Монго...
Монго...
Хүү Батаа ээжийгээ эргэхээр ирсэнд Баянаа авгайгын нар нь гарч, магнай нь тэнийв. Эхэлж Батаа өөрөө, ганцаараа унаагаараа дүүрэн бэлэг сэлт ачин ирэв. Таксигаар эхнэр охин хоёр нь араас нь ирсэн юм байх. Батаагын унаанд нь дүүрэн ачсан хамаг ачаагаа хамт буулгалцаад, Баянаа авгай дунд хүүгээ харсандаа сүйд майд болж, „За хурдан орцгоо, аян замаасаа ядраа биз“, гэж бөндөгнөн, суух газраа олж ядан, хашаа байшингаа сандран тойрч гүй...