Монголын нутаг дэвсгэр
1,564,116 км² газар нутагтайгаар Монгол улс нь Иран улсын дараа дэлхийд 19-д орно. 20-д бичигдэх Перу орноос хамаагүй том юм.
Монгол улс нь өмнөд хэсэгтээ Говь цөл, хойд ба баруун талаараа хүйтэн ба уулархаг газартай. Монголын нилээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь Алтай таван богдын Хүйтэн уул бөгөөд д.т.д. 4,374 м-т оршдог. ОХУ-ын Тува улсад хэсэг нь орших Увс нуурын хотгор нь байгалийн Дэлхийн өв газар юм.
Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1 сарын дун...