xvv


Таанын үнэрт салхи чи
Талын дээгүүр өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай

Сэвсээ зөөлөн салхи чи
Сэлүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй

Үелзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор түүнийг минь
Үнсэн таалан илбээрэй

Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Харьж намайг очино гээд
Хайртай түүд минь дамжуулаарай...
xvv
Үг Л. Дагвадорж
Ая З. Батсүх

Хүний маань дээд нь ээж минь билээ
Амттайхан арвин цагаан сүүгээрээ
Алагхан зүрхийг минь ашид амилаан
Амь шигээ хайрлан байж өсгөнхөн
Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг
Хүний маань дээд нь ээж минь билээ

Хүний маань дээд нь ээж минь билээ
Уянгын маань дээд уяхан бүүвэйгээрээ
Хайрын уянгыг зүрхэнд шингээн
Хайлан дуулан байж өсгөнхөн

Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг
Хүний маань дээд нь ээж минь билээ

Хүний маань дээд нь ээж минь билээ
Үнэнийг л дандаа дуу шиг дуулаарай гэж
Ухаан санаа бодлоо хэлэнхэн
Өхөөрдөн үнсэн байж ө...
xvv

Dusal Solutions built the App as a Free app. This SERVICE is provided by Dusal Solutions at no cost and is intended for use as is.

This page is used to inform visitors regarding our policies with the collection, use, and disclosure of Personal Information if anyone decided to use our Service.

If you choose to use our Service, then you agree to the collection and use of information in relation to this policy. The Personal Information that we collect is used for providing and improving the Service. We will not use or share your information with anyone except as described in this Privac...

xvv

Галуу шувууны дэгдээхэй
Гадаа гараад ганганаж байна
Голын хайртай Гоожнанаа
Галав юүлтэл дуулж сууна даа, Гоож нанаа, хө

Xун шувууны дэгдээхэй
Xулсан дотор ганганаж байна
Xувитай төрсөн Гоожнанаа
Xошуу нутагтаа дуулж сууна даа, Гоожнанаа, хө

Ѳөвөн сөөвөн гэзгэнд нь
Ѳнгийн туушинг таарууллаа
Ѳөрийнх биш хүнийх болохоор
Үдшийн шөнөдөө хоосон доо Гоожнанаа хө
Ардын дуу болохоор их олон бадаг болгоод газар газар янз бүрээр дуулдаг юм билээ. Бас домог нь одоогийн Сэлэнгэ аймгаар нутгалдаг байсан Гоожнанаа гээд ядуу залуу Халхад алдартай сайхан бүсгүйг өөртөө дурлуулж авч сууга...
xvv
Batzorigt Rentsen May 11, 2018

Нэгэн танил минь “Манай багын найз VOD service найдвартай сайн хийж өгөх хүн хайж байгаа гэнэ. Сонирхож байвал … ” гэж холбоо барив. Ингээд захиалагч талтай уулзаад төлөвлөгөө гарган ажиллаж, 4 сар нухсаны эцэст яг 2 жилийн өмнө анхны production release-ээ хийсэн юм.

Захиалагчаас ирсэн хүсэлт

Үндсэн хэрэгцээ шаардлагыг жагсааж бичвэл:

Ердөө 2 сарын дотор эхний хувилбарыг гаргах! Хууль бусаар татах, хуулах боломжгүй байх! Web, Android & iOS app-тай байх Хүссэн үедээ төлбөр төлөөд видео үздэг байх Контентыг төрөл жанраа...
xvv
4 улиралтай нар багатай манай Монгол шиг газруудад хүний биеийн Д витамины хэмжээ хавартаа хамгийн бага хэмжээнд хүрдэг байна. Ихэнх хүмүүс хүүхдүүдэд л Д витамин дутагддаг гэсэн ойлголттой байдаг бол насанд хүрсэн хүмүүс бид ч бас Д витамины дутагдалд ордог.

Энэ нь хавар ядарч сульдах, толгой ѳвдѳх, сэтгэцийн тогтворгүй байдал, харшил зэргээр илэрдэг байна. Яс болон, мэдрэлийн тогтолцооны кальцийг зохицуулах үүргийнх нь талаар нэлээд дээр үед нээсэн ч сүүлийн үед харшил, хавдраас сэргийлэхэд Д витамин нь бас чухал үүрэгтэй болохыг илрүүлээд байгаа гэнэ. Хүний дархлааны системийн гажиг ...