Н.Оюун-Эрдэнэ
Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ
Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь...
Хайрах жаврыг ч үл тоон
Хацраа улайлган алхмаар
Бужигнан буух цасан ширхгээр гоёод
Бүжиглэн, эргэлдэн, хөтлөлцөн гулгамаар
Шороо шуурах хаврын өдөр
Шоолон биенээ эгдүүлэн тогломоор
Үс арзайж халтар царайлсан ч
Үгсээ шивнэн хамтдаа зогсмоор
Зуны бороонд чичрээд зогсохдоо
Зузаан цув шиг биенээ халхалмаар
Тэнгэрийн эрхэс оддод шивнэн
Тэртээ ирээдүйгээ мөрөөдөн хүсмээр
Шарлан унах навчсыг гишгэлэн
Санаа алдан хамт гунигламаар
Шүүдэр унасан талын үзэсгэлэнг
Шүлэглэхийг сонсоод хажууд нь суумаар...
2009.2
...
Хайр хэмээх шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх
Хамтдаа байвал хагарахгүй гялалзана
Хагацвал хайлан уусна
Өрөөсөн тал нь сэвтэхэд
Өнгө алдан гундана
Хайр гэдэг шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх...
2009.2
Үргэлжлэл...
Итгэл бичлэгийг уншсан найз маань "хайргүйгээр итгэл дээр л амьдрал тогтож, итгэлцээд л амьдарч болно гэж үү" гэсэн зурвас үлдээжээ.
Би тэгж бодогдохоор биччихсэн байж магадгүй юм. Bayasum андын хэлж байснаар амьдрал үнэхээр олон зүйл дээр тогтдог байх...
Амьдрал гэж яриад байгаа маань мэдээж зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөхийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр амьдрал юу, юу, юун дээр тогтож байж унахгүй, хазайхгүй тогтдог юм бол? Ер нь физикийн онолоор бол хамгийн багадаа 3 тулгууртай байхад хамгийн тогтвортой гэдэг... хэт олон болчихвол бас л нүсэр хүнд болн...
Өөр нэгэнтэй учраад мартсан нь үнэн
Өр зүрхнээсээ арчсан нь үнэн
Үгүйлж шаналахаас залхсан нь үнэн
Үлдэн сэтгэлээсээ хөөсөн нь үнэн
Гэвч,
Таарвал би чамдаа дахиад дурлана
Давтагдана бүх зүйл эхнээсээ
Далавч ургаад холын холд нисэж одно
Дарсанд согтон мансуурч солиорох л биз
Гэвч,
Харамсдаггүй би, харамсахгүй сүүлд ч
Хаягдаад үлдсэн ч, орхиод явсан ч
Хараад л үлдэнэ, мөрөөдөөд л хоцроно
Хайрандаа өлгийдөн залбираад л зогсоно
Гэвч,
Маргааш амьдралын зам дахин огтлолцвол
Магадгүй нүдэнд чинь би өөрөөр харагдвал
Зүрх сэтгэлүүд холбогдон хөтлөлцвөл
Зүлгэн дээр гэрээн бариад амьдра...
Холын холд тэнэн одох бодлоо яалтай
Хонгор түүнийг бодож болохгүй хорвоог яалтай
Хорих тусам зөрүүдлэн цовхчих зүрхээ яалтай
Хослож чадахгүй тавиландаа гомдох сэтгэлээ яалтай...
Нийлж чадаагүй нь зовлон гээд уйлаад ч яахав
Нимгэлж дундлана гээд уугаад ч яахав
Зүрх сэтгэлдээ хайрлан жаргах боломж нь байхад
Зүгээр л бодолдоо тэврээд инээмсгэлээд алхая...
Би тэрлүүлж цовдлуулсан зовлонт биш
Бие нь шархалсан өвчтөн биш
Битүү шаналж уйлагнахаа болино
Бирд сэтгэлээр шунахаа тэвчинэ...
Чишш чимээгүй...
Үгээ залгиад, нүдээ анья
Өнөөдрөөс эхлээд би зүгээр л залбирна
Өөрийнхөө шун...