xvv

Өөрийгөө ялж сур.

Өөрийгөө дийлж сурах нь 1000 тулаанд ялахаас илүү зүйл. Энэ бол жинхэнэ ялалт. Өөрийгөө ялна гэдэг нь оюун ухаан, бодол санаагаа захирч чаддаг болно гэсэн үг. Бодол санаа чинь далайн давалгаа шиг үсчиж байх ёсгүй. “ Би бодол санаагаа захирч чадахгүй байна. Толгойд янз янзын бодол аяндаа орж ирээд байна. “ гэж хэлэх гээд байна уу? Тэгвэл би хариулъя: “ Дээгүүр эргэлдээд байгаа шувууг та хориглож чадахгүй ч үүрийг нь холдуулчихаж дөнгөнө шүү дээ. “

Ая зүйтэй амьдарч сур.

Ая зүй гаднаас тан руу ирэхгүй, дотроосоо эрж хай. Зүрхэндээ байдаг юмыг гаднаас хайх утгагүй биз...

Энхмандах
Энд би өөрийн бодлоо бичье гэж бодлоо. Та бүхний бодолтой нийлж байж ч магад үгүй ч байж магад. Энэ бол зөвхөн миний бодол шүү гэдгийг анхаараарай.

Монголчууд нэг үеэ бодоход цахим сүжээгүй ажлаа явуулахад хэцүү ...
Энхмандах
 Сүүлийн хэдэн өдөр бүтэн сайн өдөр бүр ууланд гардаг болоод байгаа. Заримдаа ядарч байсан ч гүрийгээд дээшээ мацаж өгнө. Заримдаа бол их цоглог гарна өө. 

Өнөөдөр өмнө нь гардаг байсан замаараа гарсан ч шинэ ...
Энхмандах

Эрхэм хүндэт уншигч та бүхнээ удаан хүлээлгэсний эцэст шинэ дугаараараа уулзан золгож байгаадаа баяртай байна.

Энэ дугаараас та "хүмүүн бичиг" сонины эрхлэгч Б. Элбэгзаяагийн хэвлэлд өгсөн ярилцлага, дунд сургуулийн сурагч Ж. Зоригтын монгол бичиг сурах болсон шалтгаан бөгөөд түүний гаргасан амжилтын тухай, Буриад улсаас идэвхтэн бичигч Д. Амгаланын илгээсэн Бабж барс баатрын домгийн эхний хэсэг, Монголчууд эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг болсон тухай болон бусад танин мэдэхүйн жижиг буланг уншиж танилцах боломжтой.

Монгол бичиг маань гэгээн оюунд тань бат орших болтугай.


Татах: Үндсэн хобоос ..: | :.. Нөөц холбоос 


...
AmonRa
Ойрд блогоороо орж ирээгүй, хичнээн ч удчихав. Ер нь нэг кино үзсэнээ тэмдэглээд авах минь.
"Гүн ухаантнууд" гэдэг нэртэй кино үзэв ээ хө. Уг кинонд гариг ертөнц чадарч байх юм. Цөмийн зэвсэг хараа хяналтаас гарсан юм уу, бүү мэд. Хүн төрөлхтнийг чадрахын өмнөхөн, Жакарт хотноо хэдэн гүн ухааны оюутнууд цугласан байх юм. Тэд зөвхөн логикоор сэтгэн, хэн газар доорх бункерт хэн амьд үлдэх эртхтэйг шийдэлцэх юм байх. Хүмүүнлэгийнхний тарих ониногооны тухай кино юм болов уу гэж бодтол үгүй юм, бүр үнэнгээсээ болж байгаа юм шиг харуулсан байж.

За манай хэдэн хүмүүнлэгийн малнууд нэг ангид цуглацгаан, гүн ухааны хичээлийн сүүлийн даалгаврыг бодох юм байх. Энэ даалгавар нь хялбархан л юм байгаан, уул нь. Дүрүүдийн дунд: цэрэг, барилгачин, инженер, менежер, хуульч гэх мэт. Харин багш нь өөрөө ямар гээчийн мэргэжилтэй хүн, бас ямар учиртай болоод буутай гүйгээд байгааг нь би хувьдаа ойлгоогүй.

За ингээд манай хүмүүнлэгийн духнууд хэнийг аврахаа шийдэлцэж эхлэв ээ хө. Уул ёсондоо бодох юм байхгүй- хамгийн түрүүнд эрүүл мэнд ба бодит хэрэгцээтэй мэдлэгийн төвшнөөр ялг...