xvv
Гадаа өнөөдөр үнэхээр гайхалтай гоё байна шүү. Цас будраад л, хүн ч цөөтэй, салхитай цастай ийм өдөр агаар цэв цэнгэг. Гудамжны гэрэлд цасан ширхгүүд бужигнан буух нь үнэхээр гайхалтай. Тэр нэгэн блогчны аргыг туршиж үзсэн чинь үнэхээр нисээд байгаа ч юм шиг үнэхээр гоё юм билээ...
Хэн нэгэн бүсгүйн гараас хөтлөөд алхахыг хүсэж байна, бага зэрэг ганцаардсан мэдрэмж ч гэсэн гоё л доо...
Ер нь ийм хүйтэн, салхитай, цэнгэг өдрүүдэд үнэхээр дуртай болохоор. Тэгээд ч миний улирал ирж байна даа. Утаат хотын иргэн маний хувьд утаагүй ийм өдрүүд үнэхээр гайхалтай мэдрэмж төрөх юм. Ийм л өдрүүдэд хүмүүс...
xvv
Зүггүйтэж цовхчоод тайван байлгахгүй
Зүрхээ сугалаад гаргаад хаячихмаар
Зүсийг нь ургуулж бодоод байгаа
Зөрүүд тархиа унтраагаад тавьчихмаар
Сайхан түүнийг санах бодлоо
Савантай усаар зүлгээд угаачихмаар...

AmonRa
Байн байн хөөрхөн аниа нар хажугаар өнгөрдийн... Олон олон дүр зураг нүдний өмнө өнгөрнө, гуйвалзах хаа гуя хархаар. Гэвч.
Ярианы сэдэв бол шал өөр. Гэрэл зураг гэдэг, тэр бодлуудыг дахин сэргээдэг увидастай- мэдээж гоо зүйн талаас. Журмын нөхөд надад байн байн шинэ гэрэл зураг явуулдын, тэдний дундаас Саша Пийтшманн нүдэнд туслаа. Зургын чанар, зураг авалтын шийдэл бүгд- үсийг арзайлгадаг, таазаар алхуулдаг хүн байна.
Бүр тийм лаг.





















...

AmonRa
Саяхан Саус-паркын нэг хөгжилтэй гээч анги үзлээ. Өвлийн өвгөн Есүс Христтэй зодолдонгоо: "Шударга ёс гэж байхгуй, бүх юм хэвээрээ үлдэнэ!" гэж хашгичих юм.
Зодооныг амтархан үзэж байснаа, эртний нэгэн найзтайгаа ярьсан яриагаа санав. Бид бүгд (бүгд биш ч байж болох юм) төрийн аппарат нөсөр байх тусам, хариуцлага буурдгыг мэднэ.  
Төрийн албан хаагч хийсэн үйлийхээ төлөө бүрэн дүүрэн хариуцлага ноогдуулхын тулд ямар нэгэн томоос том, гайхамшигтайгаас гайхамшигт юм болох ёстой.

Оросд алба хаасан нэг сайн эр бий. Одоо Европудаар тэнээд, хамраа ухаад явж байгаа байх. Тэр надад сургамжтай, их хөөр...
xvv
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийнх нь бичсэнийг уншсан чинь эмч хүн уншвал ямар муухай байх бол гэж бодлоо... Ямартай ч бодит байдал ийм л байгаа. Чадалтай сайн олон эмч гадаадад өөр мэргэжил, өөр илүү цалинтай, ядаад хүүхдийнхээ памперсанд санаа зовохооргүй ажил, судалгаа хийгээд явж байгаа нь өнөөгийн бодит байдал.
Заримдаа баталгаа муутай харилцагчаас чанаргүй эм тариа авч хэрэглээд өвчтөн нас барахад эмч л буруутан болдог. Цаг наргүй үнэхээр аймшигтай ажилладаг. Харин мань мэтийн зориг зүрхгүй, тийм өөрийгөө золиослох сэтгэлгүй нэг нь өөр зүйл хийгээд л хувиа борлуулж довоо шарлуулж яваа даа...
xvv
Yes, yes, yes, yesterday was wonderful day.

"Шалдан харкүү шалдан кюүкенийг көөж көөж барьж аваад, кюүкенээ толгой дээрээ үргэж байгаад л шидчик юм..." гээд хотод балет үзэж хариад эмгэндээ өвгөн нь ярьдаг онигооноос илүү мэдэх юмгүй, нөгөө тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй юм шиг санаж явжээ гэдэг шиг үнэхээр өдий хүртэл ганц удаа үзчихгүй юу хийж явсан юм бол доо өөртөө харамсав...
Аа тийм бас хаана ч билээ нэг хүний блог дээр "гол дүрийн хүүхэн нь үхчихээр дуусчихлаа гэж бодоод л ёстой сайхан юм байна гээд л илгаан тишаад гараад явах гэсэн чинь хойно сууж байсан 10 жилийн хүүхдүүд ахаа энэ ...