AmonRa
Батка нэгэн залуу зураачтай уулзав. Уулзъя ч гэж уулзсангүй. Батка өөрөө дөнгөж нэгэн барууны уран зургийн академийг дүүргэж, өөрийгөө зураач гэхээсээ илүү уран бүтээлч гэж нэрлэхээр шийдэж гэнэ. Толгойд нь өчнөөн бодол эргэлддэг болов- амьдралынх нь шинэ хуудас сөхөгдөж, түмэн бодол санааг нь уймруулна, бас баярлуулна. Ханцуйгаа шамлан, шүүмжлэх багшийн хараанд өртөлгүй, мэдлэгээ тунгаан шүүж, чөлөөтэй хийж бүтээдэг цаг. Өөрийнхөөрөө байдаг цаг! Ид зургийн санаа, таталбарын үе эхэлж байх үед залуу зураач орж ирэх нь тэр. Баткагийн багш нар нь залуу зураачийг явуулахдаа, Баткад: "Алив наад нэг...
AmonRa
Юм мэддэг хүмүүстэй ярих гоё байдаг- тэр тусмаа нас туршлага суусан хүмүүс бол тэр чигээрээ бөөн бонус байдаг. Хятадын түүх, соёл иргэншлийн тухай туршлага мэдлэг хуримтлуулсан хүнтэй буу халж суув. Есөн жорын л зүйл ярив. Хятадын түүхийг нээг ч их сайн мэддэггүй болохоор, асуух юм дундрах биш.

Хятадын түүх соёлыг ярилцахдаа, мэдээж хэрэг Монголоо хөндөөд л гарна- дуртай дургүй бидний хөрш, харилцан үйлдлээрээ нэг нэгнийхээ нийгэм түүх соёлд маш их нөлөө үзүүлж явсан. Яг л манай хойд хөрш шиг л. Бидний нийгэмд тулгамдаж байгаа олон юмыг ярьж буу халах зуураа, түүхч маань эртний хятад нэг үг ду...
dao

Элдэв дээдийн сайтуудад орох бүрд төрсөн он сар өдөрөө ч юмуу хүн бүхний амархан таачихаар үгийг өөрөө мартахгүйг нь бодож бид сонгодог билээ. Энэ бол мэдээж хэрэг хувийн нууцаа хадгалахад хамгийн тохиромжгүй арга. Ялангуяа хэрвээ чи сошиал амьдралд нэлээн идвэхтэй оролцдог бол мөн өөрийн мэдээллийг сошиал сайтуудад үнэн зөвөөр бөглөж байсан бол. Хэрвээ нууц үгээ хэн нэгэнд алдчихвал түүнийг чинь ашиглаж чиний өмнөөс чиний нэрээр гэмт хэрэг хийх ч тохиолдол интернетэд гардаг болоод байгаа юм. Иймд өөрийн нууц үгийг хэрхэн мартахгүйгээр бас ямар ч сайн хакэр таагаад олчихооргүй яаж зохи...

AmonRa
Өмнөх хэсгийг нь энд бичиж байсан, хүсвэл уншаарай. Бүтээлч байхыг хүн бүр л хүсдэг- энэ бол бидний (Homo Sapiens-ын) эволюцын явцад бий болсон генетикийн кодын өөрчлөлт юм. Сармагчны тархины үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөр, бид абстрактаар сэтгэж, зүгээр нэг абстракт сэтгэхээс гадна, тулгарч буй бэрхшээлүүдийг таних болон тэр бэрхшээлүүдийн талаар мэдлэг хуримтлуулах, тэр хуримтлагдсан мэдлэг мэдээллээ тунгаан боловсруулж, бэрхшээлийг даван туулах гэх мэт чадварууд хөгжин бий болсон. Бөөрөнхийлбөл иймэрхүү. Гэвч бидний дотор бүтээлч кодууд суулгасан байдаг боловч, хүн бүр тэрийг ашигладаггүй. На...
AmonRa

Хэд хоногийн өмнө Дэлхийн дараа гэдэг кино сонжив. Энэ кинонд Вилл Смит ба Вилл Смитын клон нь тоглодог юм. Кино нь өөрөө 12 насны хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд, томчуул үзэх юм бол бөөн асуудал үүснэ. Кино нь ер нь юуны тухай бэ?
Дэлхий гариг тэр чигээрээ пяарчихсан юм байх- харин дэлхийн хүн ам аль хэдийнээ нэг холхон газар очиж суурьшсан юм гэнэ. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Түүхэн хуудсыг сөхвөл, ийм алхмуудыг хүн төрөлхтөн амжилттайгаар даван туулсан. Английг балиартуулж дуусвал, Америк тив үрүү дүрвэх хэрэгтэй. Харин Америк дүүрээд эхэлбэл, үйлдвэрлэлийн байгууламжуудаа Хятад уруу гаргаа...