Ойрын үед эгчдээ уулнаас бууж ирсэн юм уу гэж хэлүүлэхээр болтлоо үс сахлаа ургуулсан юм. Самадид ороод
ххх наргиа байлаа. Үсээ ургуулж үзье гэж бодоод. Тэгтэл миний үс их тослог болохоор нэг хоноод л муухай үнэртээд, загатнаад хагтаад байдаг юм. Монголд байгаа эрэгтэй эмэгтэй олон ч шампунийг сольж үзээд нэмэр алга. Барааны савангаар угаахаар сайн гээд угааж үзсэн, тараг түрхэж, өндөг зуурч түрхэж хонож ч үзсэн. Нэмэргүй. Нэг өдөр угаалгүй өглөө яараад гарчихвал өдрийн хирд цас ороод унана :p Тэгтэл бүүр нөгөө зовлонгоо ургуулж байгаан
Хэдэн өдрийн өмнө Монкрем гээд компанийн үйлдвэрлэ...
Бөө, Лус савдаг, Хөх тэнгэр, Аллах, Христ, Будда, Шинжлэх Ухаан алинд нь ч бай ер нь ямар нэгэн бурхан, эсвэл далдын хүчийг шүтэж итгэж, биширч түүнээсээ тусламж гуйж байх нь хэрэгтэй юм байна... Сүүлийн үед ингэж бодох боллоо. Ер нь аль аль нь байдаг гэдэгт итгээд байх боллоо
Хэд хоногийн өмнө нэгэн бүлгэмийн хэлэлцүүлэгт оролцож байхдаа Христийн шашины талаар өөрийн нэлээд сөрөг бодолтой байдгаа шууд илэрхийлсэн, зарим хүмүүсийг гомдоосон ч байж магадгүй гэж бодоод байсан... Бас гэр бүлд маань нэгэн үйл явдал болоод өнгөрлөө... Түүний дараахан нэг найзтайгаа ярьж суугаад бас бодсон юм......
За сүүлийн үед байнгын догдлоостой, хүлээгээстэй нэгэн нууц блогийг нууцаар уншдаг байсандаа хүлцэл өчье. (Нэг л эхнэрээ хуурч байсан ч юм шиг сэтгэгдэл төрөөд байх чинь ) Гэхдээ анх уншиж эхэлсэн тэр үед танилцуулъя гэж бодож байсан ч өөрийг чинь л бодсондоо тэгж байсан юм шүү Над шиг өдрийн бодол, шөнийн зүүд болж, дахин дахин орж хуудас эргүүлж шаналахвий хэмээн нуусан юм шүү. ххх Ер нь бол бүүр ном нь гарчихаар нь худалдаж аваарай гэж сурталчилъя гэж бодож байсан юм.
Нээрээ 10 жилд л "Зүрхний хилэн", "Тунгалаг Тамир" романыг уншаад л ингэж ихээр таалагдаж, догдолж, хүлээж уншиж, элдвий...
Миний бодлоор бол одоо бидэнд ганц л чухал юм байна даа. Юун тэр эдийн засаг, юун тэр мөнгө л гэмээр байх юм. Уух ус, идэх хүнсээ ярьмаар байх юм. Ганган машины бензин, алаг даашинз, гялгар хар ботинк, үнэтэй брэндийн хослол байхгүй байлаа гээд хөл нүцгэн, алхаад, хөвөнтэй дээлээ нөхөж өмсөөд ч болсон үхэр малаа хариулаад явбал амьдарч болно. Уух усгүй, идэх хоолгүй бохирдоод, мөнгөн устаад, цианитдаад, цацраг идэвхит бодисоор хордоод, ширгээд дуусвал яаая гэж бодож байна даа...
Саяхан Их говийн дархан цаазат газарт Эдийн засгийн хямрал болсон тул гээд уул уурхайн олборлолт хийхийг зөвшөө...
Хүн амьтан хоёр ер нь их ойртож байх шиг байна аа. Хоёулаа адилхан өвчтэй болоод байдаг. Хөгжил дэвшил, цаг хугацаа гэж.., нян, вирусууд нь хүртэл хөгжөөд хүн амьтангүй өвчлүүлж зовоодог болох гээд байх юм. Ер нь бол тэгээд ижил төстэй л нянгууд, ижилхэн сүүн тэжээл, мах биет болохоор адилхан л байлгүй яах вэ дээ. Гадаадын улс орнуудад чинь Хүн эмнэлэг, Мал эмнэлэг нь бараг л хамт байдаг юм гэнэ шүү дээ. Ер нь уг нь бол тийм биш юм аа гэхэд ядаж олигтойхон холбоо хамааралтай ажилламаар байгаа юм даа гэж цаагуур чинь жиг жуг гээд байна. Манайд ч тэгээд малын эмч хүний эмч хоёр нь байтугай хүний...
Татаж авах бол энд дараарай.