AmonRa
Би хятад кино нээх их үзээд байдаггуй юм- мэдээж тэр болгон сайн кино гардаггуй болхоор. Гэхдээ үзнээ, хагас дутуу ч гэсэн. Сайн найруулагчид Хятад Улсад бий, төр нь ч тэднийг дэмжиж, соёл урлагаа бусад орнуудад танилцуулдаг.

Нэг тийм кино нь энэ юм байх. Баахан магтаж хайлсан дуу сонссоор, би л ганцаараа үзээгүй юм шиг сууж байв. За ер нь бага сага үндэсэрхэг үзэлтэйгээ ч хэлэх үү. Аргаггуй биз. Гэтэл нэг найз маань бүр зөвлөсөөр байгаад, ДВД-г нь гарт атгуулаад зугтлаа. Аргаггуй эрхэнд дөрвөн хөлт найзаа хөлөглөн, ганц нүдэт найзаа ширтэв. Кино явлаа...

Энэ удаад эртний Хятад орны түүх харуул...

dao
нэг зохиол шиг юм бичиж үздиймуу гэж бодоод байхын. гэхдээ жижиг сажиг асуудал байнаа. юм бичихгүй ном уншихгүй удахаар үгийн сонголт майр муу болчихсон бололтой. сайхан бичдэг болчивол ч санаа нь бол байгаад байдаг. гэхдээ хэд хоногоос оролдож үзнээ яадын.
xvv
Энэ их хөөрхөн кино байна. Давгүй хөгжилтэй, бас юм бодогдуулахаар кино юм аа.

Нээрээ л бүх хүн яг бодож байгаа бүх зүйлээ үнэнээр нь яривал энэ кинон дээрх шиг л юм болох байх даа Тийм болохоор хамгийн нандин гол зүйлсээ үнэн яриад, зарим зүйл дээр зүгээр л бусад хүнд таалагдах зүйлийг ярьж байх нь зөв санагдлаа. Ер нь ч бүх хүн л тэгдэг байх. Бодоод байсан чинь заримдаа их үнэнч хүн болох гээд тэнэг зүйлүүд хийдэг юм шиг... Аймар бүдүүн, бас таалагддаггүй хүнээ ч гэсэн гайхалтай сайхан бүсгүй гээд хэллээ гээд маниас юм унахгүй, өөр хэн нэгэнд гай болохгүйгээс хойш тээ Бас хүмүүсийн юу хэлж...
AmonRa
Хана-би гэдэг үгний учрыг бүр зориудаар япон хүнээс асуулаа: Hana гэдэг нь цэцэг, Bi - гал. Сонирхолтой нь нийлээд, галт цэцэг биш, галт наадам гэсэн үг болж байх юм. Цэцэг гэдэг нь Эхлэл, Амьдрал, Хайрын бэлэг тэмдэг юм байна. Гал нь Үхэл, Хурц, Хэрцгий гэсэн утга агуулдаг гэнэ.
Ер нь Такеши Китаногын киног "Кукужиро хүүгийн аялал" гэдэг киноноос их сайн санадын. Бусад киног нь бодвол, хүчирхийллийн тухай авдаг хүн маань ийм сонин кино авсан гэж, ВВС-гээр тэр үед ярьж байсан юм.


Күкүжиро хүүгийн аялалыг үзсэний дараа гайхаж билээ, яагаад хэрцгий гэж? Хүүхдээрээ сайхан сэтгэж чаддаг хүн байхад...
xvv
Саяхан болсон Google.com сайтын эсрэг Хятадуудын хийсэн хакерын халдлагад ашиглагдсан байж болзошгүй, одоогоор илэрч засагдаж амжаагүй байгаа нэгэн цоорхой илэрчээ. Энэ нь Internet Explorer 6, 7, 8 хувилбаруудад бүгдэд нь байгаа бөгөөд Германы засгийн газрын Мэдээллийн технологийн нууцлалын албанаас нийт иргэддээ энэ алдааг Microsoft компаниас засах хүртэл Internet Explorer ашиглахгүй байхыг зөвлөжээ. Ер нь IE дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг ч удаан, алдаатай ажиллагаатай, аюулгүй ажиллагааны хувьд цоорхойтой зэрэг асуудлуудаас болоод нэр хүнд нь унаж, бусад веб хөтчүүдэд тэр дундаа Firefox-т шахагдаж байгаа юм. Дусал.нэт сайт маань ч бас та бүхэндээ Галтүнэг веб хөтчийг хэрэглэхийг зөвлөдөг билээ. Монгол хэлний алдаа шалгагчаас эхлээд олон хэрэгтэй нэмэлт суулган хэрэглэж болдог гайхалтай програм шүү....