзэг бүлгээс тэгж дээшилж ...
AmonRa
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш, нэг нэгнээ устгаж ирсэн. Устгасаар ч байх болно. Магадгүй энэ учраас энэ ном, ертөнцийг хязгааргуй их хайраар хайрласан үл үзэгдэгчийн тухай өгүүлсэн Библиэс 500 жилээр ах байх.

Үүнд дайн явагдахдаа, ямар нэгэн идеологийг төлөөлж байгаа нь хамаагүй байдаг. Дайн ихэвчлэн ашиг хонжооны төлөө явагддаг. Мөн тэр устгал нь оролцогч хоёр талын нийгэмд хачирхалтайгаар нөлөөлдөг: нийгмийн хувьсал ба  өөрчлөлт, мөн тэр нийгмийн ухамсрын хөгжил, техникийн үсрэлт ухралт гэх мэт.
Дайныг судалбал, олон олон сонирхолтой тал бий: Дайн нь энхийн төлөө, энхийн цаг нь дайны бэ...
AmonRa

Урьдчилсан тооцоо.

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: дайн бол төрийн агуу хэрэг мөн. Амь ба үхэл, оршин тогтнох ба эс оршин тогтнох хоёрын хоорондын зам билээ. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.

2. Иймд дайны эхэнд 5 үзэгдлийг тавьж, 7 тооцоогоор байдлыг гаргаж тооцоолдог билээ.

3. Эхнийх нь Зам, хоёрт Тэнгэр, гуравт Газар, дөрөвт Жанжин, тавд Хууль.

Зам нь ард түмний бодол эзэн хааныхаа санаатай нэгдэн, үзэл нь нэг зүгт чиглэсэн байхыг хэлнэ. Ард түмэн эзэнтэйгээ үхэж сэхэхэд, айдас хоёрдолгүй бэлэн байвал Зам засагдсан болно.

Тэнгэр бол гэрэл ба харанхуй, хүйтэн ба халуун, цагийн жам юм.

Газар бол хол ба ойр, т...
AmonRa

Дайны явц.

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны явц бол:

2. Чамд мянган хөнгөн тэрэг ба мянган хүнд тэрэг, арван түмэн цэрэг байвал; хоол хүнсийг мянган бээрийн зайнд явуулах шаардлагтай бол гадаад дотоодын зарлага, цавуу ба чий (маажин), тэрэгний ба зэвсгийн сэлгээний өдрийн зарлага нь мянган  алтан зоос болно.

3. Дайн явж, ялалт хойшлогдвоос- зэвсэг мохож, жад хугарахад; цайз балгас удаан эзлэхэд хүч мохно; цэргийг талд удаан хугацаагаар үлдэвээс төрийн эх үүсвэр үгүй болдог.

4. Зэвсэг мохож, жад хугарч, зардал ихдэж сангийн нөөц дуусаxад, тайж нар чинь чиний сул доройг ашиглан чиний эсрэ...

AmonRa

Стратегийн довтолгоо.

 

1. Сүн Зэ хэлж гэнэ: Дайны дүрэм хуулийн дагуу хамгийн эхэнд дайсны төрийг хэвээр нь үлдээж, дараа нь Төрийг нь сүйтгэх ашигтай болно. Хамгийн сайн нь: дайсны армийг хэвээр үлдээж, хоёрдугаар байранд тэр армийг устгах. Хамгийн сайн нь дайсны түмэн цэргийг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр түмэн цэргийг устгах. Хамгийн сайн нь дайсны зуутыг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр зуутыг устгах. Хамгийн сайн нь дайсны аравтыг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр аравтыг устгах. Тийм учраас, зуун удаагийн дайн тулаанд зуун ялалт байгуулах нь хамгийн сай...

AmonRa

Хэлбэр

1.   Дээр үед сайн тулалддаг нэг нь хамгийн түрүүнд өөрийгөө ялагдашгүй дийлдэшгүй байдалд оруулж байж, тэр байдалтайгаа дайснаа хүлээн отдог байж. Үл дийлдэх байдал бол чамд өөрт бий. Ялалтын боломж дайсанд бий. Тийм учраас сайн тулалддаг нэг нь өөрийгөө ялагдашгүй болгож чаддаг боловч, дайснаа өөрийгөө ялагдуулах байдалд оруулж чаддаггүй. Тийм учраас: “Ялалтыг мэдэж байж болно, гэвч хүрч чадахгүй“ гэж хэлдэг.

2.   Үл ялагдалт бол хамгаалалт, ялах боломж бол довтолгоо.

Хамгаалж буй тохиолдолд, ямар нэгэн сул тал бий гэсэн үг. Довтолж буй тохиолдолд бүх юм элбэг буйн шинж. Ө...