xvv

Агаархан тэнгэр нь ариун тунгалаг байж
Алагхан цэцгүүд минь анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаа амин туяан доор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя

Алиманхан сарны доор мөнгөн шүүдэр бууж
Рашаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг
Рашаанхан дусал түүнд чамайг харж баясаад
Амрагхан чамтайгаа амар түвшин сууя

Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө
Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг
Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн
Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя

Аясын салхи хуурын дууг холхид цуурайтуулж
Аяланхан хангинанхан найруу дуурсаж байг
Азтайхан жаргалаа хуур...
xvv

Ааш байгаад Ванлий гэдэг чинь
Амрагийн сэтгэл ээ хөхө
Агаар тэнгэрийн дөрвөн дагиний нэг нь гэнэ шүү хөхө
Ааш байгаад Ванлий хуарын Буянхишиг да лам чинь хөө
Арын хийдийн Ванлий шүтээний нэг нь л гэнэ шүү хөө

Заадас үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Захтай торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Захын сумын Буянхишиг үзвэл зангирч үхмээр Ванлий хөө
Залуучууд түүний нь үзээд харуусмаар Ванлий хөө

Хар үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Хамба торгыг өмссөн үзэсгэлэнт Ванлий хөхө
Хаалган сүмийн Буянхишиг үзвэл хахаж үхмээр Ванлий хөө
Хамаг олон залуучууд хараад харуусмаар Ванлий хөө

Зуугийн сүмдэ...
xvv



"Нэг сумаар хоёр туулай буудна" гэж Монголчууд ярих дуртай. Тэгвэл ийм боломжийг бизнес эрхлэгчдэд олгохоор болсон таатай мэдээллийг яг одоо танд хүргэж байна. Тодруулбал НӨАТ-ын сугалааны кодтой программ хангамжийг хэвлэх машины хамтаар үнэгүй авах боломжтой ажээ.
Мэдээж өнөө цагт үнэгүй юм байхгүй гэж та бодож байж болно. Гэхдээ л бизнес эрхлэгч танд НӨАТ-ын дугаар бүхий баримт хэвлэх программыг, принтерийн хамтаар үнэгүй суурилуулж нэг сумаар хоёр туулай буудах боломжийг ibarimt олгож байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хэрэглэгчиддээ гар утас үнэгүй өгч яриа болон дата хэрэглээн...

xvv
Гунын эвэр хугармаар
Гурван есийн хүйтэндээ
Хулсан уургаа бариад аа
Хурдалж явна аа адуучин

Дх: Ай яасан сайхан юм бэ
      Адуу нь яасан олон юм бэ
      Зориг гэдэг нь ган юм аа ган юм
      Золбоо гэдэг нь гал юм аа гал юм

Эмнэг азрагаа булгиулсаар
Исгэрээд давхилаа нэг нь
Инээмсэглээд өнгөрөхдөө
Ирмээд дохилоо наашаагаа

Дх: Ай яасан өлчир юм бэ
      Адуу нь яасан тарган юм бэ
      Идэрийн чадал нь урамтайдаа урамтай
      Ирмээд өнгөрдөг нь учиртайдаа учиртай

Хэн нэг маань дурлачихаад
Уулзая гэв үү тэрнийгээ
Хэр малчин хүүхнүүд вэ
Уралдая гэв үү биднийгээ

Дх: Ай яасан сонин юм бэ
      Алийг нь гэж мэдэх юм ...
xvv
Ганган хар морь
Ганган хар морийгоо
Хагсраа л үгүй сойгоорой
Ганцхан амраг хүүтэйгээ
Гадаа л гэртгүй суугаасай

Хөөрхөн хар морийгоо
Хөтөл даваад унаарай
Хүний ганц хүүтэйгээ
Хүлээн байж уулзаарай…




Эх сурвалж:
https://ilzahidal.wordpress.com/2009/07/02/urtduu/

xvv

Манантай юу өдөр байна саруул болно хө
Мандах нар нь гараад ирвэл тунгалаг болно хө
Мянга түмэн олон хүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр минь хосгүй үнэнчээ хө

Ай да ханилаад мэднэ хө

Түүхий төмрийг ээ дархандаа тушаалаа хө
Түлхүүр хийнэ үү цоож хийнэ үү өөрөө мэдээрэй хө
Төрсөн биеэ чамдаа тушаалаа
Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй хө

Ай да сэтгэл мэднэ хө

Зэвтэй юу төмрийг дархандаа тушаалаа
Зээтүү хийнэ үү жоотуу хийнэ үү өөрөө л мэдээрэй хө
Цэвэр биеэ чамдаа тушаалаа
Цэнгүүлж явна уу жаргуулж явна уу өөрөө л мэдээрэй хө

Ай да сэтгэл мэднэ хө

Үүл...