xvv
За өнөөдөр аварга маань зодог тайлж буйгаа Японы үндэсний NHK телевизээр мэдэгдэл хийжээ. "Тусалж дэмжиж байсанд баярлалаа. Зодог тайлж байна" гэсэн утгатай үгийг хэлжээ.
「いろいろお世話になりました。引退します」

Зарим Монгол залуус маань Япончууд дийлэхгүй болохоороо шахаж зодог тайлуулж байна гэсэн утгатай зүйлсийг мэдээллийн сайтуудын сэтгэгдэл дээр ихээр үлдээсэн байсан.
Миний бодлоор бол энэ тийм зүйл биш байх аа. Угаасаа сумо бөхийн дүрэм хатуу. Иймэрхүү асуудал битгий хэл гэмтэлтэй үедээ гадуур явж болохгүй гэсэн дүрмийг зөрчөөд их аварга хүн сумогоос хөөгдөж байсан тохиолдол ч байдаг гэсэн. Тийм болохоор хэр...
dao
юуг ч юм хүлээгээл... маш удаан. удаан ч гэждээ өөрт нь тэгж санагдаж байгаа болохоос яг хэзээнээс гэдгээ санахгүй. хамгийн гол нь юуг гэдгийг ч санахгүй. гэсэн ч хүлээж байгаагаа мэднэ. сүүлийн үед юуг хүлээж байгаагаа санах гэж их хичээх болсон. даанч хэзээнээс эхэлж хүлээж байгаагаа санахгүй. магадгүй зөвхөн өнөө өглөө л тэгж санагдсан байж болох. бас хэзээ дуусахыг мэдэхгүй. магадгүй өвгөн болоод үхэх өдөр нь хүлээж байгаа зүйл нь болж ч мэднэ. өчигдөр бас уржигдар тэрний өмнөх өдөр ч бас яг ингэж санагдсан. өөрийнх нь мэдэх бүхий л өдөр ингэж эхэлж байсан юм шиг санагддаг. ...
Энхмандах
Өнгөрөгч бүтэн сайн өдөр Миний Хөлөөвийн нэгэн андтайгаа Ханын материалын эцэст байрлах "Эрдэм төв" гэх нэртэй Японы гоо сайхны Элесрайн гэдэг компаны 1% -ийн орлогоор санхүүждэг 1% гэдэг клубын хөрөнгө оруулалттай асрамжийн төв дээр очлоо.
Бид их биш, шинэ биш ч гэсэн 200 гаруй номыг тухайн асрамжийн газар бэлэглэлээ. Мөн дээр хэд хэдэн хувцас.

Асрамжийн газар 25 хүүхэдтэй байсан ба үүнээс том нь 6, бусад нь 1-5-р ангийн хүүхдүүд байсан. Хамгийн жижиг нь 6 настай эгдүүтэй хүүхэд байна лээ. Бүгд л өөр өөрсдийн гэсэн авьяастай зурдаг 2, мат, физик гээд л төрөл бүрийн олимпиадад оролцог юм байна...
AmonRa
За би шууд хэлчье: энэ бол миний хамгийн дуртай детектив кино. Тийм учраас энэ кануны тухай ихэвчлэн магтаал хайлах маягаар л бичнэ. Яагаад бэ гэжүү? Гоё кино болхоор л тэр.
Бас их сургамжтай кино болхоор тэр. Ер нь манайхны зарим иргэдэд маш их хэрэгтэй кино: соёлтой гадаадад, ардчилсан гадаадад гэж хэлдэг хүмүүст тэр тусмаа сэнхрүүлэх маягаар үзэж байвал нэн хэрэгтэй кино.

Киноны найруулагч Кертис Хэнсон чангаар хэлдэггүй болгоныг зүгээр барьж аваад л үзүүлсэн гэмээр.

Америк орны 50-аад он. Лос Анжелес хот- далай, нар, хагас нүцгэн хөөрхөн анианууд. Нарлаг Калифорни мужид бүх юм сайхан байга...