xvv
Эмүжин15 hrs ·

Ноён уул нохойд ноцуулж, ноёдын хатавчинд ард өлсөв.

Торгон дээлтэй ноёд төрийн ордонд хөлхөлдөж, тохойн чинээ хөөрөг зөрүүлэн золгож байх мөчид хатавчийг нь бараадан хаяа хатгасан харц ард хар цай ч үгүй, халуун дулаан итгэл ч үгүй гундуухан шинэлэв. Гутруухан цагаалав. Ц.Элбэгдоржийн ээжтэй эндүүрэм Д.Цэрэннадмид хэмээх 60 насыг хол гарсан эмээ шинийн 2-ны өдөр сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн, таван хүүхдээ сандаргаж, тавгүйхэн өнжив. З.Энхболдын аавтай адилтгам өндөр настай Н.Борхүү гуай бор эсгий нөмрөн болзоот уулаа хамгаалахаар эрслэн суусаар энэ өдөртэй золгов. Эр...

xvv

Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ хуулийн тухай:
Хууль нь 2009 оны 7-р сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиг...
xvv
Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ. Монголд маань ч бараг айл бүхэн интернэттэй болж байна.


Тэгэхээр та бүхэнд интернэтээр мөнгө олох талаар өөрийн мэдэх зүйлсээсээ хуваалцъя. Та ч бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.

Интернэтээр мөнгө ...
xvv
Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй.

1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих.
Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс тэр хүн рүү дахин дахин олон удаа залгахаасаа өмнө мессеж бичээд орхих талаар бодолцож үзэх нь хамаагүй дээр. Хэрэв залгасан хүн тань мессеж уншиж чадахгүй хөгшин, эсвэл харааны бэрхшээлтэй биш л бол...
xvv
Өөр нэгэн бодууштай зүйл. Тэр нам, төр засаг, 76 гишүүд нь бас олж үүнийг уншаад өөрсдөөсөө асуугаасай....
Нэгэн Монголд амьдардаг гадаад хүн ийнхүү бичиж/асууж байна.
Өнөөдөр би гуйлга гуйж байгаа 2 гэр бүл харлаа. Эхнийх нь Цэцэг төвийн гадаа нэгэн эмэгтэй болон түүний 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд байсан, хүүхэд нь толгойн хажуу хэсэгтээ нилээд том гүн шархтай байсан, цус урсаагүй, гэхдээ ямар ч гэсэн гүн шарх байсан мөн нөгөө талд нь ч гэсэн нилээд том шарх байсан.
Хоёр дахь гэр бүл нь Төв Шуудангийн гадна талд байсан юм. Эцэг нь уурлаж уцааралсан бөгөөд согтуу - тэнд мөн өөр нас...
Энхмандах
Блогоо бичээгүй их уджээ. Цахим ертөнцөд хэтэрхий донтсон гэж өрийгөө бодож байсан ч зүгээр л нэг ганцаардал, зугаагаа гаргаж байгаа төдий юм шиг байна. Сүүлийн үед зүгээр л чат үүсгэдэг болж. Энэ хугацаанд өөрийн гэсэн Монгол Бичгийн Блогтой болжээ. Энэ блог одоогоор туршиж үзэж байгаа ч бичээд байвал Монгол бичигтээ сайжрах хандлагатай. Удахгүй Монгол бичгээрээ түгдрэлгүй уншиж, бичих байхаа. 
Бас дугуйтай өвөлжиж үзэж байна. Ер нь муугүй шүү. Цас орсон үед унах хэцүү санагдсан. Хальтарч 2 удаа унасан. Ер нь бол аажуухан явахгүй бол хальтарч уначих гээд. Харин цас хайлсан ч юм уу замаар давс ...