Б. Хандын ая
rnС. Долдын шүлэгrn
rnАлтай хангайн унаганхан
rnАлиа саарлын удам аа хөө
rnАмраг хоёрыг уулзуулсан
rnАгсан зээрд морь оо
rn
rnГийнгоо зээ
rnАгсан зээрд морь минь хөө
rn
rnУулын цаанаас түвэргээнтэй
rnУургач хээрийн удам аа хөө
rnУчралт хоёрыг уулзуулсан
rnУнаган зээрд морио
rn
rnГийнгоо зээ
rnУнаган зээрд морь минь хөө
rn
rnХангай газрын унаганхан
rnХалиун саарлын удам аа хөө
rnХайрт хоёрыг учруулсан
rnХангал зээрд морь оо
rn
rnГийнгоо зээ
rnХангал зээрд морь минь хөө
rn
rnЭнд дарж МУГЖ Нансалмаа гуайн дуулснаар сонсоорой
rn
rn rnrn
rn
rnrn...
Үг Д.Пүрэвдорж Ая З.Батсүх
rnУГЖ Д. Банзрагч
rn rnrn
rn
rnАлсын анирхан уулс дундаа
rnАгаарын ариухан хөдөө юм аа хөө
rnАжил хийж амьдран суумаар
rnАй даа сайхан нутаг юм даа хөө
rn Уулс, үүлс гүнд нь туссан
rn Усны тунгалаг хөдөө юм аа хөө
rn Урт насалж удаан жаргамаар
rn Урамтай сайхан нутаг юм даа хөө
rnЦэлмэг тэнгэрийн одод тоолон
rnЦэцэг нь түгсэн хөдөө юм аа хөө
rnЦэвэрхэн охид нь хань болмоор
rnЦэнгүүн сайхан нутаг юм даа хөө
rn Хүний санаа ариухан цагаан
rn ...
Үг. Ая. Т. Бат-Оргил
rn rnrn
rnДаа вангийн хошууны Даваач залангийн
rnТүмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа
rnАрван таван лангийн алтан ембүүгээр
rnАлс хол газарт зарагдсан билээ
rn
rnАргалын утаа нь униартаж айраг сэнгэнэсэн
rnАлтан намраа арван жил зүүдэлж мөрөөдлөө
rnЯзгуур ариун нутагтаа ясаа тавих гээд
rnОройн нэгэн нарнаар оргож одлоо доо
rn
rnАлтаар чимсэн аргамж минь алдарч тасраад
rnШандасын сайныг сорьсоор нутгаа би зорилоо
rnШандын говийг гаталсаар шантарч ядарлаа
rnШаргал сайхан тал минь тэртээ харагдлаа
rn
rnАнгасан говийг хамт гаталж анд болсон салхи ми...
МҮОНТВ-ийн сан хөмрөгөөс нэвтрүүлэг; УХААРЧ АМЬДРАХ ХОРВОО - Яруу найрагч Л.Дагвадоржийн уран бүтээлийн үдэшлэг
Үг. Л. Дагвадорж Ая. П. Пүрэвсүрэн
Дуучин: УГЖ Ж.Нансалмаа
Туулай сайхан зоонд нь
Наран туяа солонгорсон
Шашир суман дэлэнд нь
Салхи исгэрэн наадсан
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь
Зээр гүйцэм хурдаараа
Хээр талыг туулдаг даа
Унаган багадаа холд явсан чинь
Унасан нутагтаа эргэж ирдэг
Сайхан монгол морь минь
Сайхан монгол морьд минь
Дайны талбарт эндсэн эзнээ
Дайсны саварт өртүүлэлгүй
Дайчин нөхдөд нь хүргэж өгөөд
Нулимс бөмбөрүүлэн зогсож ба...
Энэ бол нэрт дуучин П.Адарсүрэн агсны дуулж олны хүртээл болгосон "Тод магнай" дуу юм. Яруу найрагч Ж.Шагдар, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн нарын хамтын уран бүтээл тус дуу нь алтан үеийн хитүүдийн нэг билээ
Дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат
Доохноо болбол замын хар алхаатай
Дээхнээ болбол задгай суман хатираатай
Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн
Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зээ
Уужуу талдаа усан тэлмэн жороотой
Уулын даваанд шандас цуцаж сульдаагүй
Улайдам халуунд уулын салхийг сүүгүүлээд
Намайгаа жаргаасан насны жавхлан морь мину зээ
Наадамд болбол торгон жолоо сунгаатай
Найман ганз...
Үзэмчин ардын дуу
Дуучин: Б. Долгормаа
Хажуу газар ургана гэдэг нь ээ хөө
Хайлаас модны жам юм аа хөө
Харийн газар очно гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө
Уруу газар ургана гэдэг нь ээ хөө
Улиас модны жам юм аа хөө
Ургийн газар очно гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө
Торгон дээлийг өмсөөд байвчиг
Ээжийн минь хайрыг гүйцээ нь үгүй еэ хөө
Тос өрмийг идээд байвчиг ээ хөө
Ээжийн минь сүүг гүйцээ нь үгүй еэ хөө
Өндөр газар ургана гэдэг нь ээ хөө
Өргөст модны жам юм аа хөө
Өөр газар очно оо гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө
...