xvv
Гялалзах ододтой хүүрнэлээ
Гэгэлзэх сэтгэлээ уудлалаа
Өнгөөр тэд гялалзлаа
Өөрийг нь минь тэд аргадлаа

Ертөнцөд ирсэн учраа би асуулаа
Ерөөлийг тэднээс сураглалаа

Анивчин тэд тохуутай инээмсгэлээд
Амьтан биш хүн болсноо л сана
Амьдрал бусдыг нь өөрөө заана
Аяндаа чи бүхнийг ойлгоно
Алсаас тэд надад шивнэлээ

Ариухан сэтгэлийг л хүндлэж яваарай
Аалинд нь нялхарч жаргаж яваарай
Авгай биш эхнэр байлгаарай
Алагхан зүрхийг нь нандигнаж байгаарай

Амьдралд хөтлүүлэх биш жолоодож яваарай
Амласанаа бас биелүүлж байгаарай
Өөрөө чи өөдгүй шүү
Өнөөдрөөс цааш хичээгээрэй

Санасан...
xvv
Энд тэнд очиж их гомдоллож байна даа. хэхэ Өнөөдөр зарим "Монголчууддаа" бас гомдолломоор байна.

Сүүлийн үед юм ярихаар хүмүүс "тэрнээс чинь чухал зүйл байхад..." гэж хэлэхтэй их тааралддаг болжээ. Зөвхөн л "чухал" зүйлсийг л хийгээд бусдыг нь хаях хэрэгтэй юу? Эсвэл чухлыг хийнгээ чухал бишийгээ ч бас хамт хийж байх ёстой юу? Чухал биш зүйл ярихаар л чухлыг л ярь үүнийг битгий ярь гэсэн утгаар хандаад байх шиг...

Жишээ 1: Монгол соёлоо хадгалж үлдээе гэхээр, Монгол хүнийг хадгал тэр соёл чинь тэртэй тэргүй л тэр хүнтэйгээ үлдэнэ гэнэ??? Уг нь тэр яригдаад байгаа зүйлд нь "Монгол хүнийг" Мо...
xvv
Энэ танд ч, надад ч хамааралтай. Уншихаас битгий залхуураарай. Би дандаа хэлдэг, веб сайт хийлгэж байгаа бол хийлгэсэн шиг хийлгэ. Тэгж чадахгүй бол хэрэглэгчдийнхээ эрх ашгийг битгий зөрчөөч дээ. Саяхан гар утасны провайдеруудаас маань эхсүүлээд, төрийн байгууллагууд, Иргэний нисэх, одоо бүр банкнууд маань ч бидний мэдээллийг нууцлах тал дээр огт юм хийдэггүй нь харагдаж байна. Нөгөө Монголын хамгийн том портал сайт гэгдэх гөүгөү маань ч нууц үгний хамгийн наад захын шаардлагыг хангадаггүй байна гэсэн (одоо засагдсан болов уу даа...). Тэгээд хэлж өгөөд байхад засдаггүй бас л...
За үг олдох н...
xvv
Харцыг нь булаасангүй гэж
Хайрлуулж дурлалцсангүй гэж
Хацрыг үсээгүй гэж
Харамсахгүй ээ би

Хан тэнгэр нурж
Хатуу газар цөмөрчихгүй л бол
Хайрлах зүрх зогсож
Харах нүд сохроогүй л бол
Харамсахгүй ээ би

Дүрийг сэтгэлдээ ургуулж
Дундуурыг мөрөөдөлдөө дүүргэж
Тэврэлтийг зүүдэндээ мэдэрч
Тэнэг гэж хараалгасан ч
Харамсахгүй ээ би

Хүний хорвоод халин одох нь жам
Хүсэл хайр минийх л юм
Надад л байгаа болохоор, энэ зүрх
Нандигнан хадгална эндээ
Харамсахгүй ээ би

Хүний амьдрал-хүсэл шунал
Хүрсэн нь үгүй ээ оргилд нь
Өнгөрсөн үнсэлт, өхөөрдөм хацар
Үргэлж нандигнана
Харамс...