Номын сан ухаж байтал, Шинэ цагийн хууль зүйн түүх, мөн үүсэл гарлынх нь тухай Вольфганг Шильдын ном олдож, амтархан уншлаа. Мань нөхрийн түүхийн мэдлэг, мөн харуулж буй олон сайхан жишээ нь хүн төрөлхтний өмнөөс бахархал төрүүлмээр. Олон гоё гар, чулуун баран зургууд, мөн материалаа маш олон сонирхолтой түүхчдийн номтой холбож, архивын жагсаалт өрсөн байх юм- зураг нь үс арзаймаар, модон бар нь мэргэжлийн хувьд шүлс гоожмоор, түүхчдийн ном нь хөлс урсгамаар.
Европын түүхийг харамсалтай нь ихэнх хүмүүс түүхийн хичээлээс л авч үлдсэн мэдлэгтэй байдаг: маш сайхан өндөр соёл боловсролтой, хүн төрөлхтөнд хүнлэг ёс буюу барууныхны хэлж заншсанаар хуманисмүс өгсөн гэж. Мөн өндөр гээчийн готик сүм дуган. Бас Европ бол баян орон. Гэвч Европ бол орон биш тив, мөн тэр тэр тивийн олон орны оршин суугчдын баялаг, мөн соёлын тэр өндөр үсрэлт яаж бий болж, яаж тэр сүм...