xvv

Аав нь:
Шалзат баахан шаргаараа
Шандын говийг туулаарай
Салаа эвэртэй ооныгоо
Шархдуулалгүй намнаарай хө

Ээж нь:
Хөхөл дэлтэй мориороо
Хүйсийн говийг туулаарай
Хөх халзан ооныг
Хөндөлдүүлсхийгээд намнаарай

Ах нь:
Зэрэглээ ихтэй газраар
Зээр гөрөөсийг намнаж явлаа
Зээрэн дээлтэй дүүгээ би чинь
Зэрвэс хараад намначихлаа
Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ

Талын сайхан зэрэглээнд
Тарвага гөрөөсийг намнаж явлаа
Тарваган дээлтэй дүүгээ би чинь
Ташаа хараад намначихлаа
Тарвалзуулан өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ.

Арын уул...

xvv
Ерөөл бэлгэдэлгүй дуунууд

Аялгуунд нь автаж, ганц хоёр үгэнд нь хулхидуулаад, шүүрч аваад дуулдаг гадаад байтугай монгол дуунууд бий.

Жишээлбэл, тэнгэрт хальсан амрагаа хөдөөлүүлэх үеийн “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг мөдхөн уулзах амрагтаа зориулж болохгүй.

Тоонот гэрт толгой холбосон эхнэртээ “Ээ, алсран холдох уран гоо минь ээ хө, Ээ алаг зүрхний янаг минь ээ хө” гэж Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрх”-ийг ч дуулж болохгүй. Заяаны ханьд зориулсан дуу мундахгүй их шүү дээ.

Эрчүүд “Эрүү цагаан болжмор”-т шад шад шүлэг нэмсээр жар гаруй...
xvv
Үг: Д.Маам
rnАя: Ц.Чинзориг
rnДуучин: СТА Д.Баасанжав
rn
rnӨрхөө татаж үүрийн гэгээг
rnТооноор чи минь тосон заллаа
rnТоонын хадганд тортог амсуулж
rnГалын бурхан аа тулгандаа тахилаа
rn
rnХоног хоногийн хорвоодоо
rnХэргээр иржээ Дунгаамаа
rnХотлын баярт миний л амраг
rnДуулж л явна даа Дунгаамаа
rn
rnНамиран асгах гол шиг харц чинь
rnҮүрийн тэргэл гэгээ байна аа
rnНанчид мартаам хонгор чи минь
rnМиний гэрийн сүлд нь байна аа
rn
rnХоног хоногийн хорвоо доо
rnХэргээр иржээ Дунгаамаа
rnХүний зовлонд миний л амраг
rnУйлж л явна даа Дунгаамаа
rn
rnҮдлээд нүүмгүй нутаг шиг чамтайгаа
rnҮүлэн сүүдрийг үзэлгүй цэнгэлдээд
rnҮүд...
xvv
Одоогийнх шиг элбэг дэлбэг биш ч өөрсдөө хийдэг, бүтээдэг, хийж бүтээх, хэмнэх эрмэлзлэлтэй, нийтийн зүйлсийг аминдаа завшихсан гэж биш бидний юм шүү хэмээн хайрлаж хамгаалдаг байсан нь, тэгж боддоггүй хүмүүсийг тэгж боддогууд нь нөлөөлж уусгаж явдаг нь уг нь нийгэм нь илүү оюун санааны хувьд хөгжилтэй, соёлтой байсан байх тээ. Хэдэн жилээр нийгмийн ухамсар нь ухарсан юм бол доо...



Зарим хүмүүсийн муулж бичдэг шиг ЗХУ-аас хараат, хяналттай, хэлмэгдүүлж байсан, баригдмал байсан гээд сөрөг зүйлс ч бас байсан. Гэхдээ сайн сайхан зүйлс ч бас их байсныг аав, ээжийгээ хараад тэр нийгмий...
xvv
Миний хувьд нийтээр нь оношилж, хорихыг бол бүтэхгүй зүйл гэж бодож байгаа ч нэгэнт ингэж ажиллаж байгаагаас хойш уг нь хийсэн шиг л хийх хэрэгтэй байх. Нэлээн ноцтой зүйлс яригдаж байна даа. Ер нь бол цаана мөнгө, улс төрийн ашиг сонирхол, менежментийн алдаа гээд олон л юм байгаа бололтой юм аа.


xvv
Ер нь маниус жоохон өнгөц нэг бодлын аз жаргалтай хүмүүс тээ. Дуунууд нь хүртэл ихэнх нь хайртай чамдаа морио унаад очно доо, орчин үеийнх нь маргаашийн нар руу хамт аялъя аа гэх мэт. Япончууд болохоор нээх дэмий юмаар өөрсдийгөө зовооно оо. Хэлбэр дүрсгүй юманд хэн нь анх хайр гээд нэр онооцон юм болоо энэ тэр ... гэж дуулаад... Нөгөөхийг нь ядаж байхад сонсоод цааш нь элдэв дэмий юм ургуулж бодоод

Ээмгээ тайлаад хөөрхөн биш болсон ч гэсэн
Намайг олж харахаа болихгүй байгаарай
Хуниастай цамцаа тайлаад тув туранхай болсон ч гэсэн
Намайг олж харахаа болихгүй байгаарай
Машины хөгжмөөр шу...