xvv
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.

Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...
xvv

Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...

Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b

...
xvv
Өнгөгүй, үнэргүй, хэлбэргүй зүйлийг
"Өвчин" гэж хэн нэрлээ вэ...

гэжж... Нэг иймэрхүү утгатай дуу байх юм... Нээрээ өнөөдрийн блогмн-ы хит бичлэг байсан уу Ариусын шүлэг...

...хайргүй хүндээ би үнсүүлдэггүй ээ
хайраад байгаа ч юм шиг хүйтэн байдаг юм...

Нээрээ юу байдаг юм бол? "өвчин"... Тэр өвчнийг тусч үзэх юмсан.  ...чи жинхэнээсээ өвчилж үзээгүй л гэдгийн. Хэн мэдэх вэ дээ. Би ямар тэр өвчин гэж юу байдаг, өвчний эхлэл гэж юу байдгийг нь мэдэх биш. Магадгүй тусаад өнгөрсөн ч байсан өөрийгөө зөв оношилж байгаагүй ч юм билүү... Эсвэл тусаагүй байж өөрийгөө туссан гэж бодсон ч юм...
xvv
Амьдрал дээр вирус ер нь дандаа муу байдаг болов уу? Магадгүй бидний бие дотор сайн вирус байдаг бол яах вэ? Заримдаа гэнэт л эрч хүч ороод, өөрийн мэдэлгүй гарч гүймээр болгодог тийм вирус. Магадгүй тийм вирусын халдвар энэ тэр авчихдаг байж болох юм? Нойр хүрэхгүй, шөнөжин хөрвөөж, зүүдэлж сэрчихээд цовоо сэргэлэн байгаад байдаг байвал тэр ямар нэгэн гадны юмнаас болж байгаа нь гарцаагүй. Магадгүй ийм вирус байдаг юм шиг байна...

Компьютерт ч бас эвдэж сүйтгэдэг биш тухай системийн гажгийг олсноор түүнийг нь "зөвшөөрөлгүйгээр" халдварлаад засчихдаг тийм вирүс байж болох юм. Мэдээж тийм виру...
AmonRa
Юу гэж орчуулхаа мэдэхгүй юм... "Юм" гэж орчуулж болхын.
Бага байхдаа, нэгэн орос ном олж амаа ангайн уншиж байсын, тэр ном нь "Тэнгэр ниргэв" гэсэн нэртэй байв. Зөгнөлт богино өгүүлгийн цуглуулга ном байсын. Гоё гоё өгүүлгүүдтэй, их дуртай уншиж байснаа сайн сандын.

Харин нэг өгүүлэг маш их сонирхол татсан хэрэг. Зохиолч нь Жон Кэмбэлл, өгүүлэг нь "Чи хэн бэ?" буюу opocoop: "Кто ты?" гэсэн нэртэй байв.

Тэр бяцхан өгүүлэгт хойт туульд дахь амэрикан эрдэм шинжилгээний станцруу нэг нохой хоргодож ирсэний тухай өгүүлдийн. Нохойг хүмүүс үлдээж, асарсан чинь тэр нь харь гарьгийн мангаа байд...
xvv
Урьд нь нэлээд тохиолдож байсан. Ингээд л идэвхижүүлээд авчих юмсан гэж боддог байсан юм маань боломжтой, би мэддэггүй байжээ.

Sanakae блог дээрээ ингэж бичжээ:
Нээх амархан юм шиг хэрнээ тэр бүр санаад бас хэрэглээд байдаггүй нэг зүйлийг бичихээр шийдлээ. Бидний өдөр бүр хэрэглэдэг Microsoft Word гэсэн бичвэрийн програм дээр хэрхэн босоо select хийх вэ?
Яг зураг дээр байгаа шиг.

Ийм төрлийн select хийх нь багана хэлбэртэй бичлэгт чухал хэрэгтэй байдаг шүү дээ тэр чигт нь устгах эсвэл хуулахын тулд.
Босоо select хийх нь маш амархан юм байна шд. Босоо хэлбэрийн select хийх хэсэг дээрэ...