AmonRa
Америкчууд Афганистанд ирснээс хойш херойны түүхий эдийн үйлдвэрэл эрс ихссэнийг та бүгд дуулсан байх. Мансууруулагчын нийт экспорт нь ОХУ-д (70 тонн буюу 20%), Европын холбооны улсуудад (88 тонн буюу 26%) ноогддог гэнэ. Гэвч Евроны Холбооны хүн амыг тооцвол (ойролцоогоор 600 сая) ОХУ-ын 170 саятай харьцуулбал шал авцалдаагуй. Манай Монголыг одоохондоо тэрүүхэндээ тойроод явж байх шиг л байдын.

НҮБ-ийн мансуурулах бодисын хянах хэлтэс, Афганистаны хар тамхины наймааны шинжилгээ. ПДФ файлаар (click me).

Манай хойд хөрш удалгуй чад хийхийн дохио юм. Гэвч бид нарт баярлах нэг ч ширхэг юм байхгуй-...
xvv
Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон

Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа

Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа

Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
“А” үсэг бичих гээд...