AmonRa

Аль дээрээс миний журмын нөхөд „300“ кинонд гардаг үйл явдал үнэн үү гэж асуугаад байсан юм. Бараг бичээд дуусгасан байсан юм. Ганц хоёрхоон хоног болоод уул нь нэг юм бичээд дуусгадаг атал, энэ удаад бараг жил болоод өнгөрлөө.

 Ер нь түүх гэж гайхалтай зүйл. Багадаа түүхийн хичээлийг сонсон уу л гэхээс, пизик мизикыг бол тоодоггуй байлаа. Хэнийх нь ч бие хаашаа, ямар хурдтайгаар унаад байгаа нь ч бүү мэд. Ямар учраас унаад байгаа нь бүр ч ойлгомжгуй. Багшийхаа мэдрэлийг ч их хөдөлгөдөг байлаа дөө...

Бас Бойль ба түүний хам Мариоттын хуулийг бол холхон хаяад, аль болгон хүмүүсийн л тухай у...

AmonRa
Эрт балар үед бичиж байсан эссе маань гэнэт санаанд буулаа:


Жаргал

ба үргэлжлэл:

Жаргал-2


Энэ 2 эсседээ би хүний амьдрал, хорвоогийн жам, бас өөрийн байр сууриа олоx, өөрийн хэн болохоо олж ядаж байсан үедээ бичиж байсан өгүүллүүд юм. Энэ эссег бичсэнээс хойш их цаг ч өнгөрч... Бүхэл бүтэн 5 жил. Мэдрэмж, мэдлэг, жаргал зовлонгоор дүүрэн 5 жил.
Их юм болж өнгөрлөө тэр цагаас хойш. Эргэн дурсвал- өнөөх л гэгээрэл гэдэг хажуу эргэн тойрны хэнд ч хэрэггүй боловч, олохыг эрмэлзсэн хүндээ зүгээр ч нэг олддоггуй мөртөөн дундаршгуй их баялгын далай.


Жаргал
Өтөлж байгаагаа тэр гэнэт ухаарчээ. Өнөө өглөө н...
AmonRa
AНУ-д бүх юм хэвээрээ байгаа гэсэн мэдээлэл уншлаа? Топ 10-т багтсан кино жагсаал дундаас, Аватарын орлого өнгөрсөн долоо хоногт 9,5% буурч, өчигдөр 7,3 сая америк янчаан олжээ. Ихэнх топ 10-ын өрсөлдөгчид: Гүнж, Элвин долоо хоногын эцэст олсон орлогыхоо 30% ба 26% алдсан байх юм- магадгуй үздэг хүүхдүүд нь сургуульдаа явснаас болж байхаа байх. Ер нь Аватар прокатанд гарсан 19-дөх хоног гэхэд, энэ уналт нь маш, бүр АСАР бага юм.

Гэтэл Аватар капиталистүүдын хил хязгаараа мэдэхгүй шуналыг харуулсаар байх юм. Энэ гуравдахь өдөр гэхэд л 6,8 сая янчаан олжээ. Харин нийт орлогыхоон дүгнэлтээр Dark ...
AmonRa
Өрсөлдөөн гэж нэг гоё эд бий. Зөв зохион байгуулсан өрсөлдөөн уран бүтээлчдийн авьяас, ухаан билгийг хурцалж, бусад өрсөлдөгчдөө шинэ хил хязгаарыг эвдэх урам зориг өгдөг. Энэ бол гинжин хэлхээ юм- нэг нь юм хийж, дараагийн уран бүтээлчдээ түлхэц өгдөг. Тэр нь цааш явсаар явсаар, Сэргэн Мандалт мэтийн сонирхолтой түүхэн үзэгдэл бий болгодог.
Өгч авахын ухаан гэж европчууд үүнийг нэрлэнэ. Өгөхийн гадуур, бас зөв авах гэж байна- үүнийг бас л ойлгох хүн гэж байна, ойлгоxгуй хүн байна. Ойлгодог нь зүтгэсээр, эцэстээ түүхэн зүй ёсны байр сууриа эзэлж, баялаг болон хувирна. Tүүхэн манан цаанаас ч то...