xvv
Судлаачид өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн эрт бойжилтод санаа зовнин үүн рүү хөтлөөд байгаа хүчин зүйлийг судлахаар шийджээ. Шилжилтийн насныханд телевизийн хөтөлбөр, киноны хэсгүүд асар их нөлөө үзүүлдэг байна. Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сексийн тухай ярих эвгүй байдаг ба зурагт бэлгийн хүмүүжлийн цорын ганц эх үүсвэр болдог. Насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлэг байнга үздэг хүүхдүүд сексийн харилцаанд 33% эрт ордог гэсэн дүгнэлтийг судлаачид гаргалаа. Энэ нь эцэг эхчүүдийг нэвтрүүлэг сонголт, хүүхдийн кинонд илүү анхаарал тавихад хүргэж байна. Эрдэмтэд телевизийн хөтөлб...
xvv
За нэг мэдээллийн чанартай зүйл хүргье.
Google-ийг бүгд мэднэ. Нээлттэй эхийн хамгийн том дэмжигчдийн нэг. 2005 оноос өнөөг хүртэл жил бүр GSoC гээчийг явуулж ирсэн юм байна. Энэ нь оюутнуудад зуны амралтын туршид нэр дэвшигдсэн нээлттэй эхийн төслүүдийн аль нэгнийх нь хөгжүүлэлтэнд нэгдэж Google-ээс тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг хүртэх боломжтой хөтөлбөр юм. Мөнгөндөө гол биш гол нь нээлттэй эхийн хөгжүүлэгчдийн хүрээг тэлэх зорилготой юм байна. 18 наснаас дээш мөн оюутан байх хэрэгтэй. Эхлээд аль нэг mentor прожекттэйгээ холбоо тогтоогоод түүний үндсэн дээр google-д бүртгүүлнэ. эхний уда...
xvv
Лаг армаанчиг нэр өгсөн хэхэ Хэнд ч хэрэггүй л юм бичиж сууна. Сая найзуудтайгаа ярьж сууж байгаад гарч ирсэн чинь цас хялмаалаад гадаа гоё байлаа. Гэр рүүгээ юу ч бодохгүй алхаад л, тэнгэрээс бяцхан ширхэгүүд хацар дээр буугаад хайлаад л, чимчгэнэсэн... Жавартай, цастай, намуухан, чимээ анир багатай ийм үдэш ганцаараа байх хамгийн гоё ч юм шиг. Магадгүй би ийм зожиг зантай ч юм уу. Заримдаа маш их ганцаарддаг ч, яг ийм үед гав ганцаараа нэг ийм амар амгаланг мэдрээд, замаар сүлжилдэх машинуудыг, замын хажуугаар унтах мэт ярайх модод, ихэнх нь унтарсан, ганц нэг гэрэлтэй цонхтой байшингууд, за...
dao
Үхчиж. сая л анзаарлаа. өмнө нь юу бодож яваад яагаад үхсэнийг нь одоо болтол мэдээгүйгээ хэлж мэдэхгүй л юм. дурсагдахгүй санагдахгүй болохоор амьд байгаа эсэхэд нь санаа зовж явсангүй. өнөөдөр өөр нэгэн хажууд ирэхэд л мэдлээ. бусдаас дуулаагүй нь яамай гэж болох ч хичнээн удаан анзааралгүй явсанаа мэдэх юмсан. мэдэх юмсан ч гэждээ. мэдлээ гээд юм өөрчлөгдөх биш. одоо цогцосыг нь гаргаж булаад дээр нь эзэн нь мартаж орхисон зүрх нойрсож байгаа гэж бичихээс...
xvv
Өргөн Монголын хатан
Өнөр бүлийн ээж
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Гэрээ гийгүүлэх саран гоо
Гэрэл цацруулах үзэсгэлэн гоо
Ээж аавын гүнж
Энхрий аальтай бүсгүй
Эрхэмсэг тансаг хатан
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай!

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..

(Эх сурвалж: YIM)
...