xvv

Аюултай террор хүүхэнтэй

Амрагийн холбоо тасаллаа

Авгайгийн суусан лимузэнг

Ака-гаар шүршинэ гэж санасангүй

            Шинэхэн авсан бенцэнд

            С4 тавьчихна гэж бодсонгүй

Дэндүү террор бүсгүйгээс

Дөнгөж саллаа гэтэл

Туфлын хурц өсгийгөөр

Түүнийг минь өшиглөхийг тооцсонгүй

            Түрүүхэн авсан жийпийг

            Т6-аар дэлбэлэхийг төсөөлсөнгүй

Будмал нууц амрагаасаа

Бултчихлаа гэж санатал

Бух улаан бенцийг

Будаа болгочихыг мэдсэнгүй

            Буудал бар караокэг минь

            Бусинуулчихна гэж ухаарсангүй...
xvv

Мөнх цаст Алтайн оргилыг хараагүй ч

Мөрөөдөн төсөөлж биширч явдаг

Мөлхөж унаж хөлд орохдоо

Мөсөн оргилоос үлээгдэж ирсэн

Сэвшээ салхинд түшүүлэн тэнцэж

Сэргэлэн цовоо өсөж торнисон

Цог хийморио дэвжээн хөгжсөн

Цогт хөх чонын удам билээ

Торгон долгионд илбүүлж сэлээгүй ч

Толин мандалыг нь нүдээр үзээгүй ч

Далай ээж нуурандаа залбирдаг

Тайгын үзэсгэлэнт марал бугын үр юм билээ...
xvv

Учрах эсэхээ мэдэхгүй ч

Улам санаж мартахгүй

Уулзах эсэх нь эргэлзээтэй ч

Урьдаас тосон хүлээдэг

Хайр гэдэг тэнэг гэлээ ч хүчтэй юмаа

Харгис бурхны нэгэн тоглоом юмаа

Тэвчиж хүлээж үнэнч баймааж

Тэр л хайр шалгарч тодрон

Тэнгэрийн доор жаргалыг олох буй заа
xvv

...Тухлан суугаад шимэхэд пиво гээч нь амттай

Тун чиг нууцхан ширтэхэд чиний царай үзэсгэлэнтэй

Харах төдийд сэтгэл гийх нь чиний л дүр

Хаашаа ч гарцгүй салан одох нь бидний л амьдрал

Гэрэл цацрах чинийхээ царайг нууцхан харахдаа

Гэгэлзэх сэтгэл дээр пивоны хөөрөл нэмэгдэн оволзоход

Гиюүрч гөлрөн санаа алдсанаа нууж чадаагүй

Гэрэлт гэгдэх орчлонгийн харанхуй нэгэн сүүдэр

Гэмгүйхэн явсан зүрхэн дээр өндөг адил дайрсансан

Гэнэн явахдаа хайртай байсан чи ойлгоогүй

Гэндэхээ больсон хайртай хэвээр ч би хэлэхгүй

Өнгөрснийг засахад сэлбэг материал хүрэхгүй

Өнөөдөр байгааг буцааж цагийг ухрааж чадахгүй

Үүрд баярта...

xvv

Тормогор хархан мэлмийн тань
rnТогтуун харцанд ховсдуулаад
rnТоргон дээлтэй ламаар хувь заяагаа мэргэлүүлж
rnТоглож орхисон дөрвөн бэрхэнд ч итгэж явсан
rnТомоогүй насны бүтэлгүйхэн дурлал чамтай
rnТотго өндөр энэхэн амьдралдаа
rnТооно түшилцэн жаргахыг хүссэнсэн...

rn
xvv
Хунгийн далавч дэрвэн
rnНуурын мандал гялалзана
rnХуучин аялгуу эгшиглэн
rnУртын дуу шуранхайлна
rnЦээлхэн яруу хоолойн уян ярууд биширч
rnЗэгст нуурын хөвөөнөө алжаал тайлан суув
rnТуяхан яруу бүжиглэх бүсгүйн биеийг биширч
rnТухлан суух зуурханд толгой сэргэн цэлмэнэ